Хууль зүйн сайд О.Алтангэрэл: Ноорог сайтынхан 2024 оноос хойш Эрүүгийн хуулийн тодорхой зүйл заалтаар шалгагдаж байсан
21 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Ноорог-той холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүс 2024 оны зургаа, есдүгээр сард Эрүүгийн хуулийн тусгай зүйл ангиар шалгагдаж байсан. Хэрвээ Цагдаагийн өгсөн мэдээлэл буруу ташаа байх юм бол Эрүүгийн хариуцлагад татагдана. Тиймээс Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээлэл цаанаа хариуцлагатай байдаг. Алба хаагчид хуулийн хүрээнд л мэдээлэл өгсөн.
Цагдаагийн байгууллага хойшлуулшгүй ажиллагааг сард 100, 1000-аар нь хийдэг. Дээрх асуудалд баривчлах үйл ажиллагаа явуулаагүй. Прокуророос зөвшөөрөл өгөөгүй. Харин эд хөрөнгө хураах, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан уу үгүй юу гэдгийг шалгах ёстой.
Өмгөөлөгчдийн хэлж буйгаар процессын алдаа гарсан бол гомдол гаргаад явах бүрэн эрхтэй. Цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол ирсэн бол шалгах үүрэгтэй. Хуулийнхаа хүрээнд ажлаа хийж байгааг буруутгаж болохгүй.
Цагдаагийн газрын байгууллагаас авсан мэдээллээр шалгагдаж байгаа зургаан хүний дансаар нийтдээ 9.3 тэрбум төгрөгийн цахим мөрийтэй тоглоомын гүйлгээ дамжсан байна. Үүнтэй холбоотойгоор 2024 оны есдүгээр сараас эхлэн Эрүүгийн хэргийн заалт буюу бусдыг амиа хорлоход хүргэсэн заалтаар шалгагдаж байгаа. Цаана нь хохирогч байгаа шүү. Энэ мэдээллийг баталгаажуулсны үндсэн дээр олон нийтэд мэдээлэл өгч байна" гэв.
Зочин · 20 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 21 цагийн өмнө
SEKSYGR UILCHLGE80955877VANAGLMAAR