ХӨШИГНИЙ АРД: Цагаан суваргын ордыг ТӨРД авч, Н.Номтойбаярын ялаар наймаалцах тохироо
2020/08/26
Нэг их анзаарагдахгүй өнгөрч буй ч хачирхалтай сэдэв. “Алсын хараа-2050” эмхэтгэлд “Цагаан суварга” тэргүүтэй ордын өгөөжийг Баялгийн сан руу төвлөрүүлнэ гэж тусгасан. Бүр Засгийн газар ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөртөө уг ордыг ашиглалтад оруулна гэж тусгажээ. Хачирхалтай нь, уг ордын өмчлөл эдүгээ 100 хувь “МАК”-ийн мэдэлд буй. Өөрөөр хэлбэл, Засгийн газар иргэн Доржийн талхыг ТӨР ИДНЭ гэж зарласан гэх утга юм.
Төрд шилжүүлээд авчихсан бол өөр хэрэг. Ийм процессоо эхлүүлээгүй ч байж, мөрийн хөтөлбөртөө тусгаж, “гангарчээ”. Зарчмын хувьд, чөлөөт зах зээлийн замаар яваа ардчилсан улсад ийм үзэгдэл байж болохгүй. Төрд авчихсан хойноо төлөвлөх ёстой билээ.
-
Тайлбар: УИХ-аар хэлэлцэгдэж буй Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс
УИХ, ЗАСГИЙН ГАЗРААС “ЦАГААН СУВАРГА”-ЫГ ТӨРД АВАХ АСУУДЛЫГ СУДЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЖЭЭ
Цагаан суваргын ордыг төрд авах асуудлыг хөндөнө гэсэн мессежийг бүр 2018 оны арваннэгдүгээр сарын 30-нд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы хуралдааны үеэр Н.Номтойбаяртай ам муруйх үеэрээ илэрхийлж байв. Тэрбээр “Цагаан суваргын ордыг танай гэр бүлээс төр эргүүлж авна” хэмээсэн юм. Үүний дараа ЕТГ-ын дарга асан З.Энхболд 2019 оны гуравдугаар сарын 7-ны өдөр “Цагаан суваргын ордыг төрд мэдэлдээ авна, МАК-т мөнгө төлөхгүй” гэж мэдэгдсэн удаатай.
Мэдээж 2018 оны арваннэгдүгээр сараас хойш улстөрийн ертөнцөд олон үйл явц өрнөсөн. МАК-ийн төлөөлөл Н.Номтойбаяр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэн, ХЭДС-гийн зээлийн асуудлаар таван жилийн ял сонсож, МАН сонгуульд ялалт байгуулан, У.Хүрэлсүх дахин Засгийн эрхийг гартаа авсан. Түүнчлэн Ерөнхийлөгчийн байр суурь ихээхэн бэхжиж, хууль шүүхийн байгууллагууд дахь эрх нөлөө нь чангарав.
Эндээс намдаа ч, төрдөө ч хүч нөлөөгөө бэхжүүлсээр буй Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын хоршил намрын чуулганаар юу хийх бол гэсэн асуулт гарч буй. Тэдгээр тааврын хамгийн эхэнд Цагаан суваргын ордыг “Төр нийтийн өмч” болгох асуудал нэрлэгдэх болов. Нэгэн үес тэд уг ордын асуудлаас үүдэн, муудсан гэх яриа явсан ч эдүгээ цаг дор байр сууриа дахин нэгтгэсэн гэх.
Хэрэг бишдэх нь гэдгийг МАК-ийнхан ч гадарлах мэтээр нэгэн үес тэднийд зөвлөх хийж явсан түүхтэй Ерөнхий сайд асан Ч.Содном гуайгаар “Цагаан суварга” нэртэй нийтлэл хүртэл бичүүлж, Н.Цэлмүүн нүүр хуудсандаа тус ордыг “Тийм ч баян биш” гэх агуулгаар мэдээллүүд өлгөж, төлсөн татварын хэмжээ, нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлуудаа тайлагнах болжээ.
Яг энэ процесстой зэрэгцээд хөшигний ард Цагаан суваргын ордыг төрд авах асуудлыг судлах ажлын хэсгийг Засгийн газар, УИХ-ын түвшинд байгуулсан байна. Ерөнхийдөө уг асуудлыг УИХ-ын намрын чуулганаар “маналзуулж”, дараа нь Н.Номтойбаярыг суллах тохироо хийгдэнэ гэсэн таамаглалыг улс төрийн хүрээнийхэн дэвшүүлэх болов.
