Н.Учрал: Хаврын чуулганд Зөвшөөрөл, мэдэгдлийн хууль өргөн мэдүүлнэ
2025/03/26
Засгийн газрын хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлж дараах асуудлыг хэлэлцэж байна. Үүнд,
- Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын нөөцийн нөхцөл байдлын талаар
- Атрын IV аяны талаар
- Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хөнгөвчлөх, цахим хэлбэрт шилжүүлэх, холбогдох захиргааны хэм хэмжээний актуудыг хуульд нийцүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар зэрэг 21 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн нэмэлтээр 6 асуудал танилцуулна гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал
"Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан стандартын бие даасан эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсэг хоёр жилийн хугацаанд ажилласан. Өнөөдрийн хурлаар Стандартчлал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын хэмжээнд 6733 стандарт мөрдөгдөж байгаа ч иргэд, байгууллагууд тэр бүрийг төдийлөн мөрддөггүй. Мөн олон улс, бүс нутгийн хэмжээнд мөрдөгдөж буй стандартыг бид шууд авч хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна.
Энэ хуулийг өргөн мэдүүлснээр зөвшөөрөл давсан журмууд цуцлагдах, цаашид зөвшөөрөл нэмэхгүй байхад стандартаа дагаад явцын хяналтаа сайжруулах ажил руу орно. Зөвхөн олгох процесс дээр хүнд суртал үүсгэх биш үйл ажиллагаа эрхэлж байгаа явцад нь хяналт тавихад олон улсын стандартыг дагах нөхцөлийг бүрдүүлнэ.
Мөн хаврын чуулганд Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийг өргөн мэдүүлнэ" гэв.
П.Наранбаяр: Боловсролын салбарын 4 байгууллагад 81 албан тушаалтны чиг үүрэг давхцаж байна
Бид төрийн бүтээмжийн зөвлөлтэй ярилцаж боловсролын удирдлага менежментийг авч яваа голлох дөрвөн байгууллагын давхцлыг судалж үзлээ. Энэ бол нэлээн сонирхолтой үр дүн гарсан. Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, БҮТ, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн гэсэн газар байгаа. Нийт ажилчдын тоо 361 хүн байна. Нийт 81 хүн чиг үүрэг давхцаж, 73 албан тушаалыг хөдөлгөх шаардлагатай нь харагдлаа. Нийт 30 албан тушаалтан буюу 361 албан хаагчийн 8 хүнтэй тэнцэх хэмжээний хэмнэлтийг хийх шаардлагатай байна. Жилд 900 орчим сая төгрөгийн цалингийн зардлын хэмнэлтийг хийх боломжтой байна. Энэ талаарх дүгнэлтийг Засгийн газар хүргүүллээ.
Зочин · 2025/03/26
XUCHINDX AXN SERELN ODOON80955877
Зочин · 2025/03/26
JARGALTSI SEKSDEEC80955877
Зочин · 2025/03/26
809555877TSAGN SEXSEER
Зочин · 2025/03/26
SEXSEER ALNI SEKSDI80954877