Нууц бүлгэм буюу Массонууд
2014/08/22
МАССОНУУД буюу Массоны байгууллага freemaseinery Lodj гэдэг нь XIII зуунаас суурь нь тавигдсан хэнд ч хоргүй жирийн л нэгэн ахан дүүсийн холбоо байжээ.
Түүнийг чөлөөт чулуучдын ахан дүүсийн холбоо гэх бөгөөд тэдний гол зорилго нь чулуучдаас мөнгө татан клуб байгуулан түүндээ шинэ чулуучдыг сургадаг, дадлагажуулдаг байсан бөгөөд сурагч, багш, мастер гэсэн 3 бүтцээс бүрддэг байжээ.
Мөн тэдгээр суралцагчдад геометр, физикийн хичээлүүд ордог байснаасаа улбаалан гортиг шугам хоёроор билэгдлээ хийсэн байв. Энэ маягаар XVI, XVII зууныг хүрсэн бегөөд харин XVII зуунаас үүний чиг үүрэг, зорилго, бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орон, 18-р зуунаас гишүүд нь лам нар зонхилох болж, хүндэт гишүүдтэй болсноор барилгын болон чулууны ажлаасаа хөндийрөн шашны хэлбэрт орж, сүм дуган барьж байгуулах биш харин хүмүүсийн сэтгэлд хайрын сүм бий болгох зорилготой болон Андерсоны хууль гэгчийг батлан түүнээ өнөө хүртэл дагаж мөрдөж байдаг ажээ.
Бүрэлдэхүүнд нь олон лам нар орж бүх нийтийг хамарсан бүхий л ертөнцийг эрхэндээ байлгах түүний төвлөн удирдах зорилго бүхий шашны байгууллага болж хувирсан тул бүтцийн хувьд удирдлагын олон шатлалтай 33 шаттай болж өргөжжээ. Тэд одоо ч өөрсдийгөө улс төрийн болон шашны үйл хэрэг эрхэлдэггүй гэдэг боловч тэд дэлхийн үйл хэрэгт оролцох ажлыг нууцаар маш хүчтэй явуулдаг нөлөө бүхий байгууллага болон хувирчээ.
Тэдний бэлэгдэл нь дутуу баригдсан пирамид хэлбэртэй байгууламж, түүний орой дээр харагдаж байгаа нүд юм. Утга нь бид бүхнийг барьж байгуулж гэрэлтүүлж байна. Бүхнийг харж хянаж байна гэсэн утга гэнэ. Уг нүд нь дэлхийн өмнөдөд харагдаж байдаг Алтан гадастай адил "сейрус" хэмээх одыг бэлэгддэг ч гэж ярьдаг.
Яг энэ хэлбэрээрээ АНУ-ын долларын нэгтийн дэвсгэр, тамганд зурагдсан нь нэг талаас ямар их холоос бодож төлөвлөж, яаж өнөөдөр дэлхийд хяналтаа хэрэгжүүлж байгааг харахад үнэхээр гайхалтай бөгөөд нөгөө талаас тэр үеийн Амеркийн төрийн толгойд энэ байгууллагын төлөөлөл хичнээн хүчтэй оролцож байсны гэрч юм.
Тэрхүү гурвалжин дотор оршиж байгаа нүд нь хараахан бүрэн дуусаагүй байгаа пирамид дээр байрлах бөгөөд хэрэв түүнийг доош нь буулгавал тэр пирамид бүтэн болох бөгөөд Энэ нь дэлхийн нэгдмэл засгийн газартай болж байгаагийн бэлэг тэмдэг болох ажээ. Пирамидын доогуур бичсэн "Nobus ordo seklorum" гэдэг үг нь Дэлхийн шинэ журам гэсэн үг ажээ.
