Монгол улсад хууль шударга бус үйлчлээд байгаа талаар иргэн мэдээлэл өгөхийг хүсч, редакцид хандсан юм. Ингээд монгол улсын иргэн Д.Баасандоржоос болсон хэргийн талаар тодруулга авснаа хүргэж байна. 

-Та хохирогч болсон гэлээ. Илүү дэлгэрэнгүй ярьвал?

-Монголын ард түмэнд сэрэмжлүүлэх зорилгоор танайд хандаж байна. Өнөөдөр би яаж яваад хохирчих воо гэвэл, монгол улсад хууль шударга үйлчилдэггүй юм байна, ард иргэдэд. Танил талтай цагдаа хүн цаагуур, наагуураа яриад энэ зэргийн асуудлыг шийдүүлчихдэг. Энгийн номхон ард иргэд жижигхэн хэрэг хийгээд шоронд орчихдог. Энэ бол энгийн үзэгдэл. Өнөөдөр албан тушаалтан утсаар яриад л нэг хэргийг шийдчихэж байна. Үүнийг бол би мэднэ. Ийм явдлыг мэддэг учраас би өөрийнхөө биеэр үзчихсэн хүний хувьд иргэддээ сэрэмжлүүлж байна. Манай улсын хууль иймэрхүү байдалтай байна гэдгийг хэлэхийг зорьсон юм. Дарга нь ядаж намайг ямар албан тушаалтай цагдаа намайг хохироосон бэ, хэний хэн гэж цагдаа байсныг ч хэлэхгүй зүгээр л нэг битүү цаас өгч байгаад гомдолтой байна. Энэ бол намайг бүрэн утгаар нь доромжилж байна. Би тэр цагдаагийн нэр устай, албан тушаалын бичсэн зүйл өгөх байх гэж бодсон. Гэтэл тийм зүйл байдаггүй юм байна. Би өөрийн бичиж өгсөн өргөдөл дээрээ “энэ хэргийг хуулийн дагуу шалгахгүй бол хэвлэл мэдээллийнхэнд хандаж цагдаагийн байгууллагын ажилчдын өнөөгийн байдал, нөхцөл байдлын талаар хандах болно” гэдгийг бичсэн.

-Тухайн өдөр болсон хэргийн талаар дэлгэрэнгүй ярина уу?

-Би таксинд явдаг. Тэгээд наймдугаар сарын 20-21-нд шилжих шөнө таксиндаа явж байхдаа нэг зорчигч авсан. Харин тэр хүн  Ботаникийн эцэс Наташа дэлгүүр орно гэсэн. Тэгээд шөнийн 12 цаг өнгөрчихсөн байсан . Хуулиараа бол 00:00 цагаас хойш архи зарахыг хориглодог. Харин тэр дэлгүүрт нь хууль бусаар шөнийн цагаар архи зардаг юм байна л даа. Тэр дэлгүүрийнх нь ойролцоо эргүүлийн цагдаа нар машиныхаа гэрлийг унтраагаад зогсож байсан юм байна лээ. Би тэрийг нь мэдээгүй. Нөгөө дэлгүүр нь бас ажиллахгүй байсан. Тэр хавьд шагчид гээд хулгайгаар архи зардаг хүн байдаг юм байна. Тэр хүмүүс нь цагдаа нар байсан болохоор архин дээрээ очиж чадахгүй нуугдчихсан байж. Хүнээс асуусан чинь “тэр хашааны тэнд архи зарж байгаа тэднээс очиж ав” гээд очсон. Тэнд өвсний завсар архи, пивоо өрөөд тавьчихсан байсан. Тэрнийх нь хажууд очтол хүн харагдахгүй байсан. Тэгээд эзнийг нь олох гээд цаагуур нь тойроор иртэл манай эхнэрийг цагдаа нар ирээд баривчилсан байсан. Нөгөө архи авах гэж таксидаж ирсэн хүн чинь жоохон халамцуу байсан чинь цагдаа нар ирэнгүүт зугтчихсан байгаа юм. Тэгсэн манай эхнэрийг тэнд байсан архийг зарж байсан гэж гүтгээд бид хоёрыг цагдаагийн байгууллага дээр авч ирсэн. Ингээд замын цагдаагийн тасаг гэж байдаг. Тэрний 3 давхарт орсон. Тэр бид хоёрыг барьсан хүмүүс нь замын цагдаа нар байсан юм байна лээ. Тэгээд манай эхнэрийг архи зарж байсан гээд биед нь нэгжлэг хийсэн гэсэн. Би гомдолтой байгаа. Эхнэрээ би хаашаа авч явсныг нь эхэндээ мэдэхгүй БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очоод асууж сураглахад манайд байхгүй, ирээгүй гэсэн. Тэгээд эхнэр лүүгээ залгатал замын цагдаагийн 3 давхарт байна гэж хэлсэн л дээ. Тэр замын цагдаагийн хошууч хүн “та нар тэр архийг зарж байсан” гээд гүтгэсэн. Тэгээд намайг хэд хэд цохисон. Бид хоёр таксинд явж байсан тэр архийг олсон гэдгээ хоёулаа хэлсэн. Эхнэрээ жоохон хүүхэдтэй явуулчих гэж гуйж байгаад гэр лүү нь явуулсан. Намайг үлдээгээд байцаасан. Хуулиараа бол хүнийг 6 цагаас илүү хорьж цагдах ёс байхгүй. Гэтэл намайг байцаах 6 цаг нь дуусчихаад байхад “чи энэ архийг зарж байгаад баригдсан нь үнэн” гээд гарын үсэг зур гэж шаардсан. Тэгээд би энэ цагдаа өөрөө буруу зүйл хийж байна гэдгийг нь мэдсэн хэрнээ суллагдахын тулд тэр бичиг дээр нь гарын үсэг зураад цагдаагийн хэлсэн ёсоор бүгдийн бичээд хүлээлгэж өгсөн. Тэгэхгүй бол намайг хорино гэж саатуулаад байсан.

