Монголхүүгийн хууль зөрчих үйлдэл хэрээс хэтэрcэн учир баривчилсан гэв
2021/10/06
Иргэн Д.Монголхүүг баривчилсан асуудлаар ЦЕГ-ын дарга Ж.Болд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Жагсаал цуглаан зөвшөөрөлтэй хийх ёстой. Гэхдээ бид Үндсэн хуульд заасан хүний үгээ хэлэх эрхэнд халдахгүйгээр иргэдийг тайван замаар үзэл бодлоо илэрхийлэхэд нь хүндэтгэлтэй хандаж ажиллаж байна.
Иргэн Д.Монголхүүг яагаад баривчилсан талаар товчхон мэдээлэл өгье. Есдүгээр сарын 18-наас хойш нэр бүхий иргэд өдөр бүр жагсаал цуглаан зохион байгуулж байлаа. Есдүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатарын талбай руу хайрцагтай эд зүйл оруулах гэхэд нь цагдаагийн алба хаагч хууль ёсны шаардлага тавьсан. Гутал байсан гээд байгаа боловч гутал дотор юу байсныг бид мэдэхгүй. Тэр зүйлээ бидэнд хураалгаагүй. Тэр үед талбай дээр өдөрлөгүүд болж байсан. Талбайд оруулж болдог, болдоггүй зүйлс гэж байдаг. Гэтэл Д.Монголхүү цагдаагийн алба хаагчийн биед халдаж, эсэргүүцсэн.
Ингээд түүнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгахаар авч ирсэн. Нийгмийн дэг журмыг зөрчиж, иргэдийг уриалж, цагдаа нарыг эсэргүүцэж, хөндлөнгөөс бичлэг хийж, цагдаагийн алба хаагчийг буруутгах ажиллагааг удаа дараа явуулсан.
Тухайн өдөр цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирсэн иргэн Э.Одбаяр тасралтгүй лайв хийсэн. Цагдаагийн алба хаагчдыг дайрч доромжилсон. Тиймээс арадугаар сарын 05-ны өдөр эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Д.Монголхүүг удаа дараа дуудахад ирдэггүй байсан. Өөрт нь удаа дараа сануулж байсан. Тиймээс шөнийн хоёр цагт хойшлуулшгүй баривчилсан. Гэтэл Э.Одбаяр болон бусад нэр бүхий иргэд 461-р хорих анги руу дайрч орж, шалгуулж буй этгээдийг хүч хэрэглэж авч явсан. Хууль зөрчих үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна. Монгол Улс хуультай улс. Тиймээс хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна” гэв.
Ub irged · 2021/10/06
Новшийг чангалах хэрэгтэй шдээ
ZOCHIN · 2021/10/06
ENE HUNII HELJ YRIJ BGAA N BURUU YMUU ESVEL ELDEV SHALTAG HELJ BARIJ HORIH N ZUV YMUU...TUR ZASAG ICHIHED YADGIIN...IRGENIIHEE UG IIG SONSDOGGUI TUR BOL ARDCHILSAN GEDEG UGNEESEE BUTCAJ BGAAGIIN L NEG HELBER.NERTEIGEER N ..................