Одоо тус байгууллагын гишүүнчлэлтэй 6 сая хүн байгаа бөгөөд 150 мянга нь Англи, хойд Ирланд болон АНУ-д 2 сая хүн байна. Массоны Лоаж гэдэг нэр нь 1917 оноос үүсэлтэй гэнэ. Жорж Вашигтон - Винжамин Франклин нар гишүүн нь байжээ. Одоо ч гэсэн тус улсын өрөнхийлөгчид энэ байгууллагын гишүүн болж түүний үүрэг даалгаврыг ажилдаа удирдлага болгож байдаг байна. Хэрэв түүнийг нь зөрчих юм бол амь насаараа төлөхөд хүргэдэг нь түүхэн үнэн ажээ.
2. Бильдербергийн клуб
БИЛЬДЕРБЕРГИЙН КЛУБ анх 1954 онд Бельгийн хатан хаан Беатрисын аав, хунтайж Бернардо, Давид Рокфеллер, Польшийн аристократ Иосиф Ритенгер нарын санаачилгаар Атлантын далайн хоёр талын хоорондоо яриа хэлэлцээ явуулах албан ёсны гүүр болгох, мөн дэлхийд коммунизм түргэн дэлгэрэхийг хазаарлан тогтоох зорилготойгоор үүсгэн байгуулсан түүхтэй ажээ.
Бильдербергийн бага хурал, групп гэж байдаг бөгөөд тэд жилд нэг удаа ихэвчилэн Бельгид цугларч хуралддаг. Тэднийг дэлхийн сүүдрийн засгийн газар гэж нэрлэх ч тохиолдол байдаг. Энэ клубын уулзалт нь хэнд ч үл мэдэгдэм маш нууцлаг явагддаг. Олон нийтийн болон хэвлэл мэдээллийн байгууллагууд түүнд оролцдоггүй бөгөөд харин оролцогчид нь "ам нээхгүй, нууцаа хадгална" гэсэн тангарагтай байдаг.
Тэднийг бас G-20 буюу "Их хорь" -ийн уулзалт гэж нэрлэх нь бий. Уулзалтанд ойролцоогоор дэлхийд нэртэй 130 гаруй хаад хатад, төр нийгмийн зүтгэлтэн, цэргийн эрхтнүүд, улс төрчид, банкны эзэд цуглан оролцдог. Тэрхүү уулзалтанд Их Британы хаан хатан, АНУ-ын ерөнхийлөгч, улс дамжсан том корпорацуудын ерөнхийлөгчид, том банкны эзэд, зарим нэрт улс төрчид болох Генри Кессенжир, З.Бзежинский, Жорж Сорос, Рокфеллөр, Ротшильдүүдийн залгамжлагчид оролцдог байна.
Тэд даян дэлхийн байдлыг шүүн хэлэлцэж зарим асуудлаар шийдвэр зөвлөмж гаргадаг байна. Нобелийн шагналыг хэнд олгохыг хэлэлцдэг гэхээр улс төрийн талаар нилээд нарийн, их багагүй асуудлыг шийддэг болох нь мэдэгдэнэ. Энэ байгууллагын төр штаб нь Голланд улсын Лейдон хотод байрладаг ажээ.
Бильдербергийн талаар Данэль Эстулин гэгч хүн "Бильдербергийн группын үнэн түүх" хэмээх ном бичсэн нь дэлхийн 42 улсад 24 хэлээр 155000 ширхэгээр хэвлэгдэн тараагджээ. 1995 онд Дэлхийн шинэ журмын бэлтгэл ажлаар уулзсан Сан-Франциско хотоын Пайрмонт зочид буудалд болсон уулзалтан дээр "20:80" гэсэн нэг тоог их л нууцлан хэлэлцсэн нь XXI зуунд дэлхийн хүн амын 20 хувийг үлдээн 80 хувийг нь устгана гэсэн төлөвлөгөө байсан ажээ.
Хэрхэн ямар аргаар гэдэг талаар бид хожим дэлгэрэнгүй авч үзэх болно. 3бигнеп Янковский.уоutube.com
3. Дугуй ширээний андын байгууллага
Латин хэлнээс авснаар андын байгууллагыг хүйсээр нь ялган илэрхийлдэг. Монгол хэлэнд анд гэж нэрэлдэг бөгөөд нийгмийн суурь харилцааг тодорхойлдог андын харьцаа нь цусан төрлийн харьцаагүй боловч цусан төрлөөс илүү нягт харилцаа үүсгэж, нийт хүн төрөлхтний төлөө чиглэж байдаг зохион байгуулалтын хэлбэр мөн.
