ХААН банкны данснаасаа иргэд мөнгөө алдсаар байх уу
2021/10/05
Сарын цалингаас эхлээд 50 сая хүртэлх төгрөгөө ХААН банкны данснаасаа алдсан иргэд өнөөдөр банкны төв салбар дээр цуглан удирдлагуудтай уулзлаа.
Хохирогч Сарангэрэл: Би 2020 оны 10 сарын 9-нд одоогоос жилийн өмнө өөрийн данснаасаа 7 сая төгрөг алдсан. 7 сая төгрөг Оросхүү гэдэг хүний данс руу шилжиж орсон байдаг юм. Миний утсанд таны интернэт банк руу хоёр удаа оролдлого хийгдлээ гэхээр нь оператор руу нь залгаад хэлтэл оператор нь та дансаа хаалгах уу яах уу гэдэг хариу өгсөн. Надад тийм хариулт өгсөн учраас хүн эргэлздэг юм байна лээ.
Би үнэхээр цахимаар тог усныхаа мөнгийг шилжүүлчихье гээд интернэт банк нээлгээд ашигладаггүй байсан. Миний интернэт банк ашиглагддаг, ашиглагддаггүйг банкны ажилтан л мэднэ. Гудамжны хулгайч мэдэх боломжгүй. Тийм учраас үнэхээр гомдолтой байна.
Хаан банкны ажилтан Ц.Оюунцэцэг:
Мөнгө залилж байгаа, цахим гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд харилцагчийн интернэт банкны и-мэйл хаягаар нь интернэт банк руу нэвтрээд нууц үгийг нь сэргээж аваад мөнгө шилжүүлэх үйлдлүүд гарсан байна. Хаан банкны зүгээс хуульч ажиллуулаад цахим залиланд өртөөд мөнгөө алдсан хүмүүст хуулийн зөвөлгөө өгөөд материалуудыг нь цуглуулаад, хуулийн байгууллагатай хамтран ажиллах тал дээр бид тусламж дэмжлэг үзүүлье гэж шийдлээ. Шийдэж болохгүй асуудал биш байгаа" гэв.
Зочин · 2021/10/06
шаабар · 2021/10/06
Эдний үйлчилгээ нэг л бишээ. Би нэг дансанд хоёр дахин мөнгө шилжүүлсэн дороо банканд өргөдөл өгсөн боловч хориод хоног өнгөрлөө таг чиг. Уг нь шалгаад л үэнэн бол буцаагаад шилжүүлчихэд 5 минут л зарцуулна. Заавал дахин очиж зарга хийх хэрэг гарч байна. Тэр гялс банкаар шилжүүлэг хийх гэхээр энэ гурван асуултанд хариул гэсэн бичиг гарна. Хариулахаар хариулт давхардлаа дахиад хариул гэнэ. Үнэхээр түвэгтэй. Юун цахим банк
Zochin · 2021/10/06
Yahaaraa dandaa khaan bankind garaad bdgiin!!! Sonin bna shuu! Minii medehiin 2 hun 1 saya tugruguu aldsan
zochin · 2021/10/05
luivarchin chulgaich bank yaach argagui mon. Chochirogchiin mongiig chuutein buchaaj toloch estoi. Chaaschdaa bankniichaa dotood uil ajillagaa ,mon buch umaa schalga, chinaachee. ,ajilglalt chii. Charilchagch bid nariig buu zovooj chiregduuleechee.
Бат · 2021/10/05
Төрийн түшээд эрхэм их хурлын гишүүд минь банкны хадгаламжийн хууль гаргаач Би тэтгэвэрийн насны хүн үхсэн хойноо хүнд гай болохгүй гэж хэдэн төгрөг хадгалдаг энэ маань одоо яах бол байх уу үгүй юу зарим нь гайхах байх үхсэн хойно олон сая төрөг хэрэгтэй энэ тухай та бодсон уу
хуульч · 2021/10/05
Мөнгөө алдсан хүнд банк мөнгийг нь шууд төлж өгөх ёстой. Луйвардсан хүний асуудлыг хуулийн байгууллагаар шийдүүлэх нь банкны дараагийн асуудал.
Зочин · 2021/10/05
Банк ийм байж болох уу?
Зочин · 2021/10/05
хулгайч банк