Нямтайшир чи бурхан биш, ард түмний хоолыг булаасан хулгайч
2020/06/12
(Хан-Уул дүүргийн сонгогчдод зориулав)
Намайг “Мунзуй” хочит Ганбаатарын Нямдорж гэдэг. Дөчин мянгатад хүн болж өссөн гэхэд болно. Алдсан алдаа бий. Гэхдээ түмэн олны өмнө хийсэн гэм нүгэл, алдаа байхгүй. Харин өөрөө өөрийгөө шорон руу чирсэн алдаа байдаг юм.
Сүүлийн үед 461-р ангиас УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Нямтайширийн Номтойбаярыг “Хэлмэгдэгч” хэмээн бичиж эхлэв. Түүний аав “МАК”-ийн Ерөнхийлөгч Б.Нямтайшир “Миний хүүг хэлмэгдүүллээ” хэмээн сонгогчдод ярьж байна.
Хан-Уул дүүргийн иргэдэд ойлгомжгүй, ой санамжаас арчигдсан олон асуултууд бий. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан хүүгийнхээ бүх мэдээг Нямтайшир та устгуулсан ч намайг алга болгож чадахгүй ээ. Танай хүү Н.Номтойбаяр “Le Triskell” бааранд Б.Баттулгыг хутгалж ХЭЛМЭГДҮҮЛЭЭГҮЙ гэж үү.
Уг хэргийн гэрч миний биеийг “Догшин ширүүн авирласан” гэж буруутгагдаад зогсохгүй “МАК”-ийн хуулийнхан намайг хоёр удаа зохиомол хэргээр ял өгч ХЭЛМЭГДҮҮЛЭЭГҮЙ гэж үү. Намайг хэвлэлээр удаа дараа гүтгэн дэвсэлж алуурчин, дээрэмчин, хулгайч сул чөлөөтэй яваа мэт зарлаж байсан. Би юу ч хэлээгүй, хэлмэгдлээ гэж Н.Номтойбаяр шиг орилоогүй. УИХ-ын гишүүний эрх мэдэл сүр хүчинд дулдуйдан хичнээн олон жил хуульгүй мэт амьдрах гэсэн юм бэ?
Нямтайширийн гэр бүл ээ. Би асуух зүйл байна. Эдгээр иргэд, аж ахуйн нэгж, газар шороог та бүхэн хэлмэгдүүлээгүй, хар сүүдрээ тусгаагүй гэж үү
Б.Нямтайшир та уул уурхайн 27 ордыг хууль бусаар эзэмшиж Монголын ард түмний хөрөнгийг булаагаагүй гэж үү. Та нар эхээс төрөхдөө вагон вагонаар алт, зэс, нүүрс тэвэрч төрөөгүй гэдгээ санаарай. Ард түмний өмч байгалийн баялгаар бүхнийг худалдан авч шударга ёсыг уландаа гишгэн ХЭЛМЭГДҮҮЛЭЭГҮЙ гэж үү.
1. Номтойбаяр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг, Уньт багийн “Дондогийн булаг” гэх газарт хүн дайрч, амь насыг нь хөнөөж ХЭЛМЭГДҮҮЛЭЭГҮЙ гэж үү.
2. УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү нүдэндээ цохиулан ордоны гонх руу унан нас барж ХЭЛМЭГДЭЭГҮЙ гэж үү.
3. УИХ-ын гишүүн Бадамдамдины хүү Баби, “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатын хүү Жаргалан, Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү Жавхлан, иргэн С.Ганбаатар, Батзориг, Үндэсний хөрөнгө оруулалт банкны Батмөнх, дуучин Т.Дэлгэрмөрөн, “Анод” банкны захирал нарыг хэрцгийгээр зодон танхайрч ХЭЛМЭГДҮҮЛЭЭГҮЙ гэж үү.
4. Бие хамгаалагч Б.Батзориг Н.Номтойбаярын дарамтаас айн эхнэр хүүхдээ дагуулан ОХУ хил даван өдгөө Франц улсад амьдарч байна. Түүний аав ор сураггүй алга болж ХЭЛМЭГДЭЭГҮЙ гэж хэлэх үү.
5. Эрчим хүчний сайд асан Д.Зоригтод 600 сая төгрөг, ТЗХЭГ-ын даргад 50 мянган ам.доллар,“Chivas-21” виски, Европын Сэргээн босголт банкнаас зээл авахын тулд Ерөнхий сайд С.Баярыг лоббидон Засгийн газрын баталгаа гаргуулж авлига хүнд суртлыг цэцэглүүлэн шударга ёсыг ХЭЛМЭГДҮҮЛЭЭГҮЙ гэж үү.
6. Хэнтий аймгийн Хар зүрхний Хөх нуур, Хөвсгөлийн Шишгэд, Сэлэнгийн Хүдэрт нууц амралтын бааз, ангийн отго байгуулан улс төрчид хийгээд гэр бүлээрээ зугаацан цэнгэж байгаль дэлхийг ХЭЛМЭГДҮҮЛЭЭГҮЙ гэж үү.
7. Н.Номтойбаяр бамбаруушаа дагуулсан эх баавгайг буудан зугаацаж ан амьтан ХЭЛМЭГДҮҮЛЭЭГҮЙ гэж үү.
1937 оны хэлмэгдэгч нартай өөрийгөө зүйрлэсэн Н.Номтойбаяр та монголчуудын өмч “Цагаан суварга” ордыг ард түмэнд эргүүлэн өг. Хичнээн иргэд, аж ахуйн нэгж хохироосон, хэлмэгдүүлсэндээ танай гэр санаа зовдоггүй гэж үү.
