Ц.Туваан: Хайгуулыг эрчимжүүлж, шинэ ордуудыг нээнэ
өчигдѳр
Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт энэ өдрүүдэд Канадын Торонто хотноо болж байна. Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Монголын эрдэс баялгийн салбарыг сурталчлан танилцуулах “Монголын өдөр” арга хэмжээг зохион байгууллаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан арга хэмжээний үеэр “Монгол Улсын Засгийн газраас ашигт малтмалын нөөцийг арвижуулах үүднээс геологийн судалгаа, эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлж, шинэ орд газруудыг нээн, газрын хэвлийн нэгдсэн геомэдээллийн санг бүрдүүлнэ. Уул уурхайн шинэ төслүүдийг эхлүүлж, ордын нөөцийг сорчлохгүй ашиглах, уурхайн өргөтгөл, шинэчлэлт, боловсруулалтыг нэмэгдүүлнэ,
Аж үйлдвэржилтийг эрчимжүүлж, түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах хүнд үйлдвэрүүдийг төр, хувийн хэвшил, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ. Эрдэс бүтээгдэхүүнийг биржээр арилжаалан, тусгай зөвшөөрөл олголтыг олон нийтэд ил тод, нээлттэй болгоно” гэв.
Мөн "Монголын өдөр" арга хэмжээний үеэр
“Эрх зүйн орчин ба бодлогын чиглэл – Монголын эрдэс баялгийн салбарын хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын орчин”,
“Уран ба эрчим хүчний шилжилт – Монгол Улсын ураны нөөц, дэлхийн эрчим хүчний зах зээл дэх стратегийн үүрэг”, “Алт болон үнэт металл – Монголын алтны томоохон төслүүд ба салбарын өсөлтийн хэтийн төлөв”,
“Чухал ашигт малтмал болон газрын ховор элемент – Өндөр нэмүү өртөг шингээх боломж бүхий стратегийн чухал ашигт малтмал” сэдвүүдийг танилцуулсан байна.
зочин · 23 цагийн өмнө
өмнөх ажлаа л хий, дуусгаагүй ажил, төслүүд зөндөө байж байхад дахиад л илүү харж билүү долоох санаатай шунал ...
Зочин · өчигдѳр
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · өчигдѳр
SHAALTSMR80955877XIILGUULN
Зочин · өчигдѳр
SEXSYN DYRTAI AXN TAALLAAR XUCHINDI80955877
Зочин · өчигдѳр
ANUSDI80955877SEXSDN MERGJLN VANAGN
Зочин · өчигдѳр
BOOB XXNO80955877ABUSAAD