Төсвийг мөшгөе: Хүүхэд хамгааллын 8 тэрбумын алга болсон 50 хувь юунд зарцуулагдсан бэ?
2023/10/25
"Төсвийг мөшгөе" энэ удаад Хүүхдийн эрхийг хамгаалах ажилд 8 тэрбум төгрөг төсөвлөжээ. Гэтэл үүний 50 хувь нь буюу тэн хагас нь юунд зарцуулагдсан нь тодорхой бус тайлагнаж чадахгүй байдалд хүрснийг онцолж байна.
Монгол Улсын нийт хүн амын 37.3 хувийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлдэг. 2022 оны жилийн эцсийн байдлаар Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн нийт 111,776 дуудлага ирснээс зорилтот дуудлага 64811, хүүхэд хамгааллын кейсийн тоо 9,224 байна.
Хүүхэд хамгааллын асуудал болоод түүнд зарцуулах зардлын үр дүн олон нийтийн анхаарлын төвд байдаг. Хүүхэд хамгааллын тухай хууль 2016 онд батлагдаж хэрэгжиж эхэлснээс хойш хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр зарцуулсан хөрөнгө 2017 онд 900.1 сая төгрөг байсан бол 2018 онд 6.4 тэрбум төгрөг, 2019 онд 7.6 тэрбум төгрөг, 2020 онд 6.4 тэрбум төгрөг, 2021 онд 8.0 тэрбум төгрөг, 2022 онд 8.0 тэрбум төгрөгт хүрч 2017 онтой харьцуулахад 8.9 дахин нэмэгджээ. Гэтэл өнөөдрийн байдлаар уг 8 тэрбум төсвийн 50 хувь нь хааччихав гэсэн асуудал төрийн ордонд өрнөж байна.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Салбар бүрд шигсэн авлига, ёс зүйн асуудлаа цэцлэх вэ? Яам болгоныг дамжиж, нэг салбараас нөгөө салбар дээр очоод үймүүлдэг, гишүүд, сайд, дарга нарын нэр бариад явдаг хүн олон байна. Өнөөдөр УИХ-ын гишүүдийг хулгайч гэж байгаа боловч нэр нь тодроогүй баатрууд гэдэг шиг ард нь байгаа хэзээ ч УИХ-д нэр дэвшихгүй, төрийн албаны салбар дамжаад хулгай хийгээд байдаг хүмүүсийнхээ бүлэглэлийг хэзээ зогсоох вэ?
Хүүхдийн эрхийг хамгаалах ажилд төсөвлөсөн найман тэрбум төгрөгийн 50 хувь нь алга болчихоод байхад ажил хариуцаж байгаа байгууллагуудаас нь дуугарч байгаа, санаа зовж байгаа хүн алга. Үүн дээр яагаад АТГ, аудитын байгууллага ажиллахгүй байгаа юм бэ? Наймхан тэрбум болохоор нь дуугарахгүй байгаа юм уу. Төсвийн гүйцэтгэл хэлэлцэхэд 50 хувийг нь тайлагнаж чадахгүй байна гэж хэлээд байна шүү дээ. Одоо төсөв нь нэмэгдэх гэж байна. Гэтэл энэ асуудал энэ чигээрээ байсаар л байх уу?" гэлээ.
Хүүхэд хамгааллын төсөв нэмэгдсэн боловч хүүхэд хамгааллын үйлчилгээг төлөвлөж хүргэх, үнэлж хянах, санхүүжүүлэх асуудлууд, үйлчилгээний зардлын хуваарилалт, зардал тооцох аргачлал, хүүхэд хамгааллын мэргэжлийн үйлчилгээг хүргэх, мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангах, түүнд шаардагдах төсвийн хуваарилалт зэргийг тодорхой болгох, үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлтийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа гэдгийг албаныхан онцолж байв. Өөрөөр хэлбэл, төсөв нь өссөн ч хүүхдийн тусламжийн дуудлага тасрахгүй байна.
Хүчирхийллийн тоо нэмэгдэж буйг нэг талаасаа илрүүлэг сайжирсантай холбон тайлбарладаг. Гэтэл судлаачид төсөв нэмэгдэх хэрээр хүчирхийлэл буурах ёстой бөгөөд төсвийг оновчтой хуваарилахгүй байгаагаас хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурахгүй байна гэж үзэж буй. Өөрөөр хэлбэл хүүхэд хүчирхийлэлд өртсөний дараа бус хүчирхийлэл гарахаас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг чиглэлд үйл ажиллагаагаа эрчимжүүлэх нь чухал юм.
Зочин · 2023/10/25
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
Зочин · 2023/10/25
S XN80955877
энхчимэг · 2023/10/25
Энэ их хөрөнгийн зарлага тодорхойгүй байдлаар гарч байхад нягтлангууд нь мөн хөндлөнгийн аудитын байгууллага юу хийж, харж байсан юм болоо. Гайхмаар биш гэж үү. хувийн хэдэн компанийг үхтэл нь шалгаал байдаг шд
бат · 2023/10/25
Гарц нь параламентаа 2 тахимтай болгож дээд танхим нь эцсийн шийдвэр гаргадаг ард түмний төрийн төлөө ажилладаг болгомоороо