С.Жавхлан "Манай Монгол мандана" төслөө Б.Жавхланд танилцуулсанаа хүлээн зөвшөөрлөө
2021/10/20
УИХ-ын гишүүн асан, МУГЖ С.Жавхлан Төв талбай дээр мэдээлэл хийж, өөрийн санаачилсан "Манай Монгол мандана" төслөө Сангийн Сайд Б.Жавхланд танилцуулснаа хүлээн зөвшөөрч, мэдэгдэл гаргалаа.
Тодруулбал тэрээр: " Сангийн сайд өөрөө хэлж болохгүй байсан учраас нэг залуугаар мэдэгдэл хийлгээд өөрөө араас нь ярилцлага өгсөн үйл явдал өчигдөр болсон. Үүнтэй холбогдуулан мэдэгдэл хийж байна. "Манай Монгол мандана" төсөл нь 3 жилийн өмнөөс танилцуулагдсаар байгаа төсөл төдийгүй 2018 оны өвөл төрийн гурван өндөрлөг, бүх гишүүдэд нэг нэг сав сүүтэй хүргэгдэж танилцуулагдаж байсан хамтран хийх санал дэвшүүлж байсан төсөл юм. 2017-2018 онд боловсруулагдсан энэхүү төсөл нь өмнө хийгдэж байсан "Хамаг Монгол" төсөлтэй утга зорилго нэг бөгөөд урлагийн тоглолт гэхээсээ илүүтэй Монгол орны 21 аймгийн үндэсний үйлдвэрлэгчдэд хүрч ажиллаж, тэдний үйл ажиллагааг сурталчлан таниулах, тэдэнд тулгараад байгаа бэрхшээлээс гаргах үндсэн зорилготой төсөл юм.
Эрхэм Сангийн сайдад хандаж ард олон, аж ахуйн нэгжүүд маш хэцүү нуман тулгуурт байна. Ийм үед та бүхэн яагаад дорвитой ажил санаачилж хийхгүй, сул дорой, хийж байгаа ажил нь байгаа онохгүй байгааг хатуу шүүмжлэн, энэхүү төслийг олон жилийн өмнөөс хэлж танилцуулаад байхад дэмжихгүй байгаа тухай, үүнийг С.Жавхлан хувьдаа авч завших гээгүй.
Олон түмэнд нэн шаардлагатай ажлаа түрүүлж хийгээч. Муу үйл хийж, идэж хулгайлах болохоор тэр дор нь, шөнөдөө ярьж идчихдэг. Зөв зүйлээ дэмждэггүй байж болохгүй. Та нарын хийх ёстой ажлыг зааж өгч байхад ийм хөлдүү, царцуу байж болохгүй. Монгол түмэн удахгүй та нарыг буулгахаас өөр аргагүй боллоо гэх утгаар хатуу хэлсний төлөө өнөөдөр би шантаажилсан болж хувирлаа. " гэв.