Баабар: Монгол ялав
2020/09/03
Сталинтай хийх хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр Сун 1945 оны наймдугаар сарын 7-нд Москвад эргэж ирэв. Энэ хооронд ертөнц дээр үй олон үйл явдал болж өнгөрчээ. Юун түрүүн Сун өөрөө ГЯЯ-ны сайдаа больсон тул хэлэлцээг ахлах шинэ сайд Ван Шизегийн бараа бологч болсон аж.
Потсдамын бага хурал болж өнгөрсөн ба хэлэлцээний явцад АНУ хүн төрөлхтний хамгийн анхны атомын бөмбөгийг Невадагийн талд дэлбэлж туршлаа. Сунг Москвад ирэхийн урьд өдөр америкчууд Хирошима хотод атомын бөмбөг дэлбэлж хүн төрөлхтөн цөмийн эрин, цөмийн сүйрлийн ирмэг дээр ирж байгааг анх удаа зарлав.
Америкчууд Японыг мөддөө буулгаж авч чадахгүй гэж Сталин дүгнэж байсан тул “СССР нь наймдугаар сарын сүүлчээр Манжго дахь Японы арми руу дайрна. Үүний өмнө давших өдрөө Хятадтай тохирно. Хятадтай зөвшилцөөгүй тохиолдолд Японтой дайтах боломжгүй” гэж Подстамд мэдэгдлээ. Мөн “Герман манайд довтолсон учир бид тэдэнтэй байлдсан. Гэтэл Япон бидэнд довтлоогүй атал бид тэдэнтэй дайтаад унавал манай ард түмэн ойлгохгүй шүү дээ. Гадаад Монгол, Манжуурын асуудал шийдэгдээгүй байхад Японы эсрэг дайнд нэгдсэнээ Молотов бид хоёр Зөвлөлтийн иргэдэд юу гэж тайлбарлах вэ?”[1] гэж ярьж байлаа. Энэ бол Японд довтлохыгоо үнэ хүргэж, өөрийн барьцаа чангалж буй хэрэг.
Гэтэл америкчууд ирээдүйн Японд СССР-ийн нөлөөг тогтоолгохгүйн тулд, зөвлөлтүүд энэ бүс нутагт ямар нэг эрхтэй болохоос сэргийлж шийдвэрлэх тулалдааны өмнө цөмийн зэвсгээ ашиглажээ. Хирошимад атомын бөмбөг хаях хүртэл Японтой аанай л дайн эхлээгүй байсан Сталин гэнэт сандарч, Ялтын гэрээ утгаа алдахаас айн япончууд бууж өгөхөөс өмнө яаралтай хөдлөв.
Наймдугаар сарын 8-нд СССР Японд дайн зарлаж наймдугаар сарын 9-ний шөнийн 12 цаг 10 минутад Улаан армийн Алс Дорнодын I, II фронт, Өвөр Байгалын фронт, Номхон далайн флот, Амурын флотилын хүчээр Манжуур болон Солонгосын хойг руу цөмрөн орлоо. Зөвлөлтийн армийн нийт бие бүрэлдэхүүн 1 685 500 хүрч, 5 250 танк, 5 200 онгоцтой, Квантуны арми сая цэрэг, 1 200 танк, 1 900 онгоцтой аж.[2]
Маргааш нь БНМАУ мөн Японд дайн зарлав. Үүнийг Сталин хүсэж Чойбалсанд хэлсэн аж. Монголчууд дайнд орсноор нийтийн дайсныг сөнөөх үйл хэрэгт оролцож буй тусгаар улс гэдгээ хятадуудад харуулахаас гадна япончуудтай сүлбэлдсэн барга болон өвөр монголчуудыг цус нэгтэй Монголын ардын журамт цэрэг амархан ятгаж буулгаж болох сайн талтайг ажигласан байх.
Сталин Чойбалсанд “Танайд байлдааны мэдлэг туршлага сайтай генерал Плиев гэдэг хүн манай цэргийг командалж очно” гэж хэлжээ.[3] Армийн генерал И.А.Плиев гэх энэ осетин хүн хожим 1962 онд Карибын хямралын үеэр Куба дахь Зөвлөлтийн цэргийн командлагч байв.
