“Бодь”-ийг булаалдсан маргаанд шүүх хэзээ, хэрхэн хариу өгөх вэ?
2014/09/12
“Бодь”-ийн хувь эзэмшигчид хөрөнгө мөнгөө хувааж дууссан ч эцэст нь нэр усаа булаалдсан маргаан нь одоо хүртэл үргэлжилсээр байгаа ажээ.
Монголчуудын өнөөгийн олонхиос ажиглагддаг хандлага, бараг мөн чанарын тухай гадныхан нэг онигоо ярьцгаадаг. Төслийн хөрөнгөөр нэг гол дээр том гүүр барьжээ. Гүүрийг манах манаач хэрэгтэй болж гэнэ. Манаачид цалин өгөх хэрэгтэй болсон тул нягтлан ажилд авчээ. Манаачтай, нягтлантай болмогц нярав хэрэгтэй болов. Ингээд гүүр манаачтай, нягтлантай, няравтай болоод байтал орон тооны цомхотгол хийх болжээ. Хэнийг халах вэ гэсэн асуудал босч, эцэст нь манаачаа халаад дуусчээ.
Чухамдаа яг энэ түүх шиг явдал Монголын бизнесийн салбарын акулуудын нэг “Бодь” групп, “Голомт” банкийг үүсгэн байгуулагчдын хооронд болж өнгөрсөн. Хөрөнгө оруулагчдын хооронд нэлээдгүй хугацаанд ил, далд маргаан үргэлжилсний эцэст өмчөө хувааж, “Голомт” банкны гүйцэтгэх захирал асан Д.Баясгалан, УИХын гишүүн М.Зоригт нар “Голомт” банк болон “Бодь” группын эрхэлж байсан дийлэнх бизнесийг өвлөн үлдэж, Л.Болд тэдэнд хувьцаагаа шилжүүлэн өгч, улстөрчийн зам мөрөө хөөх болсноо мэдэгдсэн.
Бараг жилийн өмнө болсон энэхүү хуваагдлын дараа тэдний хэн нь ямар бизнес, хэдий хэрийн хөрөнгөтэй үлдэж байгааг хэвлэлийнхэн, бизнесийн хүрээнийхэн, улстөрийнхөн гээд хэн хүнгүй сонирхон сонжоод л өнгөрсөн. Нийслэлийн төв талбайн баруун хаяаг чимж, барууны стандарт, загвараар баригдсан анхны байгууламжуудын нэг “Бодь” цамхаг болон “Бодь даатгал” компаниа л Л.Болд авч үлдсэн талаарх мэдээлэл өнөөдөр хуучирсан ч үе үе сөхөгдсөөр л байдаг. Учир нь “Бодь”, “Голомт”-ын түүхийг мэдэх цөөнгүй хүн энэ аварга компанийн суурийг Л.Болд хэрхэн тавьж, хаанаас анхны хөрөнгө оруулалтыг татаж байсныг ч баримт, жишээ татан ярих юм билээ.
Банк гэх хэрүүлийн алимаа арай гэж хуваатал дараагийн алим толгой дээрээс унаад ирсэн нь “Бодь” гэх нэр. Хамгийн хачирхалтай нь хэрүүлийн шалтаг болсон алтан “Алим”-ыг аль талд үлдээхийг шийдэх ёстой шударга шүүх хэний нь талд алх цохихоо мэдэхгүй байгаа бололтой.
Тийм гэрч үүдийн хувьд Л.Болд хорин жилийн зүтгэл, бүтээлтэйгээ харьцуулбал хэтэрхий багыг авсныг гайхдаг. Гэвч “Бодь” групп хэмээх брэнд нэрээ өвлөж үлдэх эрхтэйг нь, эцсийн дүндээ энэ нэр хамгийн үнэтэй хөрөнгө нь байсныг бас анзаардаггүй. Нэртэй эрдэмтэн С.Лувсанвандан гуайн хүү Л.Болд, Л.Болдхуяг нарыг хувийн хэвшилд хөл тавих үед өөрийнхөө үүсгэн байгуулсан “Бодь хоршоо”-ны нэрийг хуулийн хүрээнд шилжүүлэн өгч, патент гэрчилгээг нь авч байсан баримт ч байх.
