Дүрслэх урлагийн багш Ц.Батбуянгийн “Улаанбаатар-99” анхны уран бүтээлийн үзэсгэлэн болно
13 минутын өмнө

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын дунд сургуулийн дүрслэх урлагийн багш Цэрэнчимэдийн Батбуянгийн дижитал уран зургийн 99 бүтээлийн “УЛААНБААТАР-99” анхны бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн нээгдэхэд бэлэн боллоо.
Улаанбаатар хотын сэдэвт дижитал уран зургаар бүтээгдсэн хамгийн олон бүтээл бүхий монголд анх удаа гарч байгаагаараа онцлог юм.
Үзэсгэлэнгийн нээлт: 2026 оны 05 сарын 09-ний бямба гарагт 15 цагаас Bluemon төвийн 1 давхарт байрлах Norphei art галерейд болох бөгөөд нээлтийн үеэр морин хуурын аялгуу эгшгийг сонсож, яруу найрагчдын шүлэг найргийг сонсохын зэрэгцээ дуу хөгжмөөр дүүрэн байх болно.
05 сарын 08-14 ний хугацаанд Норпей Арт Галерейд 08:00 – 23:00 үнэ төлбөргүй үзэгчид нээлттэй үзэн сонирхох боломжтой аж.






