Ерөнхий сайд өссөн нутагтаа "данхайсан төсөв" тусгажээ
2023/10/20
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн нутагтаа жилийн жилд данхайсан төсөв тусгадаг бичигдээгүй хуультай болчихлоо. Тэрбээр Улаанбаатар хотод төрсөн ч төрж өссөн нутаг нь Хэнтий аймаг юм. Ерөнхий сайдын албыг хаших болсоноос хойш тус нутгийн төсөв бусад аймгуудаас хамгийн их төсөв төсөвлөгдөх болсон.
Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 2024 оны улсын төсвийн төслийн талаар үг хэлэхдээ "2023 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 62.4 их наядад хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.долларт хүрч, төсвийн орлого 1.8 их наядаар давж, цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлсэн төсвийн тодотголыг хамтдаа хийсэн билээ. Эдийн засгийн өсөлт 6.4 хувь болж, Хөгжлийн банкны эргэн төлөлт 1.4 их наяд давж, Мазаалай бондын 500 сая ам.доллар, Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өр бүрэн төлөгдөв. Улсын төсөв энэ жил 1.8 их наядаар давж биелж, төлбөрийн тэнцэл анх удаа 538 сая доллараар эерэг гарлаа. Энэ бүхэн авлигатай хийсэн тэмцлийн шууд үр дүн байсан гэж үзэж болно. Төсвийн жил бүхэнд Засгийн газрын бодлогыг дэмжиж ажилласан Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэнд талархаж байна.Энэ амжилтад тулгуурлан 2024 оны улсын төсөв бол хот ба хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжих суурь агуулгатайгаар боловсруулж та бүхэнд танилцуулж байна. 2024 онд эдийн засаг долоон хувиар өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүн 74 их наядад хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдхүүн анх удаа 6000 ам.доллар давна гэж төсөөлөв.
Улсын Их Хурлын гишүүд тойрогт хандсан хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, олон улсын байгууллагуудын зөвлөмжид үндэслэн Шинэ сэргэлтийн бодлогын Хөдөөгийн сэргэлтийн “Таван цагариг зам” төслийг эхлүүлж байгаа нь 2024 оны төсвийн жилийн гол онцлог билээ" хэмээсэн юм.
Тэгвэл тэрбээр өөрийнхөө өссөн нутагт данхайсан төсөв тусгажээ. Ирэх онд 1,050 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагийн 48.5 хувь шилжих, 51.5 хувь нь шинэ төсөл юм. Энэхүү төслүүдээс Хэнтий аймагт 42 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхэд нийт 255 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ.
Хэнтий аймагт оноож буй хөрөнгө оруулалтын хэмжээ нь аймгуудын дунджаас гурав дахин их байгаа юм. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ тус аймаг улсдаа тогтмол тэргүүлж буй. Тухайлбал 2021 онд 125.8 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж эхэлсэн бол дараа онд нь бараг хоёр дахин өсөж 214.5 тэрбум төгрөг болж өссөн. Энэ онд Хэнтий аймагт 270.7 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтын ажил хийж буй бол ирэх жил буюу 2024 онд 255 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Ddavaa · 2023/10/26
21 aimag zasaag zamaar holbogchihood baihadUlhan -Underhaanii Mongolian anhnii zasmal zam shoroogootoo l baigaa shuu deeZuun bus nutagt guld tenhlegiin zam baij bolohgui gej uu?Buural ES map huvichilj huudee heden uher avch ugsnee eer gyaltaih yum nutagtaa buteesen uu?
Зочин · 2023/10/22
Ард түмнээ нутаг усаар нь, аймгаар нь ялгаварлан гадуурхагч, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглагч гэж л харагдаад байна. Хэнтийд төрөөгүйдээ биш ч гомдолтой л байна.
Бат · 2023/10/22
Төсөв хангалттай тавигдсан бол сайн байна үүний хариуд сайн ажиллаж үйлдвэрлэл хөгжүүлэх хэрэгтэй
Зочин · 2023/10/21
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/10/21
МУ -ын ЕС гэхэд их даруухан тавьж.
Зочин · 2023/10/21
SEXSEER TAICHN80955877
Зочин · 2023/10/21
Данх · 2023/10/21
Данхан толгойт юм чинь данхайсан төсөв тусгахгүй яадаг юм..
Zo · 2023/10/20
Нүүр улайлгах юм бүү болоосой
Зочин · 2023/10/20
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
Зочин · 2023/10/20
ZYGAA80955877 XUSNEER
Зочин · 2023/10/20
SHAAX ERD XUCHINDUULI80955877
Зочин · 2023/10/20
хэнтийнхэн тэгээд өмнөх төсвөөрөө юу хийсэн бэ, Хотоо гоё болгосон уу? Ууж идээд, бааж шээгээд дуусчихсан уу? ЕС ийнхээ нэрийг бодоод үлгэр жишээ юм хийж бүтээгээсэй дээ. Юм хийнэ гэхээр л хөшөө бариад байлгүй аймгийнхаа төвийг гадны хотууд шиг цэмцгэр болгоод тохижуулчихаж чадах байх гэж л найдья
Зочин · 2023/10/20
БОЛИОЧ ДЭЭ. ОЮУН-ЭРДЭНЭЭ. ИЧЭЭЧ
зочин · 2023/10/20
ЛАЙТАЙ ЮМ АА
Зочин · 2023/10/20
S XN80955877
Зочин · 2023/10/20
80955877DYRAA XANGI
Зочин · 2023/10/20
S XN80954877