2225 шинэ тохиолдол бүртгэгдэж, 15 хүн нас барав
2021/10/05
Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд Covid-19-ийн нийт 2225 шинэ тохиолдол бүртгэгдэж, 15 хүн нас баржээ. Өдрийн эдгэрсэн тохиолдлын тоо 2269 болсон байна.
Улаанбаатар хотод 1015, орон нутагт халдварын тохиолдлын тоо 1210 болжээ.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 22214 хүнээс:
- хөнгөн 13282
- хүндэвтэр 6417
- хүнд 2133
- нэн хүнд 382 иргэн байна.
Өдрийн нас баралтыг хүйсээр авч үзвэл таван эмэгтэй, 10 эрэгтэй байжээ. Насны хувьд 0-20 насны нэг, 21-40 насны нэг, 41-60 насны ес, 61-80 насны хоёр, 80-аас дээш насны хоёр хүн нас барсан байна. Нас баралтын шалтгааны тухайд, архаг хууч өвчтэй бөгөөд Covid-19 хавсарсан 15, цар тахлын шалтгаант тохиолдол бүртгэгдээгүй байна.