Европын бичиг баримтаас үзвэл андын байгууллагын эх үндэс нь бүр Атлантиас үүсэлтэй гэж үздэг бөгөед энэ нь хорин хэдэн мянган жилийн тэртээ Египетэд үүсэж хөгжсөн ба Атланис андын байгууллагаас Шамбола болон Хэрбрүгийн андын байгууллага үүсч хөгжсөн гэж үздэг байна. Орчин үеийн дэлхийн засаглалын андын байгууллагууд бүгд Хэрбүгийн андийн байгууллагын хяналт дор байдаг. Тухайлбал: арслан, ротира, темплар, илюминати, дугуй ширээ, рокросс, фремасоник (чөлөөт чулуучид) болон Европын ба АНУ-ын их дээд сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг Грек цагаан толгойгоор нэрлэсэн нууц нийгэмлэгүүд зэрэг багтдаг.
Ардчилсан хөрөнгөтний тогтолцоо сайн төлөвшсөн үндэстний улс төрийн бүх гишүүд ямар нэгэн андын байгууллагад харъяалагддаг бөгөөд тэд тухайн андын байгууллагад хүмүүжсэн байдаг гэнэ. Орчин үеийн андын байгууллагад эцсийн зорилготойгоор зохион байгуулагдсан бөгеөд эдгээр андын байгууллагад харъяалагдах хүмүүс өөрийн хүнс, хувцас, орон байр, үр хүүхдийн төлөө санаа зовинох өчүүхэн ч шаардлагагүй бөгөөд бүх зүйлээр хангагдсан байдаг ажээ.
Аливаа үндэстний андын байгууллагууд зөвхөн өөрийн үндэстний гарал үүсэлтэй хүмүүсийг элсүүлдэг бөгөөд XV зуунаас эхлээд их дээд сургуульд, аав ээжийнхээ хараанаас нийгэмд гарах тэр үед угтаж авч хүмүүжүүлдэг бөгөөд дэлхийн агуу хүмүүс гэж нэрлэгдэх хүмүүс ерөнхийдөө ямар нэг байдлаар аль нэг андын байгууллагад харъяалагддаг.
Андын байгууллагын гишүүний бас нэг онцлог нь үе удам дамждаг бөгөөд тухайн үндэстний сайн сайхны төлөө юугаа ч хайрлахгүй гэсэн андгай тангаргатай байдаг ажээ. Ардчилалын үндсэн тулгуур зарчим болох freedom /эрх чөлөө/ , equality /тэгш байдал/, fraternity/ анд/ гэдгээс харж байхад ардчилсан тогтолцоотой үндэстний нийгмийн суурь харьцаа Foundamental social relation андын зохион байгуулалтанд ороогүй бол ардчилал гэдэг хоосон зүйл гэж үздэг байна.
Андын тогтолцоо нь капитализмын тогтолцоо, социализмын тогтолцоо, цаашлаад ардчиллын тогтолцоотой адил өөрийн философтой, онол практикийн нарийн технологитой байдаг ажээ. Андын тогтолцоо гэдэг нь хэдэн хүний харилцан биесээ дэмждэг дэмийн байгууллага биш юм. Андын байгууллагын нэгэн уламжлал бол нууц байдаг шашны байгууллага, буяны байгууллага дотор нуугдаж байдаг.
Тухайн байгууллагын гишүүдийг бэлтгэдэг мэдлэг нь нууц учраас олон нийтийн мэдлэгийг агуулагч институт болсон цэцэрлэг, дунд болон их дээд сургуулиас олж мэдэх боломжгүй тул жирийн хүн төрелхтөн ийм байгууллага байна гэдэгт эргэлзэж байдаг.
