Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга засаглаад сууна гэж байхгүй
56 минутын өмнө

Улсын Их хурлын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.
-Таны хувьд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн чуулганы хуралдаан дээр УИХ-ын даргыг нэлээд ширүүхэн шүүмжилсэн. АН-ын бүлэг завсарлага авч болохгүй байдал үүсчихлээ гэж байсан. Энэ чухам юу болсон юм бэ?
-Ер нь бид сууриараа зөв тогтолцоо хийж авахгүй бол парламентын өөрийнх нь уг чанар алга болоод байна. Парламент гэдэг бол төлөөллийн байгууллага. Тогтсон нэрээрээ нийтийн танхим гэж ярьдаг. Дарга нарын, язгууртнуудын биш, жирийн иргэдийн дуу хоолойгоо хүргэхийн тулд өөрсдийнхөө дундаас иргэнийг сонгож, өөрсдийнхөө нэрийн өмнөөс хууль тогтоож, Засгийн газрыг тэр тогтоосон хуулийн хүрээнд ажиллаж байна уу гэдгийг хянадаг институци. Тэгэхээр бид нэг зарчмыг харах ёстой. Олон ургалч үзэл бүхий чөлөөт нийгэмд парламент гэдэг олон намын төлөөлөл ажилладаг хурлын бүтэц. Парламентын мөн чанар нь олонх шийдвэр гаргана, цөөнх хяналт тавина. Гэхдээ шийдвэр гаргахын өмнө цөөнхөө сонсоно, мэтгэлцэнэ, бодлогоо таниулна гэдэг процессын тогтолцоо. Мэдээж санал хураалтаар олонх бол олонх л байна. Гэхдээ үг хэлэх, байр сууриа илэрхийлэх, санал бодол дэвшүүлэх дээр ижил хэмжээний эрх, тэнцвэртэй байх ёстой. Тэгж байж маргаан мэтгэлцээн нь илүү үр дүнтэй явдаг. Гэтэл энэ институцийг удирдаж байгаа хүн нь аль нэг талыг улайран хамгаалагч байж болохгүй. Тийм учраас төвийг сахих ёстой гэдэг зарчмыг парламентууд шаарддаг. Төвч байхын баталгаа чинь намын улс төрөөс ангид байх. Өөрөөр хэлбэл, парламентад суудал бүхий улс төрийн нэг намын улс төрийн бодлогод барьцаалагддаг, түүнийг улайран хамгаалагч байх юм бол төвч байх чанар байхгүй болно. Энэ суурь зарчмыг баталгаажуурах ёстой гэдэг яриаг гаргасан. Улс төрийн намын дарга нь парламентын спикер буюу хууль тогтоох байгууллагын толгойд гарч суугаад өөрийгөө дарга гээд бодчих юм бол парламентын хуралдаан тэр намын хурал болж хувирна. Нэг талын өнцөг нь энэ байсан. Хоёр дахь нь УИХ-д байгаа намуудын бүлэг гэдэг бол олон намын төлөөллийн гол институци нь. УИХ-аар орж хэлэлцэгдэх, яригдаж байгаа ямар ч сэдвийг тэр намын бүлэг хоорондоо ярилцаж, түүнтэй холбоотой мэдээллийг нь авах эрхтэй. Тэгсэн чинь сая тодорхой албан тушаалтны томилгоо болон зарим чухал асуудлыг цөөнхийн намын бүлгээр хэлэлцүүлэх боломж олгохгүй шууд оруулж ирсэн. Урьд орой нь эрх баригч нэг намын дарга нар тохиролцоод маргааш өглөө нь шууд байнгын хороо, чуулган руу оруулж кноптуулах гэж улайрсан. Ингэхээр намын бүлэг хэзээ заванд нь хуралдаж, энэ асуудлыг шийдэх вэ.
