Байшин шатаж, дотор байсан иргэний нүүр түлэгджээ
2022/01/10
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 31 дүгээр гудамжинд "байшин шатаж байна" гэсэн дуудлага иржээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан иргэн О-ын 5х3 метрийн хэмжээтэй байшин, 3х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 35 минут ажиллан унтраажээ. Тус гал түймэр дээр тус тоотод оршин суугч иргэн О/53 настай, эрэгтэй/ нүүр хэсэг түлэгдсэн байсныг НТТТ-д шилжүүлэн өгчээ.