Индонезийн Раден Рахмат Исламын их сургуулийн захирал Имрон Росуади Хамид нь улсынхаа нэр хүндтэй олон улсын харилцааны мэргэжилтэн, Исламын шашны зүтгэлтэн юм.  Түүний бичсэн “БНХАУ Ковид-19-ийн цар тахлыг хэрхэн даван туулсан бэ” нийтлэлийг орчуулан хүргэж байна.

 

сонин mn

 

 

 

2020 онд АНУ-ын “Foreign Affairs” сэтгүүл  Францис Фукуямагийн “Цар тахал ба улс төрийн дэглэм” бүтээлийг нийтэлжээ. “Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн” зэрэг ном бүтээлтэй Францис Фукуяма Европ, Америк зэрэг улс орнуудын Засгийн газар "Ковид-19"-ийн цар эсрэг ажилласан байдлыг харьцуулан дүгнэхдээ, дэлхийн хүч дорно дахинд шилжиж байна, Ази цар тахлыг үр дүнтэй хяналтдаа авч чадлаа гэсэн байна. Стэнфордын их сургуулийн олон улсын улс төрийн мэргэжилтэн болох тэрээр мөн Хятад улс цар тахлыг хамгаас түрүүнд хяналтдаа авсан бөгөөд эдийн засгаа хурдацтай сэргээж байна гэжээ.

 

12-р сарын 6-нд гаргасан статистикаас үзвэл "Ковид-19"-ийн цар тахал дэгдсэний дараа Хятадад 100 мянга хүрэхгүй хүн халдвар авснаас нас барсан тохиолдол 4700 орчим байжээ. Нийт Хятадын 1 тэрбум 110 сая хүн буюу 79.2%-ийг  вакцинд бүрэн хамруулсан байна. АНУ-ын хүн ам нь Хятад улсын 25 хувьд ч хүрэхгүй атлаа "Ковид-19"-ийн халдвар авсан 49 сая тохиолдол батлагдан, 787 мянган хүн нас баржээ.

Америкийн вакцинжуулалт нийт хүн амынхаа 59.7%-г эзэлсэн бол Япон 77.5%, Итали 74.1%, Их Британи 69.1%, Герман 68.9%, Бразил 64.2%, Тайланд 59.8% байна.

 

Францис Фукуяма энэ тухай: "Цар тахлаас урьдчилан сэргийлж хянах улс орнуудын ололт амжилт гол нь гурван хүчин зүйлээс шалтгаалжээ. Тодруулбал улс орны чадвар, нийгмийн итгэл болон удирдах хүч байдаг. Энэ нь мөн үр дүнтэй зохион байгуулж уриалан дайчлах чадвар, Засгийн газраа дэмжин ажиллах ард түмэнтэй холбоотой. Эсрэгээрээ зохион байгуулах чадвар сул дорой, иргэдийн санаа нийлэхгүй, мөн удирдах чадвар дутмаг байх юм бол цар тахлын тархалт улам гаарна" гэжээ.

 

 Хурдацтай нэгдмэл хариу арга хэмжээ

 

 2019 оны 12-р сарын сүүлчээр "Ковид-19"-ийг илрүүлснээс 2020 оны 1-р сарын 23-нд Үхань хотод хөл хорионы дэглэм тогтоосон зэрэг хариу арга хэмжээг Хятад улс хурдацтай авч хэрэгжүүлсэн юм. Үүнээс онцлон дурдахад Уханьд "Хүө Шэнь Шань" эмнэлгийг барьж, "Ковид-19"-ийн халдвар авсан хүмүүсийг эмчлэн, хорт вирус бусад хүмүүст халдварлахаас сэргийлжээ. "Хүө Шэнь Шань" эмнэлгийн барилга байгуулалтын талбай нь 33.9 мянган квадрат метр бөгөөд нийт 1000 гаруй ортой,  3G、4G、5G сүлжээний цогцолбортой. Тус эмнэлгийг аравхан хоногт барьж дуусгасан бөгөөд барилга байгуулалтад BIM технологийг ашиглан, 7500 ажилтан ээлж халаагаар 24 цаг зогсолтгүй ажилласан байна. Мөн эмнэлгийг ашиглалтад оруулахаас өмнө Хятадын газар бүрийн сайн дурын 10 мянга гаруй ажилтан ажиллаж, эмчилгээний тоног төхөөрөмж зэргийг байршуулан угсарчээ. 2020 оны 3-р сарын үед Хятад улс "Ковид-19"-ийн цар тахлын тархалтыг үр дүнтэй таслан зогсоож, шинээр батлагдсан тохиолдол илтэд буурсан юм. ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом: "Цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн Хятадын Засгийн газрын бодлогууд шиг ийм шуурхай арга хэмжээг би энэ насандаа олж харж байгаагүй" гэж байлаа.

 

Цар тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагаа

 

2021 оны зун зохион байгуулсан Дэлхийн эрүүл мэндийн дээд хэмжээний чуулга уулзалтад БНХАУ-ын  дарга Ши Жиньпин цар тахлын эсрэг олон улс эв санаагаа нэгтгэн хамтран ажиллах ёстой хэмээн онцолсон бөгөөд улс төржүүлэлт, вируст нэр хоч зүүх, вирусийн эх үүсвэрийг хайх асуудлыг улс төржүүлэх аргаар асуудлыг шийдвэрлэж чадахгүй, харин бзр дэлхийн ард түмний эрүүл мэндийн нэгдмэл цогцыг байгуулах хүчин чармайлтад саад тотгор болно. Хятад улс бусад орны цар тахлын эсрэг тэмцэлд шаардлагатай эмчилгээний төхөөрөмж, вакциныг нийлүүлнэ гэжээ.

 

Шинэ сорилт

 

"Ковид-19"-ийн шинэ хувилбарууд дэлхий даяар тархаж, одоохондоо халдвараас урьдчилан сэргийлж хянаж бүрэн чадаагүй, өдөр болгон хэдэн зуун мянган халдварын тохиолдол нэмж бүртгэгдэж байна. 12-р сарын 6-ны байдлаар, ДЭМБ-ын гаргасан статистикаас үзвэл "Ковид-19"-ийн халдвар авснаар батлагдсан тохиолдол дэлхийд 265 сая гаруй байгаа бөгөөд нас барсан тохиолдол 5 сая 240 мянгыг давжээ.

 

Дэлхийн хэмжээнд 7 тэрбум 860 сая тун вакцин хийгдсэн бөгөөд Индонезийн хийлгэсэн 168 сая тун вакцинаас 53 сая тун нь Хятадын "Кэшин" юм. "Кэшин" нь тус улсын ашигласан анхны вакцин бөгөөд Индонез өдгөө вакцинжуулалтаараа дэлхийд 6-рт орж байна. Эхний тавд Хятад, Энэтхэг, Америк, Бразил, Япон жагсаж байна. Дэлхий нийтээрээ "Ковид-19"-ийн бүхий л хувилбаруудын эсрэг хамтран зүтгэх хэрэгтэй. Дэлхий нийтийн тэмцлийн үр дүнг хоосон болгохгүйн тулд бүгдээрээ хамтран ажиллах бол цорын ганц сонголт юм.