Уг нь Дэгийн тухай хуулиар УИХ-ын хэлэлцэх асуудлын мэдээллийг тэд хоногийн өмнө тарааж, гишүүдийг мэдээллээр хангах, бүлэг хуралдаж санал солилцох боломжтой байх, байнгын хороонд мэдээлэлтэй гишүүд орж хуралдан шийдвэр гаргах гээд тодорхой заачихсан. Хуулийн хугацаанд шахагдаж байгаа үед яаралтай дэгээр хэлэлцэх тухай ч тусгачихсан. Гэтэл яаралтай шийдвэрлэх асуудал огт биш, ердийн журмаар хэлэлцээд явахад болох асуудлыг ингэж оруулж ирсэн. Тэгээд бүлэгт завсарлага өгсөн болж оромдсон.
-Нам, эвслийн бүлгүүд завсарлага авах тухай тодорхой заалт байдаг биз дээ?
-Саяны тохиолдол шиг завсарлага өгөх хугацааг УИХ-ын дарга мэдэж шийддэг бүрэн эрхгүй. Ардчилсан нам олонх байхдаа буюу 2012-2016 онд завсарлагатай холбоотой асуудлыг шийдэж байсан. Өмнө нь бол завсарлага хугацаагүй байсан. Завсарлага авлаа гээд тэр асуудлыг хэлэлцүүлэхгүй бүтэн гацаах боломжтой байсан. Тиймээс Ардчилсан нам өөрөө санаачлаад завсарлагыг хугацаатай болгож өгсөн. Тав хүртэл хоног завсарлага авах тухай байдаг. Гэхдээ үүнийг УИХ-ын дарга мэдэж тэд хоног, ийм цаг гэх биш, завсарлага авах гэж байгаа цөөнх энэ хоногоо өөрсдөө зарлаж авдаг байхаар зохицуулсан. Ийм байтал УИХ-ын дарга чинь надад олгогдсон эрх гээд өгдөг ийм жишиг рүү явчихсан байна.
-Яагаад ийм жишиг тогтчихсон юм бэ?
-УИХ-д хэт олонх байхдаа өөрсдийн дураар цөөнхгүй шийдвэр гаргаад дасчихсан байх үедээ ийм хууль биш практик тогтоочихсон байна.
-Тийм болохоор та аль нэг намын дарга УИХ-ын дарга байж болохгүй гэдэг хуулийн төсөл санаачилсан уу. Энэ хуулийн төслийг хэзээ өргөн барих вэ. Яг ийм цөөнхөө үл хүндэтгэсэн хандлагатай одоогийн энэ нөхцөлд энэхүү хууль батлагдах боломж байна уу?
-Хуулиа өргөн барьчихсан шүү дээ. МАН 2016, 2020 оны сонгуулиар хэт олонх болчихсон, тэгээд парламентыг парламент гэж харахгүй. Зүгээр л манай намын хавсарга хурал, Засгийн газрын хуулийн хэлтэс гэж хардаг дадал, зуршилтай болчихсон байна. Тэдний бодол, сэтгэхүйд ийм л байх ёстой гэдэг хөлдүү шийдэл хадагдчихаж. Үүнийг өөрчлөх ёстой л гэж бодож байна. Гэхдээ ганц энэ биш. Та бүхэн анзаарсан бол Засгийн газар ийм л мэдээлэл өгнө, УИХ сонсвол сонс гэсэн дүрмээр тоглодог парламент, Засгийн газар гэж дэлхийд байна уу. Уул нь Үндсэн хуулиараа парламентын өмнө Засгийн газар ажлаа хариуцаж, УИХ нь ийм зүйл сонсмоор байна гэж нэхдэг, Засгийн газар нь тэр мэдээллийг нь өгч хяналтад ордог дүрэм байдаг. Тиймээс энэ дүрэм рүүгээ явъя гээд Засгийн газрын мэдээллийн цагийг УИХ-ын асуулгын цаг болгож өөрчлүүлсэн. Ингэснээр Ерөнхий сайд парламентын толгой дээр суугаад ярьдаг биш, яг тэгш мэтгэлцэхийн тулд чуулганы дунд, цөөнхтэй адил индерийн ард зогсоод хариулдаг зарчим руу орсон. Үүнийг