Дугуй ширээний уулзапт
Артур хааныг домогт алдаршуулсан дугуй ширээний хаан өөрийн шадар туслахуудтай энэ тэнцүү эрх мэдэлтэйгээр суудаг байжээ. Гэхдээ үүнийг 1155 онд Wace гэдэг хүн Артур хааны Дугуй ширээний хурлаас санаа аван анх удаа тайлбарлан гаргасан ажээ. Дугуй ширээний билэг тэмдэг нь цаг хугацааны туршид боловсрон бий болж байсан ба ХII зууны үед рыцаруудын дугуй ширээ хэмээн нэрлэгдэх болсон байна.
Түүхээс нь маш товчхон үзье. Дугуй ширээ нь анх 1155 онд дуусгасан Wace-ын "Roman de Brut" хэмээх номын Норман хэл дээрх хувилбарт дурьдагдсан байдаг байна. Wace хэлэхдээ Артур хаан аль нь ч доогуур байрлахыг хүсдэггүй өөрийн шадар сайдууд, баронуудаа хоорондоо муудалцахаас сэргийлэн үүнийг гаргасан хэмээжээ.
XIII Wace-ын ажлыг судалж байсан Laamon мөн хэлэхдээ Артур хааны албатуудын хоорондын мууцалцаан тэдний хооронд мөргөлдөөн гаргахад хүргэсэн хэмээжээ. Үүний хариуд хааны Корнын мужаан том хэдий ч зөөвөрлөхед амархан дугуй ширээг бүтээсэн байна.
Хожмын хөгжил: Дугуй ширээ нь XII зууны сүүл, XIII зууны эхэн үеэс өөр хэмжээстэй болсон ба энэ нь Артур хааны дор гавъяа байгуулж байсан онцлох хүмүүсийг алдаршуулах билэг тэмдэг болсон байна. 12 суудлаас нэг нь урван мэхлэлтийг илэрхийлэн хоосон байдаг ба энэ суудалд аль нэг рыцарь урвагчийг суулгатал хоосон байдаг байсан байна.
Дундад зууны үед Артурын ширээ-ний хувилбараар дугуй ширээ хэмээх фестиваль Европ даяар тэмдэглэгддэг байжээ. Энэ баярт Рыцарын тулаан, бүжиг, баярын зоог байх ба заримдаа Артурын Рыцарууд ч оролцдог байсан гэгддэг,
Winchester дугуй ширээ: Винчестерийн дугуй ширээ ("Winchester Round Table") хэмээх Винчестер Цайзын хананд өлөгдсөн байдаг Артурын Рыцаруудын нэр бүхий том дугуй ширээний тавцан байдаг ажээ.
Боловсон байдлын код: Дугуй ширээний гишүүн болохын тулд рыцарууд нь өөрсдийгөө хангалттай боловсон гэдгээ харуулах хэрэгтэй байжээ. Домогт бол рыцарууд Боловсон байдлын кодыг тангаргалах ёстой. Энэ нь тэд нэгэнтээ Дугуй ширээний гишүүн болсон бол дүрэм журмыг дагана гэсэн үг юм.
Сэр Томас Мелори (1405-1471) Английн зохиолч байсан бөгөөд Артур хааны домгоор ном бичсэн байдаг. Үүндээ тэрбээр Боловсон байдлын кодын өөрийн хувилбарыг бичсэн байдаг байна.Үүнд:
-Хэнтэй ч муудалцахгүй, алахгүй
-Эх орноосоо урваж болохгүй
-Хүмүүст адил тэгш эелдэг зөөлөн ханд, зэрлэг байж болохгүй
-Хэрэгтэй бол эмэгтэйчүүдэд үргэлж хоол хүнс өгч бай
-Эмэгтэйчүүдийг хохироож, гомдоож болохгүй
-Утга учиргүй, буруу хэрүүл тэмцэл зодоон үүсгэж болохгүй
Түүх болгонд өөр өөр тооны рыцарууд дурьдагдсан байдаг бөгөөд 12-150 хооронд хэлбэлзэж байдаг бол Винчестерийн Дугуй ширээнд 25 Рыцар байсан ажээ. XIII зууны үед Монголын удирдагч Монгол аймгийн хиад яст боржигон овгийн Есүхэй баатрын хүү Тэмүжин үйл ажиллагаагаа эхлэхдээ андын зохион байгуулалтаас гараагаа эхэлсэн билээ.
