Хайрхан тахилга, бүх цэргийн хар сүлд ба эмэгтэй Ерөнхийлөгч
2021/04/25
Уул овоо тахих, Бүх цэргийн хар сүлд цэнгүүлэх... энэхүү уламжлалт ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд эмэгтэй хүн оролцож болох уу? Эмэгтэй Ерөнхийлөгч гарч ирвэл төрийн ёс жаяг сахигдах уу гэсэн асуулт олны дунд яригдах боллоо.
Улс үндэснийхээ эв нэгдлийн бэлэгдэл болох Ерөнхийлөгч хүн ард түмнийхээ дээдэлж ирсэн хамгийн нандин ёс уламжлал, зан заншлийг хүндэтгэн сахих ёстой. Учир нь тэдгээр нандин ёс заншил нь газар нутгийн адил үндэстний оршин тогтнохын баталгааны нэг хэсэг байдаг. Ийм чухал асуудал учраас хүмүүс эмэгтэй ерөнхийлөгчтэй болбол төрийн тахилгат уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслол хэрхэн үйлдэгдэх бол гэж санаа тавьж ярилцаж байна.
Хариултыг хайхад Монгол төрийн маань дэг жаяг хууль журамд нэн тодорхой хариулт олдох ажээ. Аз болоход ёс уламжлалаа эвдэхгүйгээр эмэгтэй хүн Ерөнхийлөгч байж болохоор байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 32 дугаар зарлигаар баталсан “Төрийн тахилгат уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-д төрийн тахилгад оролцох бүрэлдэхүүн, тахилга үйлдэх газар, түүнийг зохион байгуулахад анхаарах болон цээрлэх зүйлсийг зохицуулжээ.
Уг журмын дагуу төрийн тахилгад “төрийн элч төлөөлөгч” гол үүрэгтэй оролцдог байна. Төрийн элч төлөөлөгч нь сайдаас доошгүй албан тушаалтан байх бөгөөд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын аль нэг нь тааллаараа оролцдог байна. Төрийн тахилгыг төрийн тахилгат хайрхан, уул овоо байрлах аймгийн Засаг дарга тэргүүтэй ажлын хэсэг зохион байгуулж орчны бүх зохион байгуулалт, хамгаалалтыг багтаасан тусгай хөтөлбөрөөр гүйцэтгэдэг ажээ.
Хэдийгээр Монгол улсын ямар ч хууль, журамд эмэгтэй хүнийг уул овоод гаргахыг цээрлэсэн үг үсэг байхгүй боловч Богдхан хайрхан уул, Бурхан халдун уул, Суварга хайрхан уул, Хан Хөхий уул, Сутай хайрхан уул, Алтан Хөхий уул, Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх, Дарьгангын Дарь овоог тахихад тухайн нутгийн зан заншлыг дээдлэн дагах тусгай журам мөрдөгдөх билээ.
Энэхүү бичигдээгүй зан заншлыг хүндэтгэн сахих сайдаас доошгүй албан тушаалтныг Монгол улсын ерөнхийлөгч “төрийн элч төлөөлөгч”-өөр томилж илгээх ёстой ажээ.
Тэгэхлээр олон хүмүүсийн санаа зовниод байсан асуултын хариу гарч ирж байна. Ерөнхийлөгч эмэгтэй хүн болбол заавал өөрийгөө “төрийн элч төлөөлөгч” болгох албагүй бөгөөд төрийн өндөр албан тушаалтнууд төрийн тахилгын ёслолд томилогдон очиж ёслол үйлдэх аж.
Төрийн тахилгын үеэр уул овоонд гарахаас өөр чухал ажил маш их байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Төрийн тахилгатай уул, овооны тухай түүх домог, тахилгын дэг жаяг, зан заншил, тухайн орон нутгийн байгаль цаг уур, ургамал, амьтан, биологийн төрөл зүйл, экологийн тогтоц зэргийн талаар шинжлэх ухаан-эрдэм шинжилгээний уулзалт-семинар, сургалт, судалгааны арга хэмжээ зохион байгуулж байх ёстой. Эдгээр арга хэмжээнд эрдэмтэн судлаачдаас гадна нутгийн ахмад буурал, иргэдийг өргөнөөр татан оролцуулах үүрэгтэй бөгөөд хүүхэд, залуучуудыг багаасаа төрж өссөн газар шороо, байгаль дэлхийгээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр танин мэдэж, хайрлан хамгаалах үзэл санаа, үнэмлэмжээ төлөвшүүлэхэд нь туслах зорилгоор Төрийн тахилгатай уул, овоог Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын хичээл, судалгааны сэдэв болгож хэвшүүлэхээр журамласан байдаг.
Энэхүү танин мэдэхүйн, нийтийн боловсролын арга хэмжээнд ёс заншлаас үүдэх хүйсийн хязгаарлалт огт байхгүй тул эмэгтэй ерөнхийлөгч манлайлал үзүүлэх, шинжлэх ухаанчаар байгалиа хайрлах, мэдлэг түгээхэд оролцох боломжтой юм.
