АН дараагийн Ерөнхий сайдаар Р.Амаржаргалыг томилохоо зарлалаа
2020/06/15
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /06.15/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АН-ын зүгээс сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаар Ардчилсан намын дэд дарга Р.Амаржаргалыг томилохоо албан ёсоор мэдэгдэж, энэ долоо хоногт Засгийн газрын бүтцээ танилцуулна гэв.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ: -Төрийн эрх барих дээд байгууллагын сонгуулийн сурталчилгааны ажил ид дундаа өрнөж байна. Сонгуулийн үйл явцаас харахад Ардчилсан нам 21 аймаг, 9 дүүрэгт хуульд зөрчсөн үйл ажиллагаа гаргаагүй, амжилттай үргэлжилж байна. Улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг мэдэж байгаа. Цар тахал, сонгууль болж байгаатай холбогдуулан нийгэм, эдийн засгийн асуудал орхигдсон явж байна. Засгийн газар чиг үүргээ тасралтгүй үргэлжлүүлэх үүрэгтэй. Дараагийн Засгийн газар бүрэн эрх нь баталгаажих хүртэл одоогийн бүрэн эрх хэрэгжүүлж, чиг үүргээ сахиж ажиллаж үүрэгтэй байдаг. Харамсалтай нь улс орны гадаад нэр хүнд туйлын хүнд байна. Тухайлбал, хар тамхитай холбоотойгоор хар жагсаалтад орсон, санхүүгийн хувьд найдваргүй гэж зээлжих зэрэглэл хасах руу, саарал жагсаалт руу орсон. Ийм цаг үед тодорхой дүгнэлт хийж, Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд олонх болох учраас сонгуулийн үр дүнгээр байгуулагдах зохион байгуулалт, бүтцийг энэ долоо хоногт зарлахаар төлөвлөж байна. Мөн гадаад, дотоод эдийн засгийн таагүй нөхцөл байдал, онцгой нөхцөл байдлын түвшинд хүрсэн энэ цаг үед Монгол Улсын Засгийн газрыг хэн тэргүүлэх вэ гэдгийг авч хэлэлцэж, ярилцаад Ардчилсан намын даргын хувьд дараагийн Ерөнхий сайдад Р.Амаржаргалыг томилох саналыг гаргасныг намын удирдлага санал нэгтэйгээр шийдсэн.
АН-ын дэд дарга Р.Амаржаргал:-Ардчилсан намын удирдага, намын гишүүдээр дамжуулж, иргэдээр дамжуулж АН-д асар их итгэл хүлээлгэж байна гэж ойлгож байна. АН-аас хүлээлгэж байгаа энэ их итгэл найдварыг нэр төртэй биелүүлэхийн төлөө чармайн ажиллах болно. Ний нуугүй хэлэхэд би энэ мэдээг сая сонслоо. Үүссэн нөхцөл байдал, тодорхой асуудлаар ойрын үед байр сууриа илэрхийлнэ.
Ккккк зөө зөө · 2020/06/16
Зөөө зөөө Р.Амаржаргал ерөнхий сайд болж гэхэд юу хийж чадаа аж. Яахав мундаг боловсролтой л юм байгаа биз. Гэвч сэтгэл зүрх нь улсын төлөө ард түмний дийлэнхи олонхийн төлөө байж чадахгүй дээ өмнө нь чадаагүй сэтгэл зүрхийг одоо өөрчлөнө гэж ёстой нохойн баас. За ард түмнийхээ улс орныхоо эрх ашгийн төлөө зүтгэлээ гэхэд баахан хандив нэртэй их мөнгө өгсөн өгсөн мөнгөө 1000 нугалж авна гэж хүсэгчид хулгайлж луйвардан идэх ханашгүй шуналт хүн дүрстэнгүүд нь тал талаас нь дайраад бас нохойн баас болно аягүй бол бас нэг С.Зориг бий болж баларнаа. АН Амаржаргалын нэрийг ашиглах гээд ч өөд гарахгүй гаргахчгүй. УЛСЫ ХӨГЖЛИЙГ УС БОЛГОЖ АРДЫН АМЬЖИРГААГ ТАМ БОЛГОСОН АН АРДЧИЛАГЧ НАРТАЙГАА ХАМТ ЦААЗЫН ТАВЦАН РУУГАА АЛХААД МАРШ
Зочин · 2020/06/16
Бас л нэг шоу юу тэгээд ч гарахгүй
Зочин · 2020/06/15
ZOCHIN · 2020/06/15
ER N BOL TOM SOLIOROL. MONGOLCHUUD HUN NAM ,ZARIM HUVIARAA NER DEVSHIGCH ZALUUCHUUDAA SONGOH N AVILGACHIDAAS SALAH HAMGIIN ZUV GARTC....
bat · 2020/06/15
Ардчилалын лидэрүүд гэгч энэ этгээдүүд Социализмын үед ажилгүй архичин амар хялбар аргаар хулгай булхай луйвараар амьдрах сонирхолтой хүн хогнууд байсан. Баас хатавч өмхийгөө тавихгүйгэгчээр хулгайч нар нь албан тушаал ашиглан Соц үеийн хэллэгээр дансны аргаар хулгай хийгээд тарвалзаж байгаа нөхдүүд
Зочин · 2020/06/15
Tom namiin darga baij tun hariutslagagui medegdel hiij bna daa, herev songuulid yalagdchihval yaahuu, bid nar yalah baisan yum ed nar songuuli luivardchihlaa geed ard tumniig turhirah uu
tugsuu · 2020/06/15
Demjij bn . gevch tuhain ued Darhanii zamiig nisdeg tergeer nisch huleej avsnii hor unuudur olon hun . ger buliig hohirooj bgaag harchihdaa! Iim emegnelt zohiol buu dahin zohiogoosoi!!!