Америк, Британи, Хятадын хамтарсан хүчтэй цохилт болон атомын бөмбөгнөөс сүрдсэн япончууд наймдугаар сарын 14-нд албан ёсоор бууж өглөө. Харин япончууд гал зогсоох санал Москва тавиагүй байгаа гэдгээр шалтаглан Хойд Ази дахь байлдаан үргэлжилсээр наймдугаар сарын 23-нд арай гэж дуусав. Зөвлөлтүүд Ялтын хэлэлцээрээр олж авсан газраа ямар ч байсан эзлэх гэж яарчээ. Нөгөөтээгүүр тэд дараагийн сөргөлдөөнд бэлтгэж байв, юу гэвэл удахгүй Хятадын засгийн эрхийн төлөө алалдах Маогийн коммунистуудыг зэвсэглэх хэрэгтэй байлаа. Дараа нь 1945 оны есдүгээр сарын 2-нд Америкийн “Миссури” хөлөг онгоц дээр Японы тал бууж өгөх актанд гарын үсэг зурснаар яг 6 жил үргэлжилсэн, хүний түүхэн дэх хамгийн цуст дайн төгсгөл боллоо. Манжуурын байлдаанд Зөвлөлтийн талаас 8 200 хүн үхсэн бол Япончууд 83 200 хүнээ алдаж 594 мянган цэрэг нь олзлогдов.[4]
Монголын жижиг арми энэ дайнд маршал Малиновскийн командалсан Өвөр Байгалын фронтын бүрэлдэхүүн дотор “Монгол-Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлэг” нэртэйгээр оролцож Хянганы нурууг даван урагш 960 километр хоёр чиглэлээр давшиж Жэхэ хүрчээ. Плиевийн командалсан энэ бүлэг 40 мянга орчим хүнтэй байсны 21 мянга гаруй нь[5] Монголын армийнх байлаа. Наймдугаар сарын аагим халуун, ус бороон дундуур Их говийг танк, авто хөсгөөр гатлах бололцоогүй нь мэдээж учир морь, тэмээг зүтгэх хүчнээр ашиглав. Дайнд малаа дагаад дээлтэй малчин явахгүй нь ойлгомжтой тул Монголын арми цөл гатлах үйлст үнэхээр ч хэрэгтэй байсан билээ. Хамаг эрчүүдээ 1937-1938 онд хядуулчихсан цөөхөн монголчууд энэ дайнд 21 мянган цэрэг гаргах бололцоогүй байлаа. Иймээс байсан бүх малчдаа хуу цэрэгт татан Читагаас цэргийн дүрэмт хувцас яаралтай татан нийлүүлж өмсгөн жигдэлжээ. Өвөр Байгалын фронтыг командалж байсан маршал Родион Малиновский дурсахдаа:
“Зөвлөлт Монголын морин цэрэг усгүй элсэн цөлийг богино хугацаанд гаталсан… Монгол дайчид бол төрөлхийн морьтон ардын удам. Зүг чигээ алдах хязгааргүй элсэн говь, худаг ус ховор нар төөнөсөн өргөн тал бол тэдний амьдарч өссөн нөхцөл. Эцэг өвгөдийн үеэс тэд морин дэл дээр өсөж, үеэс үед дамжин иржээ. Цэрэгт татагдсан малчин монголыг морь унахад болон морин аялалд сургах шаардлагагүй нь монгол цэргийн давуу тал. Чухам үүний хүчээр л морьт механикжуулсан групп ердөө долоо хоногийн дотор 700-800 километр замыг туулж байлдааны үүргээ биелүүлэн тусалсан юм.”[6]
Жанчхүүгийн (Zhangjiakou) даваа хүртэл байгалийнхыг тооцохгүй бол ямар ч саад тотгоргүй чигээрээ цуваагаар шуурхайлан заримдаа өдөрт 120 километр хүртэл урагшилсаар 10 хүрэхгүй хоногт амжин давхиад оржээ.