Товчхон дүгнэж хэлбэл, Монгол улсын ерөнхийлөгч эмэгтэй хүн болсон байхад эртний сайхан ёс жаяг алдагдахгүйгээр үргэлжлэх бүрэн баталгаатай ажээ.
Энэ дашрамд нэгэн сонин түүх дурдахад, Монгол улсын төрийн тахилгат Бурхан халдун уулын тэнгэрийг тайх, тахилгын ёсыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх ажлыг Монгол улсын гурван эмэгтэй сайд биелүүлсэн байдаг. Бүртгүүлэх өргөдөлд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Соёл спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нар хамтран гарын үсэг зурж, хамтран хөөцөлдсөн бөгөөд, Бурхан халдун уулын асуудлыг ЮНЕСКО-ийн хурлаар авч хэлэлцэж батлах үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Х.Оюунхорол асуудлыг хариуцан эцсийн шийдвэрийг гардан авч байв. Гурван бүсгүйн аль нь ч эртний дэг жаягийг эвдэн хайрхан өөд авиралт хийгээгүй бөгөөд, харин хайрханыг онгон дагшинаар нь байлгах, алсын зайнаас харах маршрут тогтоох, аялагчдын хог хаягдлыг цэгцлэх журмыг гаргасан байдаг.
Эмэгтэй удирдагчийн жим гаргасан бас нэгэн сонин талбар бол Бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэх ёслол юм. Жилд нэг удаа зохиогддог Монгол улсын төрийн ёслолын цэргийн цагаан туг, Бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэх ёслолд эмэгтэйчүүдээс анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан М.Батчимэг агсан маань оролцож байжээ. Тэрбээр “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтал”-ын эх бичигчийн хувьд аюулгүй байдлын салбартаа нэн нэр хүндтэй нэгэн байж, эмэгтэй төрийн зүтгэлтний анхны мөрийг цэргийн ёслолд нэр төртэйгээр, хүндэтгэлтэйгээр гаргаж шилэн таазыг нэвтэлж өгсөн билээ. Түүний гаргасан тэрхүү жим үе үеийн эмэгтэй удирдагчдад нээлттэй замыг засч өгсөнөөс гадна, цэргийн алба хаадаг олон мянган эмэгтэйчүүдийн хувьд ч тэгш эрхийн баталгаа нь болжээ.
Ц.Оюунгэрэл
ZOCHIN · 2021/04/30
ZA YAJ CH BODSON ,ERDENE BATUUL TEMUUJIN NARAAS L NER BOL HOL TCEVER YMAA. HUVIIN ATGAG SANAA YNZ BUREER L DAIRAH L BIZDEE. BI BOL BOSOO GAMBAAGAA DEMJINE .BOLOHGUI BOL ENE EMEGTEIG DEMJINEDEE.
Зочин · 2021/04/26
yadaj neg bolovch hunii amidraliig ureegui, oor shigee emegteig vr hvvhdvvdtei ni hog bolgoogui bol chamaig neg nudeeree harj hagas dutuu sonsohson, haraalch har uvurtei muuhai emegtei, chi 2 dah nuhruu hen bolgoson bilee chi ter hunii amidralaar togloom hiisen dee, uls turchidtei niilj uhdel bolgoson sh tee, ter ooroo tomootoi muu yum hiiheergui humuujiltei hun baisan geltseh yum bilee, bohir har muuhai hel amtai haraalch emgen, ichij amidar.
Зочин · 2021/04/26
yanhan shig biye avch yavj baihdaa yu bodoj baisiin bee balai avgai min, odoo bolio, chamaig hen ch songohguie, sonsohguie, ah dvvgee niileed aldag zavain ail
Бат · 2021/04/26
Бид МАН-д төрийн эрх өгсөн одоо мөн л ёрөнхийлөгчийг өгөх ёстой энэ нийгмийн гол шалгуур багаар ажиллах л шүү дээ
Зочин · 2021/04/26
энэ балай шуламыг улс төрөөс,монголоос зайлуулаачээ
МИЙШАА · 2021/04/26
Ерөнхийлөгчид дэвших асуудлаа эхлээд шийдвэрлүүлэх хэрэгтэй. Хэрэв Ерөнхийлөгч болчихвол энд бичсэнээ яс мөрдөхөд л болох юм байна. Гэхдээ л ерөнхийлөгч маань ард түмнээрээ хүндэтгэн үйлддэг дурдсан ёс заншлуудад биечлэн оролцож чадахгүй байх нь нэг л хүчгүй, дутуу, санагдаад байгаагаа нуугаад яахав.
Зочин · 2021/04/26
Мөрөөд мөрөөд, нүдэнд нь eрөнхийлөгчийн сэнтийнээс өөр юм харагдахаа больсон хүн байна Чамд арай л ахадна Тайван бай !