З.ЭНХБОЛДЫН ҮЕД МАК-Т ШИЛЖСЭН ЦАГААН СУВАРГЫН ОРДЫН ТҮҮХ
Цагаан суварга бол сульфидын хүдэр 250 сая тонн, зэс 1.6 сая тонн, молибден 66 мянган тонн, алт 10 орчим тонн нөөцтэй нь тогтоогдсон орд. Ерөнхий сайд асан Ч.Содном гуай бичвэртээ “Оюутолгой, Эрдэнэттэй зэрэгцүүлэхэд жижиг орд, арав орчим жилд ашиглагдана гэж үздэг” хэмээн Цагаан суваргыг тодорхойлжээ.
Тэгвэл ердөө “10 жил ашиглана” гэх эл ордод МАК одоогоор 400 сая ам.долларын санхүүжилт зарцуулж, ирээдүйд 600 сая ам.доллараар өртгөө нэмэхээр төлөвлөөд буй. Мөнхүү эднийх Дорноговийн харанхуй хоёр сумыг тогтой болгосон гэх сайн нэрэн дунд цахилгаанаа концессоор барьсан түүхтэй. Ирээдүйд 1100 орчим ажлын байр үүсэх төслийг гадны компаниас авсан гэх тодотголоор МАК пи-ар хийдэг.
Тэртээ 1980-аад онд улсын төсвөөс хайгуул хийсэн ч бүтэлтэй зүйл болоогүй. Харин МАК олон улсын стандартын дагуу хайгуул хийлгэж, З.Энхболдыг спикерээр ажиллаж байх үед стратегийн ордоос амжилттай “мулталж” чадсан билээ. Тэр үед Г.Уянга тэргүүтэй гишүүд хэдэнтээ эсэргүүцсэн ч Н.Номтойбаярын нэг их хэгжүүн инээлтэн дор “Цагаан суварга” МАК-т шилжиж байв.
ТӨР БА МАК: ЦАГИЙН СУВАРГЫН ОРДЫН 49-51 ХУВИЙГ ТӨРД ШИЛЖҮҮЛЭН АВАХ ТОХИРОО ХИЙГДЭХ ҮҮ
Хөшигний ард яригдаж буйгаар Цагаан суваргын ордыг бүхэлд нь Монголын төр авахгүй. “Эрдэнэт”-ийн 49 хувь шиг хэлцэл хийх замаар тодорхой хэсгийг нь шилжүүлэн авах хувилбар яригдаж байна. Гол шалтгаан нь, улсын төсвөөр хайгуул хийсэн орд. Дээр дурдсанчлан, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн автортой “Алсын хараа-2050” эмхтгэлд Цагаан суварга тэргүүтнээр Норвегийн жишгийн дагуу баялгийн сан бүрдүүлэхээр төсөөлсөн нь бий.
Сүүнд халсан хүн тараг үлээв ... к к · 2020/09/01
Бид "ардчилалд" хөл алдан хөөрцгөлж орцгоосон. Одоо болохоор уйлан дугарцгаагаад "тамын тогооны үлгэр" -ээ ярицгаагаад л.