Эзэн хааны бууж өгөх тухай тушаал хүрээгүй 500 орчим цэрэгтэй японы жижиг хороо уулаасаа байгалийн хамгаалалт болсон энэ даваан дээр Монгол-Зөвлөлтийн армийг тосон авлаа. Энэ даваан дээр цорын ганц жижиг тулалдаан болоод цааш давшин Хаалган оров. Хятадууд зөвлөлтүүдэд Бээжинг чөлөөлөх зөвшөөрөл өгсөнгүй. Ингээд л Жэхэд (Chengde) баярын парад хийгээд буцлаа. Монголын армийг хил хүргэж өгөх үүрэг аваад мордсон МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Цэдэнбал юунаас болсон нь үл мэдэгдэх шалтгаанаар мөн Жэхэ орчихжээ. Түүнийг дуудаж онгоцоор Улаанбаатарт авч ирэв.
Энэхүү зүдэргээтэй хүнд маршийн явцад Монголын армиас 78 хүн үрэгдсэний 10 нь Жанчхүүгийн тулалдаанд эрсэдсэн.[7] Өлсөж цанган мориныхоо шээсийг ууж байсан гэж дайнд оролцогчид дурссан байдаг. Намрын ган халуун нартай энэхүү байгалийн хүнд бэрхшээл дундуур энэ хол замыг өдөр шөнө ялгалгүй хоол унд нойргүй зүтгэсэн нь замын хүндэд олон хүнийхээ амийг өргөсөн учир энэ.
Гэхдээ Жанчхүүд хэнтэй тулалдсан нь тодорхойгүй байдаг. Плиевийн өөрийнх нь яриагаар Жанчхүүгийн бэхлэлтэд байсан 10 мянган япон цэргийг буун дуу гаргалгүйгээр буулган авч бүх зэвсгийг нь хураасан гэх[8]. Япон цэргийн штаб Жэхэ хотын хэрмэн дотор байрладаг, харин уулын аманд байдаг тус хотыг оросууд бүсэлчихсэн байжээ.[9]
Дэ вангийн монгол цэрэг эсэргүүцэл үзүүлсэн учир тулалдсан гэх яриа байдаг ч Шилийн гол, Цахарыг тавьж өгөх Дэмчигдонровын тушаалыг 1945 оны наймдугаар сарын 10-нд дэслэгч генерал Тэгшбуян бүгдэд танилцуулсан ба тэнд: “Зөвлөлт, Монголын хамтарсан цэрэгтэй тулалдаан хийж, сум хөдөлгөж огт болохгүй. Хошууны цэргийг зэр зэвсгийнх нь хамт бүр элсэнд шилжүүлж оруулагтун”[10] гэсэн байна.
1945 оны тавдугаар сарын 1-нд 39 дүгээр армийг резервийн арми болгож Монгол руу шилжүүлэн байрлуулах шийдвэр гарч, мөн оны зургадугаар сарын 20-нд Өвөр Байгалын фронтын мэдэлд өгчээ. Энэ арми наймдугаар сард Тамсагбулагаар Монголын хилийг давж Хянган-Мүгдэний фронтоор Японы эсрэг давшсан юм. Дайны дараа Улаан цэргийг Монголоос гэдрэг татаж оронд нь Дотоодын цэргийн төмөр замын ангиуд орж ирсэн юм. Тэдний хүчээр төмөр зам барих ажил эхэлсэн. Үнэндээ энэ нь “власовчууд” гэх Гулаг-ийнхан байлаа.[11]
ХХ зуунд Алс Дорнодын дайны театрт Орос Япон хоёр нийтдээ дөрвөн удаа байлджээ. Эхнийх нь 1905 онд Япон ялалт байгуулж Порт Смоутын гэрээгээр Орос ялагдлаа хүлээсэн. Хоёр дахь нь 1922 онд япончууд Приморьегоор дамжин цэрэг оруулж илт давамгай байдал үзүүлээд гарч явсан. Гурав дахь нь Халх голд тулалдан аль аль тал хүнд хохирол хүлээсний эцэст тэнцсэн гэж үзээд байлдааныг зогсоох хэлэлцээр Москвад хийн хоёр тал гарын үсэг зурсан. Ингээд энэ хоёр орны дөрөв дахь тулалдаан 1945 оны намар Манжуурт болж Япон бууж өгснөө хүлээн зөвшөөрснөөр бүтэн зургаан жил үргэлжилсэн Дэлхийн II дайн төгсгөл болсонюм.[12]
Хүний түүхэнд болсон хамгийн аймшигт энэ дайныг дуусгахад Монгол улс дэлхийн шударга ард түмнүүдтэй нэгдэн дайсныг дарахад хувь нэмрээ оруулсан нь Монгол улсын хувьд тусгаар тогтнолоо хамгаалах маш том ололт болсон юм. 1. Дэлхийн II дайны ялагсадын талд орсноороо олон улсын тавцанд нэр хүнд олсон. 2. Москвад болж байсан СССР-Хятадын хэлэлцээрт хоёр тал БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тохиролцоонд хүргэсэн том хүчин зүйл нь энэ болсон. 3. БНМАУ-ын тусгаар тогтнолыг Гоминданы Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх хариуцлагыг АНУ нэр төртэйгээр гүйцэтгэсэн. 4. Монголын одоо байгаа статус квог хүлээн зөвшөөрөх Ялтын гэрээ энэ явцын үр дүнд тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөх гэсэн томъёлол болон тогтсон. Монгол ялсны учир энэ!
