С.Одонтуяа: Гэр бүлийн тухай хуулийг эрэгтэй гишүүд их гацаадаг, тэтгэмж өгөхгүй гэж тэгдэг үү?
56 минутын өмнө

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 1999 оны хууль учраас одоо шинэчлэхээс өөр аргагүй юм. Өмнөх дөрвөн ч парламентын үед яригдаж байсан ч ерөөсөө батлагдаагүй, буцаагдсан хууль. Ажлын хэсгийг хараад байхад Гэр бүлийн тухай хуулийг эрэгтэй гишүүд их гацаадаг. Тэтгэмж өгөхгүй, зайлсхийгээд тэгдэг юм уу? Эмэгтэйчүүдийг хохироогоод байна гэж боддог байх. Гэтэл угтаа хүүхдүүдээ хохироож байгаа шүү дээ. Аль 10 жилийн өмнө баталчихсан байсан бол олон хүн хохирохгүй байх байсан юм.
2016-2020 онд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос улс орон даяар хэлэлцүүлэг хийхэд ээж нар нэг саналыг олон хэлж байв. Гэр бүл салсны дараа ялангуяа ээжүүд шүүхийн шийдвэр гартал маш олон жил болдог, шийдвэр гарсан ч тэтгэмжээ авах гэж уддаг. Тэгсээр байтал хүүхэд нь насанд хүрчихдэг. Гэтэл салсны дараагаас л хүүхдийн идэх хоол, өмсөх хувцсыг хангах ёстой. Тиймээс эрсдэлийн санг бий болгож, түүнд нь эргэн төлөгдөх боломжтой байхаар зохицуулалт хийж болох талаар саналыг хэлж байв. Бусад оронд эрсдэлийн сан гэж байдаг юм байна лээ. Үндсэн хуульд зааснаар хүүхэд төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг.
ГБХНЯ-ны шинжээч н.Цогтбаатар: Өрх толгойлсон ээж, аавын тоо 2020 онд 86 мянга, 2021 онд 84 мянга, 2022 онд 81, 2023 онд 66 мянга болсон. Бид үүнийг ҮСХ-ноос тодруулсан. Асуулгын аргачлалаа өөрчлөөд регистрийн дугаараар тулгаж мэдээлэл цуглуулсан, 2023 оноос хойш бодит мэдээлэл дээр тулгуурлана гэсэн мэдээллийг өгсөн.






