Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор цуглуулсан сорьцуудад шинжилгээ хийхэд 2,650 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 304,084 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1,138 нь нийслэл хотод,
  • 1,512 нь орон нутагт илэрчээ.

Мөн хугацаанд 6,549 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 19 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1,204 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 20,724 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 64,654 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 11,424
  • Хүндэвтэр- 6,745
  • Хүнд – 2,145
  • Маш хүнд – 390 хүн байна.