Нямтайширийн Цэлмүүн тэрбум төгрөгөөр онгоц захиалан очер дайран орж ирэхдээ санаа зовдоггүй юм уу. Эрх мэдлээ хадгалахын тулд иргэдийн сонгох эрхийг худалдан авч байгаадаа ичээрэй. Танай гэр бүл жирийн иргэдтэй уулзах нь бүү хэл гэр хорооллоор явахаас сэжиглэдэг биздээ. Энэ гэр бүлийн хууль хяналтыг атгасан МАНАН мафитай олон жил шоронд ортлоо илчилж хэлмэгдсэн иргэний хувьд хэлэхэд “Нямтайшир чи бурхан биш, ард түмний хоолыг булаасан хулгайч."
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭН ГАНБААТАРЫН НЯМДОРЖ
Зочин · 2022/07/19
Munshad
Зочин · 2020/06/23
Hvniin har. Nomtoigiin hicheechee. Nomtoi garahgui bol shoron.Garhiin tuluu het ulairj bndaa.Chadahgushdee odoo bol
Зочин · 2020/06/23
chi nyamtaishiriin mungunii bicheech vv? Zvgeer dugui zail lalar mn
зочин · 2020/06/15
Нямдорж гэж хүн Нямтайшир болоод Номтойбаяр нарыг сайн мэддэг хүний хувьд үнэнийг л хэлсэн байна.Номтойбаяр гавтай сууж байгаа нь хэний ч буруу биш, хэт их бардамнал, бусдыг уландаа гишгэсэн хүмүүс хийсэн хэрэгтээ хариуцлагаа хүлээх л хэрэгтэй.Өмөөрөөд байгаа хүмүүс Номтойбаяртай нэг тэрэгний дугуйнууд байна.
Зочин · 2020/06/14
tiim bas bandaash gantulga mun shd
Зочин · 2020/06/14
Нээрэн тийм байна хүн дайрч алчихаад инээмсэглэн яриад ТВ-ээр гарч байсан шүү? Тэгээд ч Нямтайшир Хэнтийд Салга Бат-Үүлтэй хүзүү хоншоороо холбон уулзаж байна лээ. Нэг хөлөөрөө МАН-д нөгөө хөлөөрөө АН-д гишгэж авсан зальтай муу хачиг даа. Номтойлаларыг хорих нь зөв өө. Номтойбаярыг Их Хуралд суулгаад ч хүмүүжүүлж чадсангүй дээ? Нямтайширээ. Одоо харин шоронд хүмүүжүүлэх гээд үздээ
Зочин · 2020/06/14
Зөв үед зоригтой дуугарлаа, залуу минь. Сайн байна. Хар хайрцгаар тоолж луйварддаггүй л юм бол Номтойбаяр гарахгүй ээ, ард түмэн дэмжихгүй
Зочин · 2020/06/14
хүрэлсүхийн хамсаатнууд яахлаараа дандаа гэмт хэрэгтнүүд байдаг байнаа харцаг ганхуяг энээ тэрээ явж өгнө
Zochin · 2020/06/13
Zail zail
Зочин · 2020/06/13
Нямдоржийг сөхрөхөд нь Номтойбаярынхан дэвслээгүй юу. Лалараа
Зочин · 2020/06/13
ZOCHIN · 2020/06/13
IIM HUN HOGNUUDAAR HUULIA HIILGEED BID YG ODOO HEN YM BE
зочин · 2020/06/13
Хулгайч бол төрхөөсөө л хулгайч байдаг гэдэг.Энэ Г.Нямдорж гэгч өөрөө ёстой хулгайч юмаа.Хүнд бас нэг ёс жудаг гэж юм байдаг.Хүнийг сөхрөхөд нь дэвсдэг ийм амьтан яаж өөдтэй байхав дээ.Ёстой хөгийнг хулгайч
ZOCHIN · 2020/06/13
BID YG ODOO HEN YM BE
ZOCHIN · 2020/06/13
MONGOL TURIIN IH HURLIIN ORDON BARSHUU. ARHIDAN SOGTUURCH. UZEL BODLOO ILERHIILDEG BARSHUU. ARHI UUJ TANHAIRII GEVEL TEND OCHI. HUULIGUI. IH HURLIIN GISHUUND HUULI UILCHLEHGUI. HUCHIN HIISEN CH GISHUUNII ZUV. AAV N MUNGIIG N TULCHIHNU.
Зочин · 2020/06/13
Зочин · 2020/06/13
МУУ БАЛИАР БАНЗЛУУД АДИЛХАН ХАР ХЭРЭЭ ХЭН НЬ ХЭНИЙГ ГЭДИЙН АДИЛХАН ТАС ХАР БАЛИАР ЮМНУУД
Ju · 2020/06/13
Toloos gej bii dee
Зочин · 2020/06/12
хамгийн адгын хов базагч эрэгтэйчүүд шүү нэгэн цагт найзаа гээд явж бсн дуракыг хар гамгүй муулж бна за яахав зодуулсан нөхдүүд зүгээр бж бгд зодуулаагүй бх өөрсдөө өдөөдчөөд дараа нь чацага царайлах муухай
Хмм · 2020/06/12
Номтойг муулмааргүй л байна гэхдээ хүн дайрч алчихаад номергүй орон гэргүй гээд инээмсэглээд ярьж байсан бичлэгийг хараад ой гутсандаа даанч муу хүндээ
Зочин · 2020/06/12
Гартаа гавтай хоригдож байхад нь дээрээс нь муулаад яахав Эр хүний жудаг гэж байдаг даа
Ub irged · 2020/06/12
Маш зөв. Номтой хулгайч зайл
Зочин · 2020/06/12
ийм жудаггүй шаарнууд хаа сайгүй байдаг л юм