Т.АМАРТҮВШИН

Монгол Улсын Дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүнийг шинээр нэр дэвшүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг хоёр хоногийн өмнө зарлалаа. Цэцийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоод жил гаруй хугацаа өнгөрсөн. Тодруулбал, цэцийн гишүүн Д.Солонгын бүрэн эрх 2019 оны арванхоёрдугаар сард, Ш.Цогтоогийнх 2020 оны нэгдүгээр сард дуусгавар болсон ч чөлөөлөгдөөгүй өдийг хүрсэн. Тэдний оронд ажиллах хоёр гишүүнийг УИХ энэ хаврын чуулганаар томилохоор болж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн жаран тавдугаар зүйлийн 1, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар, Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилох хуулийн зохицуулалттай. Харин Цэцийн гишүүнийг нөхөн томилохдоо орон гарсан гишүүнийг өмнө нь томилох санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтан саналаа УИХ-д өргөн мэдүүлж, парламент 30 хоногийн дотор шийдвэрлэхээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд заасан. Тэгэхээр цэцийн гишүүн Ш.Цогтоо, Д.Солонго нарыг томилохдоо Улсын Дээд шүүхээс нэрийг нь өргөн мэдүүлсэн учраас шинээр томилох Цэцийн хоёр гишүүнийг шүүхээс өргөн мэдүүлэх билээ. 

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчдийн асуудлыг УДШийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэж, хамгийн олон санал авсан хоёр гишүүнийг УИХ-д өргөн мэдүүлэх учиртай.Цэцийн гишүүдийн дээрх томилгоонд эрх баригч хүчин болоод Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс онцгой анхаарал хандуулж байгаа юм. Одоо байгаа Д.Одбаяр, Ш.Солонго, Г.Баясгалан нар УИХ -аас, Ц.Нанзаддорж , Б.Буяндэлгэр, Г.Туулхүү нар Ерөнхийлөгчөөс, Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбатыг УДШ-ээс тус тус санал болгож УИХ томилж байв. Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн цэц дэх Ерөнхийлөгчийн “эрх мэдэл” давамгай явж ирсэн. Одоо ч энэ байр суурь нь хадгалагдаж байгаа. Гэхдээ Цэцийн хоёр гишүүний шинэ томилгоо хүчний харьцаанд өөрчлөлт оруулах магадлалтай билээ. Жил гаруйн өмнө бүрэн эрх нь дууссан Цэцийн гишүүдийн томилгоог гэнэт оруулж ирж буй нь анхаарал татах асуудал. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дээр энэ хаврын улс төрийн халуун үйл явдал өрнөнө. Учир нь, Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц дэнслэнэ. 

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасан. “Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн нь хаврын улс төрийн маргааны гол сэдэв болох нь гарцаагүй. Энэхүү заалттай холбоотойгоор нэр бүхий иргэдээс “...Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэс эгт өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан иргэнийг бүртгэхгүй байх шаардлагыг орхигдуулан хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зүйл заалтуудыг зөрчсөн” хэмээн гомдол, мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн байдаг. 

Үндсэн хуульд ирүүлсэн энэхүү гомдолтой холбоотойгоор Цэцээс Ерөнхийлөгчийн Тамгын газарт хандан мэдээлэл, баримт гаргуулахаар албан тоот хүргүүлж байв. Одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхтэй эсэх маргаан ийнхүү Үндсэн хуулийн цэцэд очсонтой холбоотойгоор Төрийн Тэргүүн ихээхэн сандарсан. Үндсэн хуулийн цэцийн байранд өөрийн биеэр очиж, байр сууриа илэрхийлсэн билээ. Өмнө нь төрийн тэргүүн Үндсэн хуулийн цэц дээр гүйж очиж байсан удаагүй. Дээрх маргааныг Үндсэн хуулийн цэц эцэслэхээс өөр гарц үлдээгүй. Цэцийн хоёр гишүүнийг сонгон шалгаруулахдаа нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэж, олонхийн санал авсан гишүүдийг УИХ-д өргөн мэдүүлэх хуультайг дээр өгүүлсэн. УДШийн ерөнхий шүүгч бол он шүүгчдийг Ерөнхийлөгч томилдог гэдэг утгаар нь харвал Төрийн Тэргүүний хамааралтай шүүгч дэмжлэг авах магадлалтай. Гэхдээ “Ерөнхийлөгчийн хүн” шүүгчдээс дэмжлэг авсан ч УИХ -ын олонхийн бүлэгт таалагдахгүй бол буцаах эрх нь бий. Тийм жишээг УИХ-ын 2020 оны намрын чуулганаар болж өнгөрсөн. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс УДШ-ийн шүүгчид хуульч С.Батхүлэгийг нэр дэвшүүлсэн ч “Голомт” банкны хуульч, шүүн таслах ажиллагааны туршлагагүй гэдэг үндэслэлээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хоёр удаа буцаасан. 

Уг нь УИХ, Хууль зүйн байнгын хороо ШЕЗ-өөс өргөн мэдүүлсэн шүүгчтэй танилцсанаар Ерөнхийлөгч томилох ёстой. Гэвч шүүгчид нэр дэвшүүлсэн С.Батхүлэгтэй Хууль зүйн байнгын хороо танилцахаас татгалзснаар шүүгчийн томилгоо бүдэрсэн.Харин Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж, чуулганы хуралдаанаар томилох ёстой. Тэгэхээр Төрийн Тэргүүнийн хамаарал бүхий шүүгч УИХ-ын босго давах эсэх нь эргэлзээтэй юм. Тийм учраас Цэцийн шинэ гишүүдийн томилгоо Ерөнхийлөгчийн хувьд “эмзэг цэг” болж байна. Н өгө өтэ йгүүр УИХ-аас баталсан Монгол Улсы н Шүүхийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тус тус Ерөнхийлөгч хэсэгчилсэн хориг тавьж, Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан. Цэц дээрх гурван хуультай холбоотой Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, УИХ-д буцаах эсэх нь Цэцийн гишүүдийн томилгооноос шалтгаалах билээ. Түүнчлэн ҮХЦ-ийн гишүүдийн сонгон шалгаруулах зар гарсантай холбоотойгоор нэр д эвшигчдийн т ухай албан бусаар яригдаж эхлээд байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан, УДШ-ийн шүүгч О.Зандраа, Монголын Өмгөөлөгчийн холбооны ерөнхийлөгч асан Б.Ганбаатар, Төрийн албан зөвлөлийн дарга асан Д.Зүмбэрэллхам нарын нэр дуулдав. Энэ хуульчид нь эрх баригч намын угшилтай эрхмүүд гэдгийг тодотгоё

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН -