Хотын даргад Д.Сумъяабазарыг дэвшүүлжээ
2020/10/22
Орон нутгийн ээлжит сонгууль өндөрлөж, нийслэлд МАН ялалт байгуулснаар дараагийн хотын даргын марафон үргэлжилсэн өдрүүд өнөөдрөөр эцэс болох бололтой. Учир нь өнөөдөр Нийслэлийн Монгол Ардын намын хорооны, залгуулаад МАН-ын Удирдах зөвлөлийн хурал хуралдахаар тов гараад байна.
Өнөөдөр хотын удирдлага хэн байх вэ гэдгийг шийдэх чухал томилгоо улс төрийн хүрээнд хийгдэх гэж байна.
Яг одоогийн байдлаар нийслэлийн МАН-ын хурал болж, хотын даргын асуудлыг хэлэлцээд, Д.Сумъяабазарыг Улаанбаатар хотын даргад нэр дэвшүүлээд байна. Энэхүү томилгоог МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэж дэмжих юм бол НИТХ-ын хурлаар батламжлах юм.
Ийнхүү Д.Сумъабазар хотын дарга болох юм бол Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын дахин сонгууль болно.
Тэгэхээр дээрх мэдээлэл баттай бол Нийслэлийн шинэ Засаг даргаар Д.Сумъяабазар очиж, харин Ж.Батбаясгалан буурь сэлгэж НИТХ-ын дарга болох нь.
Хэрэв энэ тохироо үнэн бол Д.Сумъяабазарын гэгдэх төлөөлөгчид дуу нэгтэй дэмжиж, Ерөнхий сайд батламжлах нь тодорхой.
MATILDA · 2020/10/22
иргэн · 2020/10/22
энэ болохгүй сонгуулиас иргэд залхаж бгаа ,Еөкийн найруулсан жүжиг...!
Зочин · 2020/10/22
Сонгинохайрханд нөхөн сонгууль болбол Тэрбишдагвыг дэвшүүлсэн нь дээр дээ.Найдвартай суудал чангаана.
иргэнг · 2020/10/22
Д.Сумьяабазар яагаад ч хотыг хөдөлгөж чадахгүйшдээ дарга,сайдад дуртай хүүр юмаа.СХД-д дахин сонгууль болбол санал өгөхгүй.