Д.Нямхүүг гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч шууд заасан учир шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилжээ
2022/01/07
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс “Бусдад давуу байдал бий болгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” байж болзошгүй гэх хэрэгт Д.Нямхүүг шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр баривчилжээ.
Прокуророос ирүүлсэн хэрэг бүртгэлтийн дугаартай хэргийн материал, прокурорын санал зэрэгтэй танилцаад Д.Нямхүүг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч шууд заасан” үндэслэлээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь үндэслэлтэй байна гэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үзсэн.
Хэргийг хянахад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “Гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа” гэх үндэслэл тогтоогдсон байх тул шүүхээс сэжигтэн Д.Нямхүүг баривчлах зөвшөөрөл олгохоор шийдвэрлэв.
Сэжигтэн Д.Нямхүүд баривчлах шийдвэрийг 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн 22 цаг 40 минутад танилцуулсан байна. Энэ үеэс баривчлах хугацааг тоолж, 48 цагаас хэтрүүлж болохгүйг дурдах нь зүйтэй хэмээн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.
ZOCHIN · 2022/01/07
turd ajil hiih ium bishee zaaval 1 iumand oroogdood l