Зочин · 2021/04/26
яах гээд төр рүү давшлаад байдаг юм бол амьсгалах зай өгөх янзгүй дэгшүү ямар аймаар хүн бэ!!!!!!!муу юм гаарч сайн юм саарна гэдэг л энэ байхдаа тэгэх тусам нь төрд бүү ойртуул!!!!!!!!
Xxx · 2021/04/26
Mongol uls mini hugjij l baival erunhiilugch ni er ch bna uu, em ch bna uu hamaa alga, gagtshuu shudraga unench l baih heregtei, delhii uls gurnuuded aldartai emegtei udirdagchid baij l bdag, mongold yagaad baij bolohgui gej, ouyngerel egch mongol angela merckil ch boloh um biluu,
Sonjigch · 2021/04/25
Tsergiin erenhii durslehiin dund helnii beltgel odoo bolnoo Arai deeguur hartsgaaya daa
зочин · 2021/04/25
эмэгтэй хүн гарч болохгүй төрийн овоонд манай хүргэн удирдаад гарчихна шд тэ Оюунгэрэл эгч ээ
Зочин · 2021/04/25
Энэ эрдэмлэг дархад бүсгүй ерөнхийлөгч болох гэсэн ч чадахгүй тул бүү айцгаа Монголчуудаа
Зочин · 2021/04/25
Ер нь тэр уул, овоо тахидаг барьдгаа больцгоо. Одоо 21-р зуун шүү. Тэр тусмаа төр засаг нь ийм зүйл хийхээсээ ичих хэрэгтэй шд.
Бат · 2021/04/25
АН энэ эмэгтэйг нэр дэвшүүлвэл МАН-д ашигтай
Зочин · 2021/04/25
Элбэгдоржийн зомби ялгаа бхгүй новш илжиг хаана ч очоод амьдарах нь энэ балай авгайшд
Зочин · 2021/04/25
Шуурай · 2021/04/25
Монголчууд ДЭЭРХИ ЯДМАГ сэтгэлгээнээсээ САЛАХ цаг болжээ. Ерөнхйилөгч эр бна уу эмбна уТАХИЛГА болдгоороо болно. БҮҮ АЙ ХАРИН эрчүүд дотор ОЮУНЛАГ ШУДАРГА нь Бараг бхгүй БОЛЧИХЖЭЭ
ub irged · 2021/04/25
erguutsen avgai uhej dald oroo
Иргэн · 2021/04/25
Санаа зоволтгүй ээ. Эр хүн хэрэг болох газар Америк нөхрөө явуулчихна.
Зочин · 2021/04/25
ерөнхийлөгч болох гээд замаа замаа засаж байх шив эбийгийн хүн гадаад нөхөртөй чамайг хэн ч хүлээж авахгүй илүүдээ гарсан мөнгөө үржил бай
Зочин · 2021/04/25
Emegtei erunhiilugchtei bolson ch yahaw hvnii erkhiig deedeldg bol hen ch bsan hamaa alga
zochin · 2021/04/25
ЭНЭ ЭМЭГТЭЙ МОНГОЛЧУУД БИДНИЙ "ЭЦЭГ" БОЛОХООР САНААТАЙ БАЙНА ГЭДЭГ ЁСТОЙ МОНГОЛЫН Л ГАЙХАМШИГ БАЙХ, ХЭЗЭЭНЭЭС ЭМЭГТЭЙ ХҮН ӨРХ ГЭРИЙН ТЭРГҮҮН БОЛЖ БАЙСАН ЮМ БЭ. МАНДУХАЙ ЗЭРЭГ НЬ ЗАСАГ ТӨР ШИЛЖИХ ЯВЦАД БЯЦХАН ХААНЫ ХАТАН БАЙДЛААР ТӨРИЙН ХЭРГИЙГ ШИЙДЭЛЦЭЖ ИРСЭНЭЭС БУС ӨӨРӨӨ ДАНГААРАА ТӨР БАРЬСАНГҮЙ. ИЙМ УЧИР ШАЛТГААН БУЮУ АРД НЬ АЛТАН УРГЫН БЙЦХАН ХААН БАЙСАН УЧРААС МОНГОЛЧУУД ТҮР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙСАН ХЭРЭГ ЭЭ
Zochin · 2021/04/25
Oilgomjtoi .tsegtstei bilegdeltei yum bna. Er n tegeed yamar ch baatar er eh hunees l turdug sh dee. Emegtei erunhiilugch garch bj l ene uls tur tuguldurshih bh daa
Зочин · 2021/04/25
БУУР САНАХЫН Ч ХЭРЭГГУЙ ВАЛАЙ ХЕДЕЕНИЙ ТЭНЭГ АВГАЙ ТЭР ДУУ НЬ ГЭЭД БУТКУЙ ГАР
Зочин · 2021/04/25
buu solior zavaan emegtei, buu sanaarh, full of garbage
Зочин · 2021/04/25
Эбигийн угшлын авгай бүр хэрэггүй Амерк тэргүүн нөхөртэй гэж зарлуулах юм уу Монгол улс