Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа
11 цагийн өмнө
Засгийн газар хуралдааны шийдвэрийг танилцууллаа. .
Засгийн газраас гарсан зарим шийдвэрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээлэл хийлээ.
"Монгол Улс болон БНХАУ-ын хил дамнасан бүтээн байгуулалтын талаар 2003 онд яригдаж эхлээд 2009 онд хоёр улсын Засгийн газрын хоорондын уулзалтаар хэлэлцээр байгуулсан. 2014 оны хоёр улсын хооронд байгуулсан иж бүрэн стратегийн түншлэл гэрээнд тусгасан гээд багагүй цаг хугацааг алдсан төсөл юм. Энэхүү бүтээн байгуулалтыг хийснээр нүүрсний экспорт нэмэгдэх болно. БНХАУ-ын талаас төмөр замын Монголтой холбогдох боомтууд болох Хангимандал, Шивээ хүрэн, Гашуунсухайт боомтуудыг холбосны дараа үе шаттай хэрэгжинэ. Манай нүүрсний экспорт 40 сая тонноор нэмэгдэнэ. Цаг хугацаа алдсан энэ төслөөс улбаалж хоёр тал маш их боломжуудыг алдсан. Тодруулбал бидний тооцоолсноор 4-5 тэрбум ам.доллар алдсан.
Бид өнөөдрийн хурлаар зөвхөн чиглэл авлаа. Үүний дараа хоёр улсын Засгийн газар хооронд хэлэлцээр байгуулж, УИХ-аар соёрхон батална. Дараа нь хоёр компанитай гурван талт гэрээ байгуулах ба төмөр замын холболт, нүүрс худалдах, худалдан авах гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурван гэрээг байгуулна. Мэдээж үе шаттай явна. Тиймээс гэрээг байгуулахад талууд тохиролцдог. Тэгэхээр БНХАУ-ын талаас тавьж буй саналыг бүх гишүүдэд, хэвлэл мэдээллээр танилцуулсан. Үүнийг тохиролцоо биш Хятадын талын санал гэж харах хэрэгтэй. Тиймээс алдагдсан боломжийг ирээдүйд нөхөх боломж бий. Монгол Улс нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.доллараас давуулах зорилго тавьсан Засгийн газрын хувьд түлхэц болох төсөл гэж харж байна" гэлээ.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Үндэсний баялгийн сангийн тухай хууль өнгөрсөн дөрөвдүгээр сард батлагдсан. "Орано майнинг" компанитай холбоотой гэрээний талаар мэдээллийг өгч байсан. Байгаль орчинд ээлтэй, зардал багатай технологийг ашиглана. Оюу толгойгоос хойш гуравдагч хөрштэй хийж буй том гэрээ байна. Цаашлаад цөмийн эрчим хүч, атомын цахилгаан станц ашиглах эхлэл болно. Хөрөнгө оруулалтын гэрээг өргөн мэдүүлж байна. Тухайн жилийн орлого нь 51 хувь хүрээгүй бол хөрөнгө оруулагч талаас нэмэлт тохируулгыг хийж, энэ хувьд хүргэнэ. Гэрээний танилцуулгыг ҮАБЗ-д хийсэн. Бид санхүүгийн схемээ хийж, үүний дагуу гэрээгээ боловсруулсан. Хөрөнгө оруулагч талаас саналаа нэмсэн. Засгийн газар 15 татвар, хураамжийг өгөөж гэж үзэх шаардлагыг тавьсан. Ус бохирдуулсны төлбөр гэхэд өгөөж гэж үзэхгүй.
Ажил олгогчийн нийгмийн даатгал бас үр өгөөжид тооцоогүй. Төслийн нийт үр өгөөжийн хувьд, АМНАТ, давуу эрхийн ногдол ашиг, Ногдол ашгийн суутган татвар, Тогтвортой хөгжлийн арга хэмжээ, дэмжлэгүүд, Гаалийн татвар, тусгай зөвшөөрлийн татвар зэрэг багтана.
Эхний санхүүжилтээр 500 сая долларыг хөрөнгө оруулагч тал гаргана гэсэн. Нөгөө талаас 27 татвар тогтворжуулах санал тавьсан ч бид дөрвөн татварыг тогтворжуулсан. Гурван жил тутамд байгаль орчны аудитыг хийлгэж, нөхөн сэргэлтийн төлөвлөгөөг таван жил тутамд хийнэ. Хөрөнгө оруулагч тал аймаг, сумын Засаг дарга нартай гурван талт гэрээ байгуулна. Уурхай олборлолтын үед нийт ажилчдын 90-ээс дээш хувь нь монгол иргэн байна. Монгол ажилчдын таваас дээш хувь нь тухайн сумын иргэн байна. Туслан гүйцэтгэгчийн 60 хувиас доошгүй нь монгол компани байна. Цөмийн энергийн хуулиар 20 жилээр гэрээ байгуулахаар болсон. Татвартай холбоотой маргаан үүсвэл арбитрт хандахгүйгээр дотоодын шүүхээр шийдвэрлэнэ. Энэ гэрээ Баялгийн санг амь оруулахад нөлөөлнө. Өнгөрсөн хугацаанд 480 орчим тэрбум төгрөгийн хуримтлалыг уул уурхайн хэдхэн компани бий болгосон" гэлээ.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Засгийн газрын хуралдаанаас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, тогтоол гаргалаа. Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын бараг 50 хувь нь амьдарч байна.