Зочин · 2020/08/27
Зочин · 2020/08/27
ЕР НЬ НЯМТАЙШИР МЭТИЙН АРГА ЗАЛЬТАЙ НӨХДҮҮД ОЛОН ГАЗРУУДЫГ ЭНЭ МЭТЭЭР ТЭР НУТГИЙН БОЛООД ТӨРИЙН ӨНДӨР АЛБА ХАШИЖ БАЙСАН СОДНОМУУДЫГ ХӨӨРХӨН БАГА ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨӨР АРГАЛЖ АШИГЛАСАН БАЙДАГ ӨӨР ОЛОН ГАЗРУУД ЭНЭ МЭТЭЭР МЭДЭЭЛЭЛД ОЙР БАЙСАН ХҮМҮҮСИЙН ГАР ДЭЭР ОЛОН ЗУУН ЖИЛ ӨВГӨДИЙН ХАМГААЛЖ ИРСЭН БАЯЛАГУУД ЦААСАН ДЭЭР БУУГААД ХУУЛИЙН ЦООРХОЙГ АШИГЛАСАН ШУНАЛТ ХУЛГАЙЧУУДЫН ГАРТ ОЧСОН БАЙГАА ҮҮНИЙГ АНХААРЧ ХУРААХ ХЭРЭГТЭЙ
Зочин · 2020/08/27
ЕС БАЙСАН Д. СОДНОМ МАК-ИЙН ТӨЛӨӨНИЙ ЭТГЭЭД 10 ХАН ЖИЛИЙН НӨӨЦТӨЙ ГЭЖ ХУДЛАА ГУЦАЖ БАЙСАН БАЙХГҮЙ ЮУ? 10 ХАН ЖИЛИЙН НӨӨЦӨНД НЯМТАЙШИР ӨДИЙ ТӨДИЙ ХӨРӨНГӨ ЗАРАХ ХҮН БИШ ШҮҮ ДЭЭ. Д.СОДНОМ БОЛ УРВАГЧ НОХОЙ БАЙГААН ЦАГИЙН АЯСЫГ ТААРУУЛЖ ГУЦНА АРД ТҮМЭН ХАРЖ БАЙГАА Ш ДЭЭ СОДОМОО
Зочин · 2020/08/27
Газар бол улсын үндэс гэж Модун шанью хэлсэн гэдгийг цагаан суврага болоод бусад ордуудыг хувьчилж болохгүй. Номтойбаяр авилагадаж энэээ тэрээ болсоор хувьчлаад авцын даа. Одооч нэг уулын амыг тэр бүү хэл уулыг бүхэлд нь хашчихаад дотроос нь бархираад архирааю цагдаа цэрэг дуудаад сууж байдаг бовцын доо. Цагаан суврагыг хувийн өмч нтр гуцаад байгаа амьтсын хушууг хайраад урдужл шиг оёчихсон ч яадгийн.
zochin · 2020/08/27
tur ugsun buhnee butsaaj avldaa yerunhiilugch ni hurtel huvichlal nereer turiin umchiig unguiduulsen bugdiig ni huraa tegvel shudarga harin taalagdaagui bolgonoo gadaad dotoodgui deeremdej bolohguie strategiin orduud uildver delguuruud restoran zhid buudal kino teatruud tsirk geed olon yum bgaashuu
Зочин · 2020/08/27
Za yamarch bsn hurelsuhiig demjinee .eh orontoigoo uldene
Зочин · 2020/08/26
Хувьчлалаар ард түмэн яг юуг хожсон юм бэ? Ажилгүйдэл ядуурал шудрага бусын хонгил гээд хэлж мэдэхгүй бузар болгоныг бий болгосоон. Хүн хүмүүс яагаад бүгд сайхан амьдарч болохгүй гэж нийгэмчлэлээр хувьчлал шиг хулгайлж луйвардаагүй нийгмээрээ нийтээрээ сайхан л амьдарч байсан ёстой л үлгэрт гардаг шиг баян үгүй ядуугүй үнэгүй эрүүл мэнд боловсрол гээд л ашиг тус нь энэ байсын хувьчлал хувьчлал гэж байнга гоншгоносон муу хүүрнүүдийг Солиот муу үхэр Со-той нь хөлсний бузар янхан чамтай хамт дуусгах хэрэгтэй
Зочин · 2020/08/26
Социализмын хамгийн сүүлийн урвагч ЕС Содном Цагаан суварагыг ордын нөөцийг 10 хан жил гэж худлаа тодорхойлсон л байхгүй юу? Содном бол МАК болоод ардчиллын уяаны нохой болоод удаж байгаа. Тэгээд 10 хан жил ашиглах ордыг МАК зүтгэж аваад өдий төдий хөрөнгө оруулалт хийнэ ч гэж юу байхав тэгээд ч Цагаан суврагын ордоо төр өөрийн юмаа өөртөө авах нь зөв. Харин ардчилал гэгч чинь юу л болдаа хулгайч луйварчин ардчилал Монголд хэрэггүй зах зээл л гэнэ зах зээл гэдгийг чинь бараа бүтээгдэхүүн эд юм аа дэлхийд байгаа жишиг үнээр бүр үнээ хэдэн арав дахин нэмээд ашигтай зарахыг хэлдэг гэж ойлгосон гэтэл үнэгүй шахам луйвраар авчихаад миний хувийн өмч гэж зүтгэж байгаа бол буруу шүү Мядагбадам гэгчээ.
Зочин · 2020/08/26