Б.Болор-Эрдэнэ сайд биш “E-Mongolia академи” ТӨҮГ-ын дарга болно
2022/01/10
2022 оны 1-р сарын 3-наас эхлэн Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газар татан буугдаж, Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн Газрын 1-р сарын 6-нд болсон хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталсан юм. Тодруулбал Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь Бодлого төлөвлөлтийн газар, Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Төрийн захиргааны удирдлагын газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн зургаан газар, найман хэлтэстэй, нийт 87 орон тоотой байна.
Мөн уг хуралдаанаар Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газрын дарга асан Б.Болор-Эрдэнийг Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яамны Төрийн Нарийн Бичгийн Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон юм. Энэ нь нийгэмд төдийгүй сошиал орчинд ихээхэн хэл ам дагуулж буй нь нууц биш.
Тэгвэл энэ нь түр томилгоо бөгөөд тун удахгүй уг яамны сайд болоод Төрийн Нарийн Бичгийн Даргыг томилох аж. Харин Б.Болор-Эрдэнэ Мэдээллийн Технологийн Газар татан буугдаж, Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яамны сайд ба Төрийн Нарийн Бичгийн Даргын албан тушаалын алинд ч очихгүй гэдгээ МАН-ын удирдлагуудад хэлжээ. Тэрээр эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлж, “E-Mongolia академи” ТӨҮГ-ын даргаар ажиллах юм байна.
Э.Мягмар
хүннү · 2022/01/10
Төрийн ажлыг залгууулаад олон зүйлийг санаачлан хийж, тэр нь олон түмэнд өгөөжөө өгч байгаа хүнийг элдэвээр даырч доромжил, муу хэлсээр байгаад цаашид ажиллах хүсэл зорилогыг нь бөхөөдгөө боль. Өнөөдөр И-монголиаг ашигладаггүй хүн ховор, түүний үр дүнг иргэн бүр авч байна. И-монголиаг эдний хамт олон үүсэгсэн. Мундаг залуучуудад баярлаж явах хэрэгтэй.
Зочин · 2022/01/10
Зочин · 2022/01/10
санал нэг байна. Эмэгтэй хүн гэдэг талаас нь янз бүрээр гоочилхоо болих хэрэгтэй. Эмэгтэйчүүдээ их муулах юм. Эмэгтэй хүн, эх хүнээс төрөөгүй юм шиг аашлахаа боль. Манай төр халирамтгай, няцсан, арьсаа хамгаалсан байдлаасаа гарахгүй юм уу? Ажил орсон залуу эмэгтэй болгоныг банзал, янхан гэх юм. Гайхалтай ард түмэн шүү бид чинь.
хүннү · 2022/01/10
Ямар юмных нь шаардлага, шалгуур? Төрд 10 бүү хэл 20 жил ажилчаад хийсэн гавьяагүй хор найруулагч олон байна. Түүний дэргэд энэ эмэгтэй 1 жил ч хүрэхгүй хугацаанд хийсэн олон ажилтай хүн шүү дээ.
иргэн · 2022/01/10
тийм байлгүй дээ дор хаяж 10 жил төрд ажилласан байх шаардлага шалгуур гэж бий байх
Иргэн · 2022/01/10
Чадвар мэдлэг байвал аль ч албыг хашиж болно ш дээ. Яагаа ч үгүй эрт элдэв таамаг дэвшүүлж элдэвээр харлуулж залуу хүний урам зоригийг битгий унагаж бай.алдаа оноогүй алба гэж одоо байхгүй.
Зочин · 2022/01/10
Боломжийн хүүхэн шүү. Дарга болноо. Дэмжинээ.