Монгол Улсыг Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын жагсаалтаас гарах ажлын хэсгээс мэдээлж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар мэдээлэл өгөв. 

 "Өчигдөр ФАТФ-ын нарийн бичгийн даргуудын газраас тайлангийн дүгнэлт ирсэн. Дүгнэлтийн хамгийн сүүлийн хуудсанд зургаан даалгавар бүгд хамгаалагдсан гэж бичсэн байна.

Ингээд үлдсэн гурван асуудлыг Монгол Улсын төр ФАТФ-ын өмнө нэр төртэй хамгаалж дууссанаа мэдэгдье" гэлээ.


Монгол Улс 2019 оны аравдугаар сард ФАТФ-ын Саарал жагсаалтад ороход зургаан үүрэг даалгавар авснаас нэгдүгээр сард  БНХАУ-ын Бээжин хотод болсон хурлаар гурван ажлыг хамгаалж, хангалттай гэсэн үнэлгээ авч байсан юм. Харин тавдугаар сарын 11-нд ФАТФ-д  үлдсэн гурван ажлаа хамгаалсан юм.