Б.Махбал хүн амины хэрэг үйлдээгүй
2020/08/21
Бүгд Найрамдах намын дарга Б.Жаргалсайханы албан ёсны цахим хуудаснаа ийм нийтлэл бичсэн байв.
Эхлээд алуурчин Б.Махбалын өмгөөлөгч нарын багт баяр хүргэе!!!
“Нойрсогчид” кино дээр л олон хүний нүдэн дээр хянагч эрийг буудаад алчихсан алуурчин, дээрэмчинг өмгөөлсөөр байгаад ял зэмгүй гаргадаг даа.
Түүнтэй адил Зам тээвэр, хөгжлийн яамны өндөр албан тушаалтанг алуурчин Б.Махбал онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн. Хэргийн газрын үзлэгтэй, видео бичлэгтэй хэрэг шүү дээ.
Гэтэл анхан шатны шүүхээс хүн амины хэрэг үйлдсэн гэж үзээд 13 жилийн хорих ял оноосон. Ажлын байр дээр архидан согтуурсан, хохирогчид тусламж үзүүлээгүй хэргийн газраас зугтсан, гэмт хэргийг нуун дарагдуулах гэж оролцсон нөхөд бүгд сураггүй. “Шаварт унасан шарын эзэн” гэгчээр Б.Махбалд ял өгсөн болоод дуусав бололтой.
Өмнө Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадраагийн амь насыг хөнөөсөн Ц.Түмэнгэрэл цаазаар авахуулж байсан билээ. Түүнтэй адил хэрэг. ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн бүх булхай луйврын эсрэг зогсож байсан гэдэг. Энэ залуугийн амь насыг хөнөөсөн нь шударга ёсыг булшилсан, булхай луйвраа нуун дарагдуулах оролдлого гэж улс төрчид ярьсаар ирсэн.
Алуурчин Б.Махбалын Сүхбаатар дүүргийн давж заалдах шүүх хурал болж түүнийг ялыг хоёр жилээр багасгаж 11 жилийн ял эдлэхээр болов. Дээд шүүх дээр очвол бараг цагаадах болов уу гэмээр.Хамгийн сонирхолтой нь Давж заалдах шатны шүүхээс Б.Махбал хүн амины хэрэг үйлдсэн гэх баримтаар нотлогдоогүй гэж үзэв. Хамгийн их нотлох баримттай, гэрчтэй энэхүү хэрэг хоёр жил шахам сунжирч арав гаруй хойшлосон учир шалтгаан ерөнхийдөө тодорхой болов.
Б.Махбалын хүн амины хэрэг үйлдсэн баримтгүй бол түүнийг суллах хэрэгтэй. Ийм баримттай илэрхий хэргийг нотлогдохгүй байна гэж Сүхбаатар дүүргийн шүүх яаж үзэж чадав аа. Бүр түүнийгээ илэрхийлж хоёр жилээр ялыг нь хөнгөлж байх шиг. Ингэж байгаад тэрбумтан Махбал ял гэмгүй өнгөрөх нь. Тэр хүн алсан гэх баримт байхгүй гэдгийг шүүх нотлоод байхад ял эдлүүлнэ гэдэг Хэлмэгдүүлэлт болно. Нөгөө шударга шүүх хаачив Ерөнхийлөгч Баттулгаа.
Ganaa · 2020/08/21
araichdee mungu hvchtei2 gehed bvr dendlee yvn ulaan tsaim buzaruud we naad aluurchnaa bvr sullaad tawichih netteigeer ni.Enenees ilvv barimt notolgoo yv heregtei bn yg vnendee naadah chini 2ch hvn amini heregten bizde.Gants hvvgee aluulsan aaw ni vhtel vr haram gj ywsaar l bgaad uuruu uud bolson uur yv heregtei ym.Shvvgchdiin tsaling uchnuun l nemsen yasan hanaj tsaddaggvi buzaruudaw
Зочин · 2020/08/21
Arai dendvv yma hvn hereg hiisen bol Shitegleen hvlehel heregtei shvvde shudrag es yasan be
Зочин · 2020/08/21
Арайч дээ.Хийсэн хэрэг нь хүн алах хэмжээний байсан учраас л тэр залууг алсан.Одоо нөгөө талын хүчтэй нэхэмжлэгч байхгүй учраас шүүх дураараа шийдэж болохгүй.