баталгаажуулахын тулд бид УИХ-ын толгой дээр гараад суучихсан байгаа гурван даргаа боль. Өөрсдийгөө “Төрийн гурван өндөрлөг” гэж албан бусаар нэрлээд, тусдаа уулын аманд амьдраад, Үндсэн хуулиар эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гээд хуваарилаад заагаад өгчихсөн байхад ҮАБЗ гээд тусдаа гурван дарга хуралдаж бүх эрх мэдлийг хэрэгжүүлэх гэж оролддог байж болохгүй. Үүнийг шийдье гээд хууль санаачилсан. Одоогоор хэлэлцүүлж чадаагүй л байна. Мөн УИХ-ын дарга маань өөрийгөө дарга гэж бодоод байна. Үндсэн хуульд УИХ 126 гишүүнээс бүрдэнэ гээд маш тодорхой бичсэн. Түүнээс биш дарга, бусад гишүүдээс бүрдэнэ гэсэн үг байхгүй. УИХ-ын дарга гээд буруу нэрлэчихсэн энэ албан тушаал бол зөвхөн хуралдаан удирдагч, чиглүүлэгч болохоос 125 хүнээ даргалаад хэн нь юу хийхийг мэдэж шийдээд байх хүн биш. Тиймээс энэ хүнийг намын улс төрөөс хэрхэн ангид байлгах вэ гээд бодоод сууж байтал намын дарга нь ялалтын бялуу хуваах зарчмаар онгорхой байгаа суудал дээр очиж сууна. Манай намын дарга том дарга байх ёстой гэдэг дарга шүтсэн үзлээр спикерийг тавих гэж зүтгээд эхлэхээр адаар хөдөлнө. Дээрээс нь Үндсэн хуульд цагаан дээр хараар УИХ-ын даргыг УИХ-ын гишүүд дотроосоо сонгоно гээд заачихсан. Олонх болсон нам нэр дэвшүүлэх тухай үг, үсэг огт байхгүй. Үндсэн хуулиас гадуур буруу жишгээр УИХ зохион байгуулагдаад байж болохгүй гэдэг өнцгөөр хуулийн төсөл өргөн барьсан. Ер нь Монгол Улс парламентын засаглалтай байх юм уу. Олон намын төлөөлөлтэй, парламент дотроо асуудлаа ярьдаг байх уу. Эсвэл гудамжинд гараад хэрүүл, талцал, хүчирхийллээр асуудлаа ярилцдаг байх уу л гэсэн сонголт. Хэрэв гудамжинд асуудлаа шийддэг болох юм бол ардчилал байхгүй болж, хүчирхийлэл, хууран мэхлэлт газар авна.
-Тэгэхээр харин та бүхний өргөн барьсан хуулийг хэлэлцэж, батална гэсэн итгэл найдвар байна уу?
-Аливааг олон, тэд ингэх байх, тэгэх болов уу гэж харахаасаа илүүтэй улстөрчдийн үйл хэрэг, үг яриа одоо байгаа цаг үе дээрээ өөрчлөлт хийнэ, чадвал сайн, чадахгүй бол ирээдүй сонсож байгаа гэж хандаж байдаг. Түүнээс биш манай одоогийн дийлэнх улстөрчид шиг өнгөрснөө ухаад, тэндээ баатар болох гэж хэрэлдээд, санан дурсахуй дотроо Монгол Улсыг живүүлээд сууж байх албагүй. Өнөөдөр олонх биш байж болно. Өнөөдрийн олонх нь үүнийг дэмжихгүй байж магадгүй. Хоцорсон, ужгирсан бодол санаатай, зөвхөн дарга шүтдэг, даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга бүгдийг засаглаад сууж байна гэж бас байхгүй. Тэгэхээр дараагийн үе чинь гарч ирээд хэн нэг эрх мэдэлтэй хүмүүсийн үгэнд орохоосоо илүү парламент яагаад ийм байгаа юм гэж эрүүл саруулаар асууна шүү дээ. Энэ асуулт, хариултынхаа төлөө тэд чинь бас явна.
