Кэйс: Газраа чөлөөлөөд 12 жил болсон ч байрандаа орж чадаагүй явна, гэрээг шинэчлэхдээ НӨАТ-ын баримт олгох заалтыг хасжээ /бичлэг/
46 минутын өмнө

Өнөөдрийн УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралд дахин төлөвлөлтөд газар нь орсон болон орон сууц захиалж хохирсон иргэд, барилгын компаниудын төлөөлөл оролцож, тэдний дуу хоолойг сонсож байна.
Грийн ресурс ХХК-ийн Баянгол дүүрэгт хэрэгжүүлж буй “Хөх сувд” хотхон төсөлд захиалга өгөөд байрандаа ороогүй иргэдийн төлөөлөл иржээ. Тус компанийг төлөөлж гурван хүн хуралд оролцож байна.
Иргэн Баярмаа, Би Баянгол дүүргийн Х хороонд 2021 онд захиалга өгсөн ч өнөөг хүртэл орон сууцандаа орж чадаагүй. Барилгын ажил сүүлийн 1.8 жилд огт явагдаагүй.
Бидэнтэй адил газрын эздийн асуудал яригддаг. 2013 онд газраа чөлөөлөөд 12 жилд мөн байрандаа орж чадаагүй байна. Бид төсөл хэрэгжүүлэгч “Грийн ресурс” компанийн төлөөлөлтэй хэд хэдэн удаа уулзалт хийсэн ч ямар нэг шийдвэрт хүрээгүй. 2026 оны дөрөвдүгээр сараас барилгын талбайд гэр бариад тайван жагсаад хийж байна.
2022 онд хийсэн гэрээг 2026 оны тавдугаар сард шинэчилсэн. Шинэчлэхдээ олон заалтыг хассан байна. Жишээлбэл, Татварын хууль зөрчсөн гэрээг бидэнд санал болгосон. НӨАТ-ын баримт олгоно гэсэн заалтыг хассан байна. Энэ төсөл ямар шатанд, хэний буруугаас болж гацсаныг төрийн байгууллага шалгаж өгөөч гэж хүсэж байна гэв.







Зочин · 28 минутын өмнө
TOMSGN XELEERE VANAGXAN DOLOOJ80955877
Зочин · 29 минутын өмнө
EZEMDUULEED80955877UILCHLGE
Зочин · 29 минутын өмнө
SERELN XUCHIN XNE80955877TSENGEED DYRAAR
Зочин · 30 минутын өмнө
TSAG SEXSEER SHAALGAAD XUCHINDUULEED BOOW SXN XXN BOOW DOLOOJ80955877ANUSDAX