Коронавирусийн Омикрон хувилбар орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед Цагаан сарын баярыг тэмдэглэх нь зөв үү
2021/12/22
XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2022 оны хоёрдугаар сарын 2-нд тохионо хэмээн цаг тооны бичигт тэмдэглэгджээ.
Энэ жил Цагаан сарын баярыг тэмдэглэх эсэх нь олны анхаарлын төвд байна. Засгийн газраас Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэх эсэх шийдвэр гаргаагүй байна. Хэрэв шийдвэрийг эрт гаргавал иргэд бэлтгэлээ базаах эсэх асуудлаа шийдэх учиртай.
Өнгөрсөн жил цар тахлын улмаас цахимаар золголт хийж, цомхон хүрээнд баяраа хийсэн.
Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн халдварын тархалт буурч байгаа ч шинэ Омикрон хувилбар бүртгэгдээгүй байна. Гэхдээ Омикрон хувилбар орж ирэх эрсдэл өндөр байгааг эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд хэлж буй.
Зочин · 2021/12/23
Эрүүл мэнд чухал болохоос цагаан сар мэт баяр өол цаашаа шүү нусаа хацарт наагаад бохир олон хоноцон махаа идээд бөөн өвчин зовлон яагаад цагаан сар ийм бохир болцон юм бн
Зочин · 2021/12/23
Энэ жил хил хаагаад бараа бүтээгдэхүүн үнэд орж ховордоод цалин тэтгэвэр нь хүрэхгүй наймаачид нь зарах бараагүй орлогогүй цагаан сар тэмдэглэх тэнхээтэй хүн байгаа юмуу
Зочин · 2021/12/22
хийхгүй нь зөв, улам хурцадвал бид баларна
Зочин · 2021/12/22
Монголд цагаан сар тэмдэглэчихвэл корона дуусаж бүх идэж уух асуудал байхгүй болчих гээд байгаа юм биш үү.
Аниа · 2021/12/22
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага олноор цугалж тэмдэглэх баяр наадмыг хориглочихлоо дараа жил схан тэмдэглэх нь зөв байхоо
Зочин · 2021/12/22
Олон улс орон баяр ёслол тэмдэглэхийг хойшлуулж байгаа энэ үeд цагаан сарыг хийхгүй байх нь зөв Омикрон хувилбар маш хурдан тархах тул ахмад настануудаа хамгаалах хамгийн зөв арга цагаан сарыг тэмдэглэхгүй байх шүү
Зочин · 2021/12/22
Энэ жилдээ өнжвөл зүйтэй байнаа,эрүүл явбал улсын наадам үзнэ гэж агуу үгийг санацгаая