-Тэр цаг үеийн суурийг одоо та бүхэн тавьж байна гэж үү?
-Шинэ цагийг ойртуулах ёстой. Улстөрчдөд нэг зарчим байдаг. Энэ цаг үед байгаа үе өөрийнхөө ачааг үүрээд асуудлаа шийдэж чадахгүй бол дараагийн үе чинь давхар ачаа үүрнэ. Дандаа шийдлээс зугтаж, хоцрогдсоноо гайхуулж, бүдүүлэг бурангуй байгаагаа болоод байна гэж бодоод, шийдэх ёстой асуудлуудыг арагшаа тавиад л байх юм бол арын үе чинь 30 жилийн өмнө шийдчих байсан зүйлийг шийдэх гэж үйлээ үзнэ. Яг өөрсөдтэй нь өрсөлдөж байгаа тэр нэг үеийнхэн бусад улс оронд сансар огторгуй судалж, хиймэл оюун ухаан бүтээгээд, хөгжлийн шинэ шатанд гараад сууж байхад бидний дараагийн үе маань нөгөө л 30 жилийн өмнөа авлига, хүнд суртал, хоцрогдсон бүдүүлэг байдлыг өөрчилж, 1992 оны Үндсэн хуулийн зарчмуудыг бодит амьдрал болгох гээд сууж байвал харамсалтай биз дээ. 1992 оноос юугаараа өөр болсон байх вэ.
-Хавар хэлэлцэгдээд явах учиртай байсан Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт хойшилсоор байгаад лхагва гарагт хэлэлцүүлэг хийж байгаа харагдсан. Энэ бол бас л таны яриад байгаатай холбоотой юу?
-Дахиад л хоцрогдол, харанхуй байдлаа болоод байна гэж бодоод байгаа хүмүүсийн үр дүн шүү дээ. Дэвшилттэй алхмыг зоригтой хийж, ирээдүйгээ харж ярих чадваргүй. Ярьж чаддаг зүйл нь өнгөрсөн цаг үеэсээ сэдэв ухаж түүн дээрээ баатар болох гэж, улс төрийн капитал цуглуулах гэж оролддог эргэж буцсан улстөрчдөөс болоод бид урагшаа ерөөсөө алхаж чадахгүй байна. Монгол Улсад төлөвлөлтийн оюун ухаан алга. Маргааш, нөгөөдөр, тэдэн жилийн дараа тэнд очино гэдэг оюун ухаан ажиллахгүй. Зүгээр л санан дурсахуйн оюун ухаан байна. Нэг бол гэмт хэрэг, үгүй бол түүх ярина. Зуун жилийнхээ түүхээр бүх зүйлийг хайрцаглах гэж оролдоно. Өнөөдрийн энэ амьдралд ач холбогдол бага, шийдэл биш, музейд танин мэдэхүйн хэмжээнд ашиглагдах боломжтой бараг архелогийн олдвор шахуу сэдэв ярьж, түүгээрээ Монгол Улсыг арагш чирж, болоод байна гэж бодоод байна аа. Үүний л гор шүү дээ. Эрүүгийн хуульд сүртэй том өөрчлөлт биш, ердөө тавхан техник, найруулга шинжтэй зүйл байгаа. Ийм зүйл дээр л ингэж эргэлзэж, жижиг ашиг сонирхол хөндөж, эргэж буцаан хойшлуулаад л байна. Нэг нь Эрүүгийн хуульд орсон худал мэдээлэл тараах гэдэг гэмт хэрэг дотор байгаа хуулийн этгээд хэмээх нэр томъёоны тайлбар байгаа юм. Анх энэ зүйл заалт ороход бид эсэргүүцэж л байсан. Яагаад гэхээр худал мэдээлэл гэдэг гарчгийнхаа дор гүтгэх гэмт хэргийг бичээд үүнийгээ улс төрийн зорилгоор албан тушаалтнуудыг