Шадар сайд С.Амарсайхан Замын-Үүд хилийн боомтын ажлын хэсгийг ахална
2022/01/09
Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 196 тоот захирамж нэгдүгээр сарын 5-ны өдөр гарсан.
Замын-Үүд, Эрээний хилийн боомт дээр үүсээд буй цаг үеийн нөхцөл байдлыг БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийх замаар харилцан нааштайгаар шийдвэрлэх, Хилийн боомтын захиргааг удирдлага, зохион байгуулалтаар хангах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх зорилготой тус Ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ахалж ажиллахаар болсон байна.
Шадар сайд Ажлын хэсгийг яаралтай хуралдуулж, бүх шатны байгууллагын уялдаа холбоог сайжруулж хариуцлагыг дээшлүүлэх, мөн БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай чиглэл чиглэлээр яриа хэлэлцээрийг шуурхай зохион байгуулах ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхэлжээ.
Зочин · 2022/01/09
Энэ нөхөр ажлын гүйцэтгэл муутай хийсэн ажил бүхэн нь хэл ам дагуулдаг тэнд очоод ч олигтой үр дүн гарах нь эргэлзээтэй!
guree · 2022/01/09
hedhen sariin umnu bas l sur bolj heseg darga general bagtsan ajliin heseg ochison n yasan ve? odoo shadar n buur saijiruulaad ireh uu? zamiin uud tsagtaa tsever ajillagaatai saihan zangilaa boomt gazar bjee! tun haramsaltai!