Өвлийн олимпод оролцох шигшээ багийн хувцсыг "Michel & Amazonka"-аар хийлгэхээр ярилцаж байна
2021/10/01
МҮОХ-ны удирдлагууд өнөөдөр "Michel & Amazonka" компанийн төлөөлөлтэй уулзжээ. Уулзалтаар өвлийн олимпод оролцох шигшээ багийн хувцсыг тус компаниар хийлгэх талаар ярилцсан байна.
Хараахан шийдвэр гараагүй байгаа ч тамирчдын хувцасны талаар санал солилцож, эхний хэлэлцээрийг хийжээ.
Үндэсний үйлдвэрлэгч Michel & Amazonka компани Токиогийн зуны олимпод оролцсон Монголын баг тамирчдын хувцсыг урласан юм.