хамгаалах нь маш ойлгомжтой байсан. Үүний чинь гор эцсийн дүндээ иргэний эрх дээр л гарна. Үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөө хязгаарлагдана. Төрийг хянах, төрд шүүмжлэлтэй хандах иргэний байр суурь үнэ цэнэгүй болно. Хэлэлцүүлэг өрнүүлэх ардчиллын суурь амин сүнс алга болно. Бид одоо тийм л болсон. Энэ заалтаар албан тушаалтнууд өөрсдийгөө хамгаалж байснаа сүүлдээ төрийн байгууллагууд хамгаалаад эхэлсэн. Төрийн байгууллага би бас хуулийн этгээд мөн, ажил хэргийн нэр хүндэд халдаж байна гэдэг болсон. Ингээд Үндсэн хуулийн суурь онолоороо жам ёсны эрх нь иргэндээ, төр өөрөө үүсмэл байсан чинь иргэнээсээ давсан нэр төртэй, жам ёсны эрх булаацалддаг төртэй болоод эхэлсэн. Энэ чинь Үндсэн хуулийн бус систем байхгүй юу. Харамсалтай нь хэлэлцэхгүй хойш нь зөндөө татлаа. Харин сая Үндсэн хуулийн Цэц дээр энэ заалт нь бүхэлдээ Үндсэн хуулийн бус гэсэн шийдвэр гарч байх шиг байна лээ.
-Үндсэн хуулийн Цэцийн энэ шийдвэрийг УИХ ер нь хүлээж авах болов уу?
-Үндсэн хуулийн 66.2 болон 66.3-т зааснаар ҮХЦ-ийн гаргасан дүгнэлтийг УИХ хэлэлцэж, хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар санал хураалт явна. УИХ-ын баталсан хууль болон бусад шийдвэрийг ҮХЦ Үндсэн хуультай үл нийцэж байна гэж үзэх юм бол УИХ авч хэлэлцээд олонхоороо хүлээн зөвшөөрөх эсэх шийдвэр гаргана. Хүлээн зөвшөөрвөл тэр хууль, шийдвэр хүчингүй болно. Харин хүлээж аваагүй бол ҮХЦ дахин хянан үзэж, эцсийн шийдвэр гаргана. Энэ процессынхоо дагуу л асуудал явах байх. Гэхдээ Цэц Үндсэн хуулийн энэ заалтуудыг үйлчлэхгүй хүчингүй мэт шийдвэр гаргаад удаагүй байна. Цэц Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа биш, Үндсэн хууль тогтоогч аятай аашлаад удаагүй болохоор УИХ шийдвэртэйгээ холбоотой дүгнэлтийг хэлэлцэж болох эсэхийг зоригтой хэлж чадахгй л байна. Уул нь Эрүүгийн хуулийн энэ заалт Үндсэн хуульд нийцэхгүй байна гэдэг үндэслэлээр хүчингүй болох магадлал өндөр байгаа.







Зочин · 24 минутын өмнө
VANXANDI SEKSEER AXN ANUSN NUXN DOLOOMOOR80955877
Зочин · 25 минутын өмнө
SEKSYGR UILCHLN80955877SADARLMR BIEE UNELLEED VANXANDU
Зочин · 25 минутын өмнө
ANUSN BOOW XXN BOOW DOLOOJ80955877
Зочин · 41 минутын өмнө
unen shu ardtumen nii thalin nemehgui bol ajlahgui baih heregtei novchiin erunhiilgch hurelsuhiig gaduur tenuuleh gej ardtumen bid tatvar tulmuugui bna ardtumen tatvar buu tul ymar irged tatvar tulj ymar n tatvaraar tansgalj gaduur teneed yavdag hurelsuhd hariuthlaga toothoh estoi