Тэдэнд хэдийгээр дугуй ширээ байхгүй байсан боловч дугуй хантай гэр нь байсан бөгөөд түүндээ тойрч суугаад хэрэг ажлаа ярилцдаг байсан байж таарна. Тэд анд болохдоо "үл мартагдах үг хэлэлцэн, үл шингэх идээ идэж" тангараг тавьдаг байсан нь ихэд хатуу шаардлагуудын дор анд бололцдог байсны нотолгоо юм. Учир нь тэрхүү Чингис хааны андуудаас хэзээ ч хэн нэг нь урваж байгаагүй гэдэг нь үүнийг нотлох билээ.
Хожим энэ мэт Ард Аюушийн чуулган ч гэсэн дугуй-руулж гарын үсгээ зуран тэмцэж байсан нь сонирхолтой. Энэ түүхэн уламжлалаас санаа аван 1891 онд Өмнөд Африкт Сесиль Родс гэдэг хүн Ротшильдийн гэр бүл, Английн банкны эздүүдтэй хамтарч "Дугуй ширээний андын байгууллага" гэдэг нууц байгууллагыг дээрхи түүхэн уламжлалд тулгуурлан зохион байгуулж, мөн тийм байгууллагыг АНУ-д байгуулж Ж.П.Морганы гэр бүлээр удирдуулсан байна.
Нэг сонирхолтой зүйл нь Дэлхийн түүх хэмээх 12 боть ном бичсэн Арнольд Тойнби энэ байгууллагын гол итгэмжлэгчээр оролцож, тухайн байгууллага түүний өндөр алдар хүндийг ашиглаж байсан ажээ. Тус байгууллага анхандаа алмаз эрдэнэсийн том наймаачин С.Родсын хөрөнгөөр санхүүжиж байжээ. Дэлхийн I дайны дараа АНУ-д дахин дугуй ширээний байгууллагын нэрийг нь Concil on Foreign болгон өөрчилжээ.
Харин Английнхийг Royal Institute of International Affair /RIIA/ нэртэй болгосон ажээ. АНУ болон Их Британы төрийн дээд албан тушаалтнууд бүгд энэ хоёр байгууллагаас сонгогдон томилогддог болоод 100 гаруй жил болж байгаа гэнэ. Тэгэхээр энэ байгууллага нь асар их эрх мэдэлтэй, том гүрнүүдийн удирдлагыг далдаас зохион байгуулан удирддаг гэсэн үг юм.
Энэ байгууллагын зорилго бол "Хувь хүмүүсийн мэдэлд төвлөрч, орон бүрийн улс төрийн тогтолцоо, дэлхийн эдийн засагт нөлөөлөх санхүүгийн хяналтыг бий болгоход чиглэгддэг ажээ.
Өөрөөр хэлбэл, олон улсын банкны эздээр удирдуулсан дэлхийн засгийн газрыг байгуулахаар төлөвлөсөн бөгөөд тэд Английг Европын бүс, дэлхийн хэмжээний том хүчин байх ёстой гэж үзээд англи хэлтэй гүрнүүдийн холбоо байгуулна гэж үзжээ. Ингээд л эцсийн дүндээ нөгөөх англи хэлтэн, смит арьстнуудын дарангуйллыг тогтооно гэсэн улигт томъёололдоо нийлж очих ажээ.
4.Римийн клуб
1968 оноос ийм нэртэй байгууллага Рим хотод Дей Линчейгийн академийн дэргэд байгуулагдсан ажээ. Түүний ажлын байр, удирдлага нь Парижид байралдаг байна. Удирдах зөвлөлд нь 12 хүн байдаг бөгөөд А.Печчи, А.Кинг (1984-1991), Р.Диесс-Хохлайтнер (1991-оноос) тус тус удирдаж байна. Түүний гишүүнзэр 100-аас доошгүй дэлхийн хамгийн нөлөө бүхий өндөр хөгжилтэй орнуудын нэртэй эрдэмтэд сонгогддог байжээ.
