Төсвийг мөшгөе: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 6 төрлийн шагналд мөнгөн аяга 220 сая, цом 233 сая, домбо 33 сая төгрөгөөр авч өгнө
2024/01/12
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам энэ сарын 11-ний өдрөөс эхлэн 6 төрлийн шагналд Домбо 33 сая төгрөгөөр, мөнгөн аяга 220 сая 100 мянган төгрөгөөр, цом 233 сая 600 мянган төгрөгөөр авах тендер зарлажээ. Санхүүжилтээ урсгал төсвөөр шийдэх бөгөөд бүх тендерийг хялбаршуулсан аргаар зарлажээ.
Тодруулбал, Нэгт: Тариан түрүү, таван хошуу мал бүхий шармал хээтэй домбыг 33 сая төгрөгөөр худалдан авахаар төлөвлөжээ. Нийт 40 ширхэг домбо худалдан авах юм байна. Санхүүгийн эх үүсвэр нь урсгал төсвөөсөө гаргах аж.
Хоёрт, Улсын аварга тариаланч хамт олгох, Улсын аварга тариаланчийн шагналд олгох алтадсан тариан түрүү бүхий шармал хээтэй мөнгөн аягыг 60 сая 500 мянган төгрөгөөр худалдан авах юм байна. Тендерийн баримт бичигт 55 мөнгөн аяга авна гэж тусгажээ. Нэг ширхэг мөнгөн аягыг 1.1 сая төгрөгөөр урсгал төсвөөр худалдан авах аж.
Гуравт, Улсын аварга Тариаланчийн шагналд олгох цом 50 сая төгрөгөөр авах бөгөөд тендерийн баримт бичигт 55 ширхэг гэж тусгажээ. Төсвийг мөн л урсгал төсвөөр шийдэх юм байна.
Дөрөвт, Улсын аварга малчин, Улсын Хошой аварга малчны дурсгалын цомыг 183 сая 600 мянган төгрөгөөр авах юм байна. Тендерийн бичиг баримтад 153 ширхэг хэмээн тусгажээ. Төсвийг урсгал гэжээ.
Тавд, Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Ферсер, саальчинд олгох мөнгөн аяга 159 сая 600 мянган төгрөгөөр худалдаж авна гэжээ. Нийт 168 ширхэг хэмээн тендерийн бичигтээ тусгажээ. Өөрөөр хэлбэл, 1 ширхэг аягыг 1,1 сая төгрөгөөр авахаар төсөвлөжээ.
Зургаадугаарт, Улсын аварга малчин, Улсын хойш аварга малчин, саальчин, фермерт олгох гарын бэлгийн багц 33 сая 600 мянган төгрөгөөр авах юм байна. Нийт 168 ширхэгийг авах аж.
Холбоотой мэдээлэл:
Төсвийг мөшгөе: Хүүхэд хамгааллын 8 тэрбумын алга болсон 50 хувь юунд зарцуулагдсан бэ?
Харьцуулалт: Сайд нарын төсөв өмнөх оныхоос өсжээ
Ерөнхий сайд өссөн нутагтаа "данхайсан төсөв" тусгажээ
Төсөв мөшгөе: Ерөнхий сайдын ажлын алба 5 тэрбумыг юунд зарцуулав
Төсвийг мөшгөе: Засаг даргын машиныг 150 сая төгрөгөөр & хогны машин 190 сая төгрөгөөр худалдан авна
Зочин · 2024/03/18
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
base dase · 2024/03/03
Government Database System..Email ( [email protected] ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,University Degrees,Counterfeit Money,SSD Chemical Solution And Activation Banknotes dollar / euro Pounds Powder Used For Cleaning Coated Black Money, And Other Documents Cloned cards, Resident fullz and dumps For A Number Of Countries
Email ( [email protected] )
TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452
https://clean-documents.com
Зочин · 2024/01/13
Эд нарыг ингэж дураараа шагнал нэртэй гял цал зүйл авч улсын хөрөнгөөр гараа угаах боломжийг юу олгосон бэ? гэвэл золбин ардчилал л байхгүй юу. Золбин ардчиллаа устгах хэрэгтэй л байна даа.
Зочин · 2024/01/12
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/01/12
45DSH SEKSY GOE XALYYTSSAN80955877
Зочин · 2024/01/12
SEXSEER80955877