МУГТ Б.Ууганхүү Монголын Үндэсний Паралимын Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо
57 минутын өмнө
Монгол Улсын гавьяат тамирчин Б.Ууганхүү нь Рио 2016 зуны паралимпын наадмын жүдо бөхийн -60 кг жинд амжилттай оролцож, хүрэл медаль хүртэж байсан билээ.

Тэрбээр мөн 2016 онд Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнагдсан нэр хүндтэй тамирчин юм. Түүний спортын өндөр амжилт, туршлага, манлайллыг үнэлэн Монголын үндэсний паралимпын хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон байна.
Ийнхүү Б.Ууганхүү нь Монголын паралимпын хөдөлгөөний хөгжилд бодит хувь нэмэр оруулах хариуцлагатай албыг хашихаар боллоо.
Түүний хувьд өмнө нь Монголын Пара жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан билээ.








Зочин · 24 минутын өмнө
SERELN XANMAAR SHAAN800955877ZYGAATSD
Зочин · 39 минутын өмнө
BOOB XXI BOOW DOLOOJ VANXANDI TOMSGN XELEERE GUN DOLOOJ80955877