Зочин · 2020/09/05
Зочин · 2020/09/04
Луухаан Баабараа гэж нээрэн л Таврага пиздагийн хэлсэн тавдахь үеийн хужаанууд байдаг гэсэн тэрний нэг юм биз дээ? Даанч нэг авах юмгүй гуцдагиймаа. Одоо ч гадаадад сурсан хүмүүс хог нэгээрээ болждээ. Гадаадад сураад Соц үеийн ховор бараа гээд л онгирдог байсан цаг чинь үеээ өнгөрөөсөн гэдгийг энэ луухаан ойлгохгүй бас тэгээд жар далаад оны луухаанууд Монголын эсрэг янз бүрийн гүтгэлэг дайралт хийдэг байсантай их адилхан юм ярьж бичдэгийн гэж тэр цагт залуу явсан хүмүүс ярилцдагийн билээ.
Зочин · 2020/09/04
ЦЦЦЦЦЦ Мөнч амны бэлэггүй муухай хог шүү? Баабар гэсэн үг гараад ирлээ л бол гүтгэлэг гүжирдлэг дайралт хараал зүхэл ер аль муухай болгон л байдгийг мэдэхгүй юм шиг цухалдаж тэрсэх хэрэг байхгүй ш дээ.Баабар бол тэртээ тэргүй дайсан дайснаас ямар үг хүлээхийн тийм биз дээ.
Зочин · 2020/09/04
Муу өмхий хужаагийн шээсийг ал
Зочин · 2020/09/04
Ардчиллын алуурчин бас Монголын ард түмний дайсан өмхий Бааварын өвөг дээдэс нь луухаан юм бол дайны тухай яаж мэдэхийн наадахын чинь эцэг өвгөд Монгол улсыг гүтгэн дайрах санаатай л ногооны газраа баас шээсээрээ бордоод өмхий санаагаа нуугаад бэгцийж явсан биз
Зочин · 2020/09/04
Өмхий Баабар даанч даанч голгүй хуцдагийн өвөг дээдэс нь Луухаан болоод ардчиллаар далимдуулан надад үг хэлэх эрх чөлөө байгаа гээд л Монголын ард түмнийг Монголын ололт амжилтын түүхэн цаг үеийг үзэн ядаж гуцдагийн байна л даа. Өмхий Баавар чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчны үнэмлэхэнд "... Цусны ах дүү өвөрмонголын ард түмнийг чөлөөлөх...." гэсэн үгс байдын түүнээс ятгаж ухуулах гэсэн үг байдаггүй л юм ш дээ. Ухуулга хийхийн бол морь унаж буу сэлэм агсах хэрэг байна уу?
