Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын ах дүүсийн алт тойрсон аалзны сүлжээ!!!
2020/09/14
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад авлига, албан тушаалын хэргээр анхан шатны шүүх 6 жилийн хорих ял оноосон. Товчхондоо:
1. Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байх үед улсын тусгай хамгаалалтад авсан Тост Тосонбумбын талбайтай “Элбэг Орд” компаний 14145 дугаартай лиценз давхцжээ.Энэ лицензийн нөхөн олговор болгож “Элбэг орд ”компанид “Улаансайр-1”, “Улаансайр-2” нэртэй 2 лиценз өгөнгүүтээ лицензүүдийг Ж.Эрдэнэбат өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч”компаниар дамжуулан бусдад шилжүүлсэн.
2. Засгийн газрын 90,91-р тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан Ноён уул,Тост, Тосонбумбын нуруунд лиценз эзэмшиж байсан 10-аад аж ахуйн нэгжид нөхөн олговор олгох асуудлыг шийдэхдээ уг тогтоолд огт хамааралгүй / Булган аймагт эзэмшиж байсан лиценз нь аль 2011 онд дархан цаазат газарт хамрагдсан/ “Азарган гол чонот ”компанийг хамруулж, тус компаний 4 лицензийг нь 8 лиценз болгож олгосон .
Дээрхи 2 үйлдэлд Ерөнхий сайдын албан тушаалыг урвуулан ашигласан гэж үзээд Ж.Эрдэнэбатад шүүхээс ял өгсөн.
Ж.Эрдэнэбат шүүхэд :”Надад уул уурхайн талаар ямар ч мэдэгдэхүүн байхгүй”,“Миний аав амьд сэрүүн байхдаа чи уул уурхайгаар хэзээ ч битгий оролдоорой,алт гэдэг чинь дэлхийн судас юм гэнэ лээ гэх захиасыг би өнөөдөр болтол биелүүлж ирсэн хүн,Би Сэлэнгэ аймагтаа лиценз авах боломжтой байсан ч сонирхоогүй “ гэж мэдүүлжээ.
Гэвч Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт албан тушаал хашсан цагаасаа уул уурхайтай гүн бат холбогдсон.Өөрийнхөө нэр дээр лиценз байхгүй ч ойр дотныхоо хүмүүсийн нэр дээр алт олборлосоор иржээ.
1. Цагдаа руу салаавч гаргаж “Салаавч” хочтой болсон Ц.Баярцогт түүний хуурай дүү. С. Баярцогттой хамтарч Сэлэнгийн Ялбагт хууль зөрчин алт ухаж байсан хэргээр шалгагдаж байсан.
2. Төв аймгийн Заамар суманд томоохон алт олборлогч “Ипт гоулд ” компани Ж.Эрдэнэбатын аавын төрсөн дүүгийн хүүхэд болох Батдоржийн Байгалмаагийнх. Үеэл эгчийнхээ нэр дээр байдаг энэ компаний ард Ж.Эрдэнэбат байгааг нутгийнхан үгүйсгэдэггүй.
3. Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байхад / 2017 онд/ Төв аймгийн Заамар сумын “Өвөр наймганы ам” хэмээх газарт “Эрдэнэсийн эрэг” гэх компани 15,000 га талбайд лиценз авсан. 40 тн алтны нөөцтэй энэ газрыг ухуулахгүй гэж нутгийнхан эсэргүүцэж тэмцсэн ч эцэст нь “Эрдэнэсийн эрэг ” компаний 34 хувийг “Төв Эрдэнэс ” Орон нутгийн өмчит компани эзэмшихээр болсон. Энэ үеэр “Эрдэнэсийн эрэг” компаний 66 хувийг эзэмшигчдийн ард мөн л “Илт гоулд” буюу Ж.Эрдэнэбатын ах дүүс байсан нь олон нийтэд ил болсон. / “Эрдэнэсийн эрэг” ийн хаягийн бүртгэл “ Илт гоулд” дээр байлаа. /
Нутгийнхан “Эрдэнэсийн эрэг ” компанийг шүүхэд өгсөн ч компани ялагдаж, лицензийнхээ талбайг 3000 га болгож багасгалаа гэж тэднийг хуурсан ч өнөөдөр “Эрдэнэсийн эрэг ” компаний лиценз хүчин төгөлдөр хэвээр байна.
Ж.Эрдэнэбат төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэйгээ нийлж байгуулсан компани дээрээ лиценз авсан нь илэрч шүүхээс ял авсныг дээр дурдсан. Түүний төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс Сэлэнгийн Ерөө,Шарын гол, Зүүн хараа, Булганы Бүрэгхангай....маш олон газарт алт олборлосон. Өнөөдөр олборлосоор байна. Ж.Эрдэнэбатын ойр тойрны хүмүүсийн энэ олон алтны компаний хажуугаар хууль хяналтынхан яагаад чимээгүй өнгөрдөг вэ гэвэл Ж.Эрдэнэбат нь МАН-ын дарга асан М. Энхболдтой ах дүүсийн холбоотой гэгддэг. Мөн М.Энхболдын үед АТГ-ын дарга асан Х. Энхжаргалтай Ж.Эрдэнэбат найзууд. Х. Энхжаргал нь Цагдаагййн Ерөнхий газрын дарга асан С.Баатаржавтай худ ураг.
Улс төр, хууль хяналт тойрсон ийм том аалзны сүлжээ бий болгоод дуртай газраа алт ухаж байсан нь энэ.
Алт мөнгө, эрх мэдэл сүлэлдсэн яг ийм сүлжээг таслан зогсоохгүйгээр манайд шударга ёс тогтож, хөгжил ирэхгүй ээ. Улс төрчид нь бүгд худлаа ярина. Хулгай хийнэ. Шүүх дээр худал мэдүүлэг өгснийхөө төлөө л хариуцлага хүлээх ёстой биш үү!!!
Ж. Эрдэнэбатын хийсэн хууль бус зүйлийг тоочвол далай далай...
Зураг дээр:
Ж.Эрдэнэбатын эхнэр Тунгалаг , “Илт гоулд” компаний захирал Б. Байгалмаагийн хамт
"Эрдэнэсийн эрэг " компаний лиценз хэвээрээ байгааг илтгэх албан бичиг
Сэтгүүлч Б.Отгон 2020.09.14
МАН сөнөтүгэй · 2020/09/17
ЕС болгож ууж идэх замыг нь засаж өгсөн МАН-ын Ми овогт данжаад ахыг нь хэзээ шалгах вэ? МАН-ын авлигачид аа.
иргэн · 2020/09/14
шунал ихэдвэл шулмас болж байгаа нь тэр
Зочин · 2020/09/14