-Таныг хэдэн цаг саатуулсан юм бэ?

-Намайг 8 цаг өрөөндөө зогсоо байдалтай байлгаж дарамталсан. Гэхдээ энэ нь ч яахав дээ. Хамгийн гол нь хуулиндаа БЗД-ийн замын цагдаа дээр биш цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очоод шалгагдаад тэр архийг хураана. Маргааш нь дарга нь репортонд ороод дарга нь өөр цагдаа томилох ёстой байдаг. Тэгээд цагдааг хувьдаа аваагүй гэдгийг нотлохын тулд жишээлбэл, би өөрөө тэр архийг улсын орлого болгодог. Нэг ёсондоо улсад хамгийн бага үнээр нь тушаах.

Тэгсэн миний таксинд яваад олсон орлого болох 40 мянган төгрөгийг нөгөө замын цагдаагийн хошууч чинь хурааж авсан. Тэрийг бас улсын орлого болгож өгөх ёстой. Тэгэхлээр улаан цайм тэр замын цагдаагийн дөрвөн таван хошуутай нөхрийн халаасанд миний мөнгө, тэр олсон архи орчихсон гэсэн үг. Энэ нь ард иргэдийг төрийн нэр барьж залилж байна. Гэхдээ ганц ийм хүнээс болж монголын цагдаагийн байгууллагын нэр төр унаад байх нь хашаа юм. Зөв зүгээр явж байгаа энгийн иргэнийг монголын цагдаа хохироож болдог болчихож гэдгийг хэлж байна.

-Та өөрийгөө хэрэгт гүтгүүлсэн гэдгээ өөр газар хандаж хэлсэн үү?

-Би цагдаагийн ерөнхий газар өргөдөл өгсөн. Миний гомдлын дагуу шалгаад эрүүгийн хэрэг үүсгэнэ гэж байсан боловч нөгөө цагдаа над руу ярьсан. “Би монголын цагдаад ажиллаж байгаа. Намайг монголын цагдаа шалгахгүй ээ” гэж хэлсэн л дээ. Харин үнэхээр тэр хүний хэлсэн ёсоор миний өргөдлийн хариуг албан ёсоор буруутай нь тогтоогдоогүй” гэсэн хариуг өглөө. Тэгэхээр энэ бол буруутай нь тогтоогдсон. Энэ цагдааг би цагдаагийн байгууллагад ажлуулмааргүй байна. Замын цагдаа хүн яахаар хүнийг барьж цагдан хэрэгт гүтгэн хэрэг хүлээлгэдэг билээ. Энэ үүднээс ядаж харж үзэхэд тэр цагдаа хууль зөрчсөн зүйл хийсэн гэдэг нь харагдаж байна. Тэгэхэд цагдаагийн ерөнхий газрын хурандаа хүн байж иймэрхүү бичиг өгөөд л иргэний амыг таглаж байгаа нь монголын хуулийг дэндүү доромжилж байна. Иргэдийг битгий ингэж хохироож, ард түмнийг доромжил. Би хуулийн байгууллагаас болж үнэхээр хохирж явж үзсэн хүн. Хууль бус зүйлийг тэвчиж чаддаггүй. Иргэн хүн зүгээр явж байгаад хохирчихоод байгааг л хэлэхийг хүссэн.

-Тухайн үед таныг саатуулж байцаасан гэх замын цагдаагийн нэрийг нь та мэдэх үү?

-Тэр цагдаагийн нэр усыг энэ цагдаагийн ерөнхий газрын Эрдэнэбаяр гэж хүн мэдэж байгаа. Бид 2 хамт цагдаагийн ерөнхий газарт байцаалт өгсөн. Намайг сууж байхад “энэ цагдаа мөн үү” гэж асуусан. Би мөн л гэсэн. Тэр цагдаагаас “энэ хүний архийг хурааж авсан уу” гэж асуухад “авсан” л гэж хариулсан. Мөнгийн хурааж авсан уу гэхэд мөн л авсан л гэсэн. Бид хоёрын хэргийг шалгаж байсан хүн чи энэ хүний юмыг хурааж авах эрхтэй юу гэсэн тэгэхэд тэр замын цагдаа бүх үнэнээ хэлж бүүр уучлалт хүртэл гуйсан. Тэгэхэд ийм том өршөөл үзүүлж байгаа нь харамсалтай байна.

Хэргийг ганцхан цагдаагийн ерөнхий газар шалгаад хэрэгсэхгүй болгочихдог юм биш. Монголд 3 шатны прокурор байдаг. Дүүргийн, Нийслэлийн, Улсын ерөнхий прокурор. Би дүүргийн прокурорт 3 удаа гомдол гаргаад 3 удаа шалгуулах ёстой. Нийслэлийн прокурорт 3-4 удаа, улсын ерөнхий прокурорт 4-5 удаа гомдол гаргах эрхтэй. Тэгэхлээр би 15 удаа гомдол гаргах эрхтэй. Шударга үнэнийг тогтоож, уучлалт гуйж цагдаагийн ерөнхий газраас албан ёсоор хариу гаргаж өгөхийг хүсч байна.

 

Х.Даваа