2000 оны эхээр Оросоос л гэхэд С.Капица, түүнээс урьд Е.К Федоров, Е.М Примаков, Ч.Айтматов гэх мэт хүмүүс оролцож байжээ. ЗХУ задарсны дараа Гвиашининаар удирдуулсан хүмүүс Оросын сал-Эар клуб байгуулагдан үйл ажиллагаа явуулдаг байсан байна.
Үндсэн үйл ажиллагаа нь дэлхий нийтэд болж байгаа глобал (бүх нийтййг хамарсан) томоохон асуудлаар илтгэл тавиулж хэлэлцүүлэг, зөвлөмж санамж гаргаж ажилдаг байна. Уг нь энэ байгууллага эхлэн байгуулагдахдаа дэлхий нийтийн глобал асуудлуудад анхаарч, түүний нөхцөл байдал, шалтгаан хийгээд түүнээс хүн төрөлхтөнд учруулж болох хор хөнөөл, түүнтэй тэмцэх арга замын талаар улс орнуудын албан ёсны бодлого, судалгааны материалуудаар илтгэл тавиулан хэлэлцүүлэх, мөрөөр нь санамж, зөвлөмж гаргах зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн ажээ.
Үүнд муу юм гэж юу байхав. Гэвч яваандаа үйл ажиллагаа нь дээрх хучирхэг нууц байгууллагуудын нөлөөлөл дор өөрчлөгдөн тухайн багууллагын гаргасан судалгаа дүгнэлтийг өөр зорилгоор ашиглах, шийдвэрлэх арга замын асуудлаар хүн төрөлхтний ёс суртахуун, ёс зүйд үл нийцэх аргаар шийдвэрлэх гэсэн авантюрист хандлагатай болжээ.
Энэ байгууллагын зорилтын талаар үүсгэн байгуулагчдын нэг Аурелио Печчейн бичсэн "Хүний мөн чанар"хэмээгч номноос харж болох ажээ. Римийн клубийн төвийг анх 1965 онд болсон "Дэлхийн журмын нөхцөлүүд" гэсэн нэртэй олон улсын зөвөлгөөний үеэр Д.Рокфеллерийн удирдлагаар Италийн Белладжиод байгуулсан байна. Гэтэл энэ үед дэлхийн олон эрдэмтийн санаа тавин ярьж байсан зүйл нь эсрэгээрээ эргэн хүн төрөлхтний цөөлөх зорилго болон хувирсан ажээ.
Үнэхээр хүн төрөлхтөнд нэн тэргүүнд шийдэх ёстой олон асуудлууд байгаа бөгөөд үүний дотор байгаль орчин, дэлхийн хэмжээнд санал нэгдэн тэмцэх шаардлагатай асуудлууд байдаг бөгөөд үүнийг зөв арга замаар шийдэх нь чухал юм. Гэтэл энэ клуб нь үүнийг хүн төрөлхтөний бус аргаар тэдэнд онц их хортой байдлаар хялбарчлан шийдэх гэж зорьж байгаа нь аюултай юм.
Тэгээд үүний тулд хүний сайн сайханд үйлчилж байдаг бүхнийг эсрэгээр нь хортой аюултай болгож байгаа нь санаанд багтамгүй ажээ. Жишээлбэл: хүний өвчин эсэргүүцэх чадварыг сайжруулахаар гаргадаг вакциныг харин ч дархпааг алдагдуулах, халдварт өвчин үүсгэх нянг тараах хэрэгсэл болгон ашиглах, хүн төрөлтхтөний гамшиг болсон дайн тулаан, ядуурлыг хүн төрөлхтнийг устгах хэрэгсэл болгон ашиглах, түүний тулд зохиомол өлсгөлөн бий болгох, үндэс угсаа, омог болон шашин хоорондын тэмцлийг өдөөх, бие биеийнх нь эсрэг тавин эвлэршгүйгээр өөр хооронд нь дайсагналцуулах арга зам руу оруулдаг байна гэвэл яах вэ.
