Айсуй сонгуулийн өнгө: Нэр дэвших эрхээ хасуулах эрхэмүүд
2020/04/14
Өнөө жилийн УИХ-ын сонгууль өнжихгүй нь бололтой. Намууд сонгуулийг хойшлуулахыг эсэргүүцэж байгаа гэх. Харин Ерөнхийлөгч иргэдийн дунд сонгуулийг хойшлуулах эсэх талаар санал авахад нийт оролцогчдын 52%, 16,455 хүн сонгууль өгөхгүй гэжээ.
Тэгвэл өдгөө намууд нэр дэвших гишүүдээ сойхоор ажлаа эхлүүлжээ. Тухайлбал, МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас зээл авч намын нэр хүндийг унагасан гишүүдээ энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй, өнжөөхөөр болсон гэх мэдээлэл байна.
Тус намаас Б.Батзориг тэргүүтэй Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын гишүүд ЖДҮ-ийн зээлд нэр холбогдож хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа юм. ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Харин Г.Солтан, Д.Дамба-Очир нар яллагдагчаар татаж, Б.Ундармаа, Л.Энхболд нарын хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа билээ.
Сөрөг хүчин болох АН-ын дарга нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөгийн авч байсан бол 300, 400 саяыг нэхэж буй талаар мэдээлэл түгсэн. Д.Мөнх-Эрдэнэ: АН-ЫН ДАРГА С.ЭРДЭНЭ НАМАЙГ 300 САЯ ТУШААГААД МАНДАТАА АВЧ ЧАДАХГҮЙ БОЛ ХОХИНО ГЭСЭН хэмээн хэвлэлийн бага хурал хийгээд авсан удаатай.
ЖДҮХС-гаас зээл авсан нөхдүүдийн талаар эргэн сөхвөл,
Хэрэг хуучирдаггүй, ЖДҮ-г гэмт хэрэг гэж Ерөнхийлөгч хэлсэн дээ, эрхэм гишүүд ээ. Монголын төр өөрийгөө ариусган цэвэршүүлэх чадвартай болохыг монголчуудад төдийгүй дэлхий нийтэд нотлон харуулах буянт үйлсийг хийгээч гэж Төрийн тэргүүн уриалж байсныг эрх баригчид аа эргэн сануулья.
ЖДҮХС-аас зээл авсан хэрэгт холбогдсон гишүүдэд нөлөөлсөн гэх албан тушаалтнуудын талаар Өдөр тутмын сонины эрэн сурвалжлах багийнхан цувралаар хэдэнтээ сөхсөн билээ.
Иргэн · 2020/04/15
Яасан аймаар зоригтой шудрага бус хүмүүс вэ?!
зочин · 2020/04/15
МАН-ыг сонгохгүй байхыг уриалж байна
иргэн · 2020/04/14
Энэ нам ч харин сураггүй болтлоо яллагдах байлгүй
Зочин · 2020/04/14
Ялгаад өгөөгүй гэсэн ш дээ Байхгүй нэрийг зохиолтой биш.
Томор · 2020/04/14
МАНАН ч үнэхээр хэлэх үг үгүй болтлоо ялагданаа, та нар.
Зочин · 2020/04/14
Энэ ч ил болсон нэрс байна.Ардчилсан намыхны нэрс хаа байгаан
enhee · 2020/04/14
Naad sambaraa UB.n gudamjuud. Aimgiin tuvuur shn tomruulaad reklamniih shig tavi ! Tegvel olond tustai . mun 10 terbumaar n avaad luivardsan Gartsaaguijav biluu? Kuveeit idlen Horoljav ch gedeg biluu? Gishuudiig ch oroltsuulaad aytaihan hiivel shn l uzmer bolno.
bat · 2020/04/14
Зээл аваа л биз буцаагаад өгсөн л бол хэрэг биш шүү нэг иймэрхүү жишиг тогвол бас харамсалтай та нар бод хуулинд ИХ гишүүн бас өндөр албан тушаалтан авахгүй гэж нэг ч үг олдохгүй
Бат · 2020/04/14
Үсгэн дотор тоо цохиж явна гэдэг шиг Батзандан бас хусчихжээ.