Зочин · 2020/09/04
ККККК Хиагтад гаминтай байлдахад орос цэргүүдэд лам дээл өмсгөөд байлдуулсан гэж нотлох гээд л бархираад байсантайгаа ямар адилхан хуцаа вэ? Урлагийн Ухнаагийн аавыг малын бэлчээр дээрээс нь барьж аваад цэрэг хувцас өмсгөөд байлдаанд явуулчихсан гэж улих нь л дутаж дээ? Орон нутгийн өөрийгөө хамгаалах морьт отрядууд Жанжин Мижид гуай нарыг огт байаагүй гээд л унгаж гарчээ КККККК энэ луухааны үр удам гэдэг нь үнэн байна.
Зочин · 2020/09/04
Өмхий Баавараа чиний өвөг эцэг луухаан Монголчуудыг өөрсдийг нь өөрсдөөр нь алуулахаар алцаганан баацаганан гүйж хор найруулж байхад бидний өвөг дээдэс дайн өөрийн биеэр явж Монгол улсын тусгаар тогтонолыг баталгаажуулах их үйсэд хөлс цусаа урсган зүтгэж явсын шүү пизда минь
Зочин · 2020/09/04
Бас л өнөө Америк ялах байсан чинь Сталин тэрнээс нь айгаад гэнэт дайн заралчихсан болгож хийрхэж эхэллээ дээ. Японтой хэзээ дайтах талаар хэдэн удаа ярилцагдаж шийдэгдсэнийг одоо ард олны олонхи мэддэг болцоон хошного амт өмхий үгт өмхий Баавараа бүү худал хуцаарай нэг жоохон юм унших аядаад тэрийгээ түүхэн үнэнийг гуйвуулан цуурхахдаа ашигладагийг чинь одоо мэдэхгүй хэн байгаан
Зочин · 2020/09/03
Нөгөө олон үйлдвэрүүд нөгөө олон Сангийн аж ахуйнууд хаачив бүгдийг хулгайч Ардчилагчид зүгээр залгиж Монгол улсаа дампууруулчихаад ингэж хуцахаар алмаар дахин дахин алмаар байна. Олон ардаа орох орон оочих аягагүй болгосон хулгайч луйварчин салга бөнжөөк Бат-Үүл энэ өмхий амт Баавар нарын хулгайч луйварчдыг бүгдийг алж устган цэвэрлэхгүй бол Ардчилал устана оо. Ардчиллыг энэ муу ардчилагч нэрт хулгайчууд устгалаа ш дээ.
Зочин · 2020/09/03
Өмхий амт бах Баавараа чи одоо больдоо хэн чиний энэ өмхий цуурхалд итгэхийн бэ? Сталин 8-р сарйн сүүлээр дайрав гэх мөртөө 45 оны 5-р сард 39 -р арми гэгчээ Монголд байруулсан Монгол ардын журамт цэрэг Өвөрмонголчуудыг амархан ятгана, их говийг авто хөсгөар гатлах боломжгүй тул морь тэмээг зүтгэх хүчээ болгон ашиглаад 7 хон хоногт давхин оров гээд л бүх эрчүүдээ хядчихсан мөртөө яаж чиний хэлсэн 21 мянган цэрэг оров гэх мэтээр цуурчээ. Гэвч 39 45 оны дайнуудаар ялагч тал гэнэ үү? Монгол гэнэ үү ялаагүй бол чи одоо шиг хагас хятад биш бүтэн хятад байх байсын биш үү? Эсвэл чи бүтэн хятад болохыг хүссиймуу? Одоо Өвөрмонголчууд их сайхан байгаа гэх гэсиймуу? энэ дайн уг МАХЦ гэх нэртэй байсан тэгээд тэр дайнд орсон цэрэг өлсөж цангаад амь үрэгдсэн нтр гээд л авах юмгүй шаажээ пизда чинь. Аргачгүй л дээ чам шиг арын хаалгаар гадаадын сургуульд явсан муу биотехникч цэргийн тэгээд дайн байлдааны тухай мэднэ гэж юу байхавдээ муу өмхий явдаг жорлон минь. Муу өмхий баас минь чи цуурах юм бол тэр чигтээ л цууралдаа олигтой цуурах зүрх нь хүрэхгүй ололт мололт хуцаад хэрэггүй ш дээ. Бас шийрагануураа. Одоо үхчихгүй бол муугаа үзэж үхэхээ мэдэнд шийраганаад байгаа байхгүй юу пизда чинь
Зочин · 2020/09/03