Л.Болд хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Бодь” гэдэг нь аавынх нь төрсөн бууцны нэр гэдгийг, хожим энэ нэрээ компанид нь өгч байсныг ярьсан байдаг. Энэ түүхийг сөхсөний учир гэвэл “Бодь”- ийн хувь эзэмшигчид хөрөнгө мөнгөө хувааж дууссан ч эцэст нь нэр усаа булаалдсан маргаан нь одоо хүртэл үргэлжилсээр байгаа юм байна. Өнгөтэй өөдтэй бүхнийг нь авч үлдчихээд өөд болсон эцэг эхийнх нь хайрласан нэрийг ч булаалдаад байдаг хуучны хамтрагчдад нь хүн чанар гэж үгүй бололтой.
Монголд компани, аж ахуйн нэгжийн эрх зүйн орчин хэрхэн өөрчлөгдөж, өсч хөгжсөний илрэл ч гэж хэлж болохоор “Бодь” хоршоо, “Бодь” ББХК, “Бодь” ХХК, “Бодь” групп гэсэн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд Л.Болдын дүү Л.Болдхуягийн нэр дээр гарч явсаар байсан баримт нь байдаг гэх. Гэтэл нөгөө тал нэрийг эзэмших эрхтэй гэсэн маргаан үүсгэн, улмаар шүүхээр шийдүүлэхдээ тулсан юм байх. Энэ талаарх мэдээлэл өнгөрсөн хавар хэвлэлээр цухас үзэгдээд өнгөрсөн нь цуу байгаагүй аж.
Банк гэх хэрүүлийн алимаа арай гэж хуваатал дараагийн алим толгой дээрээс унаад ирсэн нь “Бодь” гэх нэр. Хамгийн хачирхалтай нь хэрүүлийн шалтаг болсон алтан “Алим”-ыг аль талд үлдээхийг шийдэх ёстой шударга шүүх хэний нь талд алх цохихоо мэдэхгүй байгаа бололтой. Учир нь уг маргааныг хэлэлцэх ёстой шүүх хурал товоо гаргадаг ч тодорхойгүй шалтгаанаар байнга хойшлогдож, эсвэл байсгээд цуцлагдсаар өнөөдрийг хүрч байгаа ажээ. Шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого хаа нэгтэйгээс хийгдээд байгаа юм болов уу гэх хар төрмөөр болжээ.
Нэгэн сэтгүүлч “Л.Болд гэх улстөрч “Бодь” хэмээх нэр ч үгүй үлдэх үү?!” гэж асуусан байсан нь үнэний ортой байжээ. Эхлүүлсэн бизнесээ алдсан шигээ эцгийнхээ өвлүүлсэн нэр усаа ч алдах уу, аль эсвэл... гэдэг асуултын хариуг шүүх л гаргах үлдэж. Маргалдагч талуудын нэгэнд нь баримт байгаад байдаг, нөгөө талд нь шунал байгаад байдаг. Шүүх чухам юуг үндэслэж, шударга үнэнийг тогтоодог болдоо?!
Т.Очир
boldogui ee · 2014/09/14
umaa bichij bol · 2014/09/14
Зочин · 2014/09/14
ene ardchilal g · 2014/09/14
Зочин · 2014/09/14
ene ardchilal g · 2014/09/14
Зочин · 2014/09/14
Зочин · 2014/09/14
Болд оо чи анхнаасаа хужаа Баясгалантай нийлсэн чинь хамгийн буруу байсан. Одоо бүр нэр ч үгүй болох нь энэ алдаа Зоригт оо чамд ч гэсэн удахгүй ирэх байх шүү. Энэ явдал одоохондоо аж ахуйн нэгж дээр гарч байгаа мэт харагдавч яваандаа улс төрийн хүрээд гарвал Монгол улс орших уу, эс орших уу гэх байдал үүснэ гэхийг үгүйсгэх аргагүй. Иймд Монгол Улсын нзд чих болсон байгууллагууд анхааралдаа авсан нь л дээр баых шүү.
Зочин · 2014/09/13
tui chort,hend ch hereggui iim ***iin yum bichdeg sait-g ******* avaasai.hairan tsag!!