Сангийн сайд З.Мэндсайхан юу хийх, яаж ажиллахаа мэдэхгүй байна
2 цагийн өмнө

Ахмадууд тэтгэврийн хэмжээг доод тал нь нэг сая таван зуун мянган төгрөг болгохоор тэмцэж байгаа билээ. Тэд төр засгаас ингэж шаардаад бараг жил болох гэж байна.
Зүгээр ч шаардаагүй, жагсаал цуглаан хийж, ордны баруун хаалган дээр зусаад, өвөлжөөд, одоо хаваржиж байна. Сүүлдээ өлсгөлөн зарлахдаа туллаа. Тэд уйдахдаа ингэж байгаа юм биш. Тэтгэвэр гэж шүлс шиг жаахан юм нь амьдралд хаана ч хүрэхгүй байгаа болохоор л тэр юм.
Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар “Тэтгэврийн хэмжээ амьдралын наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байгаа учир зээлээс зээлийн хооронд амьдарч буйг тэд онцолж байна.Ийм нөхцөлд тэтгэврийг инфляцитай уялдуулж нэмэх шаардлагатай” гэж манай сонинд яриа өгч байв.
Гэвч Сангийн сайд З.Мэндсайхан “Ахмадуудын тэтгэврийг нэг сая таван зуун мянга болговол төсөв дээр дөрвөн их наядын ачаалал ирнэ.Бидэнд одоохондоо ийм боломж алга байна” гэж хээвнэг мэдэгдлээ. Сайд хүн ингэж мэдэгдэх нь хариуцлагагүй байлаа. Байгаа хэдэн тоог нэмээд тэд болно гэх бол санхүүгийн сургуулийн нэг дүгээр дамжааны оюутан ч хэлж чадна. Бүүр нэмэх, хасах заалгасан бага сургуулийн хүүхэд ч ингэж чадах байлгүй. Сайдыг яах гэж тавьдаг юм бэ. Сайдыг бэлэн төсвийн мөнгийг тоолоод хувааж суу гэж тавьдаггүй. Сайдыг асуудлыг шийд, асуудлыг хуулийн дагуу хийж бүтээ гэж тавьдаг юм. Гэвч Сангийн сайд З.Мэндсайхан ингэж хийхээ мэдэхгүй байна. Тэр зүгээр л төсөвт цугларсан мөнгийг хувааж тараана л гэж бодож байна. Төрийн сайд ийм байж болохгүй. Тэр ажлаа мэдэхгүй байгаа юм биш үү дээ.
Ө.Тулга
Эх сурвалж: www.DNN.mn







Зочин · 39 минутын өмнө
VANXANI SEXSYGEERGOE XUSSEN AJIL XNE TSAG SADARLI80955877SEKSY DEWSGER BOLI80955877
Зочин · 49 минутын өмнө
BOOB XXMOOR BOOW GOE LAW DOLOOJ ANUSDI80955877
Зочин · 1 цагийн өмнө
gahaig zugeer l zailval thag n shu