-Таван сайдын хамтарсан тушаалаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нэг хувиар нийслэлд тулгамдаж байгаа дэд бүтцийг шийдвэрлэнэ. Ирэх жил 20 мянган айлыг хийн зуухны хэрэглээнд нэвтрүүлж, давхар шаталтат зуухыг айлуудад тараахаар төлөвлөж байна.
Улаанбаатарт нийт 198 мянган айлын яндангаас гадна 600 мянган тээврийн хэрэгсэл азотын давхар исэл ялгаруулж байна. Нийтийн тээврийн автобусыг хийн болон цахилгаан хөдөлгүүр рүү шилжүүлэхээр төлөвлөж байна. Энэ бүх санхүүгийн эх үүсвэрийг татвараас гаргана.
2025 оныг "Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил"-ээр зарлав
Засгийн газрын тогтоол гарч, “Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил" болгон зарлаж, энэ хүрээнд хийх ажлын төлөвлөгөө гаргах, салбар дундын уялдаа зохицуулалтаар хангах ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийг 2025 оны нэгдүгээр сард багтаан Засгийн газарт танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Мөн нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил"-ийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо.
Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, түгжрэлийг бууруулах үйл ажиллагаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу хөнгөлөгдөх албан татварыг нийгмийн хариуцлагын хүрээнд зарцуулах арга хэмжээг холбогдох хууль тогтоомж, дүрэмд заасны дагуу хэрэгжүүлэхийг төрийн болон орон нутгийн өмчит бүх хуулийн этгээдийн удирдлагад үүрэг болголоо.
2025 оноос эхлэн нийслэл Улаанбаатар хотод ногоон шилжилтийг эрчимтэй хийж эрчим хүчний хэмнэлттэй ногоон технологийг нутагшуулан, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, агаар, хөрс, орчны бохирдлыг багасгах байгаль орчинд ээлтэй төслүүдийг дэмжиж, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэн, цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг өргөн ашиглах шаардлагатай. Үүнд банк, санхүүгийн байгууллагуудын оролцоог хангаж, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, мэдээлэл, сурталчилгаагаар дамжуулан байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжих юм.
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барина
Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан 14 мега төслийн нэг болох Монгол, Францын хамтарсан ураны төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдох хувилбарыг судалж, тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах талаар Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 10 дугаар сард Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар болон Орано Майнинг САС хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсгийн хэлэлцээний протоколд 2023 оны аравдугаар сард талууд гарын үсэг зурсан юм.
Тогтоолын төсөл батлагдсанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т заасан Зөөвч-Овоо, Дулаан уулын ураны ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, Монгол, Францын хамтарсан Ураны төсөл хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслийг хэрэгжүүлэх хэлэлцээр байгуулахад баримтлах чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барина
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Уг төмөр замыг бүтээн байгуулснаар Монгол Улс, БНХАУ хоорондын худалдаа, эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, эрдэс баялаг, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж, улмаар Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг төмөр замаар холбох нөхцөл бүрдэж, боомтын нэвтрүүлэх хүчин чадал 2030 оноос 80 сая тонноор нэмэгдэх стратегийн ач холбогдолтой юм.
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар “1955 оны “Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр” болон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар ахлуулан ажиллаж буй.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид Хятадын талтай өндөр түвшний уулзалтуудыг удаа дараа хийж, “Чайна Энержи” группээс тогтвортой хууль эрх зүйн орчин, гэрээг хэрэгжүүлэх нөхцөлийг баталгаатай байлгах, урт хугацааны худалдааны гэрээ, нүүрсний ордын хүчин чадлыг нэмэгдүүлэх болон төмөр замын холболтын талаар хэд хэдэн тодорхой саналыг тавьсан.
УИХ-ын тогтоолын төсөл батлагдсанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын хэлэлцээр байгуулснаар төмөр замаар экспортлох ачааны хэмжээг жилд 30 сая.тн түүнээс дээш, Тавантолгойн ордын нүүрсний экспортын хэмжээг жилд 70 сая.тн хүртэл өсгөж, нүүрс борлуулалтын орлогыг жилд 1,5 тэрбум доллараар нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
Зочин · 6 цагийн өмнө
SEXSY AXN TAALLAAR XUSSEN OWORTN
Зочин · 8 цагийн өмнө
Нямбаатар зарлах татвар нэмэхдээ санаачлага тай бгаа хийх ажил чинь 5Ш ажилгаа шиг замхрах юм болбол яах вэ
Зочин · 9 цагийн өмнө
JARGAAGD80955877SERELN XUSLIN
Зочин · 11 цагийн өмнө
ANUSDAAD80955877VANAGLMAAR
Зочин · 11 цагийн өмнө
UILCHLEED80955877TSENGI XUSNG