Үүний эсрэг тэмцсэн Италийн ерөнхийлөгч Альдо-Морог АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Г.Кессенджерийн оролцоотойгоор устгаж, Пакистаны ерөнхийлөгчид мөн алагдсан хэмээн Дж.Колеман бичжээ.
АНУ-ын Массачусетсийн, Стенфордийн институт нь Римийн клубын удирдлагын шийдвэрт захирагдаж идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг байна. Ер нь хөгжингүй орнууд томоохон эрдэм шинжилгээний байгууллагууд, институт өөр, өөрийнхөө эрдэм шинжилгэйний ажлын чиглэлээр хийдэг судалгаа шинжилгээнийхээ ажлын гол хэсгийг эдгээр нууц байгууллагуудын захиалгыг биелүүлэх ажилд чиглүүлдэг нь нууц биш ажээ.
5.Фаббын нийгэмлэг
"Мэхлэх, хор найруулах, гэнэт урваж шарвах, залилан хуурах зэрэг социализмын жинхэнэ үнэн төрхийг үгүй болгож байна." хэмээн тухайн үедээ Бернард Шоу Фабийн нийгэмлэгийн тухай ингэж бичжээ. Уг нь тэрээр энэ нийгэмлэгийг анх санаачилсан хүний нэг ажээ. Ватерлогийн тулалдааны дараа Ротшильдүүд Английн болон Европын бусад том гүрнүүдийг эзлэн түрэмгийлэх санаархалтай болов.
Интернационализмийн оюунлаг хөдөлгөөн арай ондоо арга хэрэглэсэн атлаа аанай л адилхан зорилготой байлаа. Ротшильдүүд иймэрхүү хөдөлгөөнийг ямагт санхүүжүүлэх сонирхолтой байв. Жишээ нь тэд "Эв хамт намын тунхаг"- ийг зохиогч Карл Марксыг мөнгөөр тэтгэсний ачаар мань хүн XIX зууны 60-аад онд "Капитал" зохиолоо туурвиж чаджээ.
Их Британи дахь Интернационализмийн илрэл нь Фабийн нийгэмлэг байлаа. Энэхүү социалист нийгэмлэгийг Жорж Бернард Шоу, Седней, Бөатрис, Веб болон бусад хүмүүс 1883-1884 онд Лон-донд үүсгэн байгуулжээ. Нийгмийн эдийн засгийн хөгжил яваандаа социализмд хүргэж, дэлхий нийтийн засгийн газрыг байгуулах болно гэж нийгэмлэгийн гишүүд итгэж байлаа.
Фабийнхан өөрсдийн нийгэмлэгийн Ромын өрлөг жанжин Фабий Максим Кунктаторын нэрээр нэрлэсэн бөгөөд энэ хүн Пунийн хоёрдугаар дайны үед азнаж хүлээзнэсэн удаан тактикаараа алдаршсан байв.
Нийгэмлэгийн билэг тэмдэг нь хонины арьс нөмөрсөн чонын дүрс байсан, одоо ч тийм байгаа ажээ. Фабийнханы төлөвлөгөөг нийгэмлэгийн гишүүдийн оноосон нэрээр хэзээ ч хэвлэдэггүй (гишүүдийн дунд Энни Безант, Жон Голсуори, Р.Г.Тауни, Ж.Б.Шоу, Сидней,, Беатрис, Вебб, Харольд Лакси нар байсан), зөвхөн LSE (Лондоны эдийн засгийн сургууль 1985), PEP (Улс төр, эдийн засгийн төлөвлөлт), FU (Холбооны зөвлөл) зэрэг шинжилгээний төв, төвлөлтийн нэгдэл зэрэг байгууллагын нэрээр нийтэлдэг байв.
Лондоны эдийн засгийн сургуулийг Рокфеллерийн сан, Ж.П. Морганы түнш Уйллард Страйтын бэлбэсэн эхнэр, хатагтай Эрнест Элмхэрст идэвхтэй дэмждэг байжээ.
"Хөх толбо" сонин
Зочин · 2014/08/24
Зочин · 2014/08/23