Зуун хувь үндэсний хөрөнгө оруулалттай компаниар “төр тоглосон уу”
2014/09/14
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ, ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН САЙД Н.БАТБАЯР НАРТ ЗАХИДАЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ
Монгол улсын Үндсэн хуулийн 1.2-д "ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээн заасныг, үндсэн хуулиндаа өмчийн аливаа хэлбэрийг ялгаварлахгүй байх зарчмыг тунхагласныг иш болгон зуун хувь үндэсний хөрөнгө оруулалттай “Кей Эйч Эн Ар” компанийг удирдаж буй захирлын хувьд өөрсдийн хохирсон эрх ашгаа хамгаалуулахаар, бидний цаана хохироод буй олон зуун техник, тоног төхөөрөмж түрээслэгчид, ажилчид тэдгээрийн ар гэрийнхний өмнөөс та бүхэнд хандаж байна.
Улсын Их Хурлын 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 32 тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” батлагдаж энэхүү бодлогын баримт бичгийн эхний үе шатны ажлын хүрээнд Даланзадгад-Чойбалсангийн чиглэлийн хөгжлийн төмөр зам шинээр барих төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэхүү төсөл нь Монгол Улсын төмөр замын салбарт төдийгүй улс эх орны хэмжээний томоохон бүтээн байгуулалт тул, уг ажилд оролцох саналыг урам, зориг дүүрэн хүлээн авч “Монголын төмөр зам” ТӨХК-тай 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1/006 тоот гэрээ байгуулан хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн билээ.
Энэхүү гэрээ ёсоор ажлын хөлс нь 4.849.289,927 (дөрвөн тэрбум найман зуун дөчин есөн сая хоёр зуун наян есөн мянга есөн зуун хорин долоон ) төгрөг бөгөөд 30 хувийн урьдчилгаа төлбөр төлөхөөр тогтсон хэдий ч бид ажлаа хийж дууссан атал өнөөг хүртэл нэг ч төгрөг төлөгдөөгүйгээс компанийн санхүү маш хүнд байдалд ороод байна.
Тус компани нь тухайн ажилд орохоос өмнө хэвийн үйл ажиллагаагаа явуулж, “Эрдэнэт” УБҮ, “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК, “Таван богд трейд” ХХК, “Номин холдинг” ХХК-иудын төмөр замыг барьж, засвар арчлалтыг хийж байв. Тухайн үед компанийн үйл ажиллагаатай салбар хариуцсан төрийн байгууллагын удирдлага зөвлөхүүд ирж танилцаад Монголд төмөр зам барьдаг ийм компанид байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлцгээж, улс орны томоохон бүтээн байгуулалтад орж ажиллах саналыг тавьсан. Ийм л байдлаар тухайн ажилд бид гар бие оролцсноос хэн нэгэн улс төрч, шийдвэр гаргагчийн халаасны компани биш гэдгээ цохон хэлэх байна. Монголын төр үндэсний компаниудаа бүх талаар бодлогоор дэмжиж ажиллах тухай өдөр бүр шахуу бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсож, үзэж байна. Гэвч биднийг дэмжиж түлхэхээс илүүтэй унагасан усан балчигаас гаргаж өгөхийг хүсэн та бүхэнд хандахаас аргагүйтлээ.
Угтаа бидний хийсэн ажлын хөлсийг шийдвэрлэх талаар удаа дараа Засгийн газрын тогтоол болоод яамны шийдвэрүүд гарсан. Тухайлбал Засгийн газрын 2011 оны 266 дугаар тогтоол, 2013 оны 28 дугаар тогтоол, 28 дугаар тогтоолын хавсралт ёсоор хийж гүйцэтгэсэн ажлын санхүүжилтыг олгохыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгасан агаад жагсаалтад манай компанийн хийсэн ажил гэрээний дугаар, мөнгөн дүнгийн хамтаар туссан.
Ажлыг хийж гүйцэтгэсний дараа холбогдох бүх баримт, тайлан, гүйцэтгэлээ “Монголын төмөр зам” ТӨХК болон Зам тээврийн яаманд удаа дараа хүргүүлсний дагуу 2012 оны 12 сарын 10-ны өдрийн 3/2111 дугаар бүхий албан тоотоор Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяагаас Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Ким Жанг Жинд санхүүжилт хүсэх тухай албан тоотыг шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч шийдэгдээгүй хэвээр байна. Тухайн үед Хөгжлийн банкнаас санхүүжилт орж ирээгүй, удахгүй шийдэгдэнэ гэх хариуг өгсөөр байсан юм. Гэтэл 2013 оноос төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой олон зуун сая доллар шийдэгдсэн боловч үндэсний компани нь асуудлаа шийдүүлж чадахгүй ийм нөхцөлд ороод байна.
Бүтээн байгуулалтын энэ ажилд оролцох гэрээ хиймэгц бид тэрбум шахам төгрөг төлж, “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-иас хоёр тэрбум гаруй төгрөгний өртөг бүхий цөөнгүй тооны машин механизм лизингээр авсан бөгөөд ажлын хөлс төлөгдөөгүйн улмаас урьдчилгаа төлбөрөө ч, машин механизмаа ч алдсан. Түүнчлэн энэ ажлыг богино хугацаанд, шуурхай, чанартай хийж гүйцэтгэхийн тулд санхүүгийн болоод шатах тослох материалын гэх мэт нилээдгүй зээл авсны хохирол зургаан тэрбум төгрөгт хүрч, миний бие өөрөө хууль цагдаагийн байгууллагад асуугдан шалгагдаж гэмт хэрэгтэн болоход хүрлээ.
Ийм та бүгд энэ асуудалд анхаарал хандуулан шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна.
“КЕЙ ЭЙЧ ЭН АР” ХХК-ийн ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ З.БААСАНДОРЖ
Зочин · 2014/09/18
Маш их хуч тавьж ажиллах ажил, энд АН бас буруу бугд зутгэж херенге менге олж байж босно. Аль засгийн уед ББ ажил дэмжигдэхгуй байгаа
Зочин · 2014/09/18
Маш их хуч тавьж ажиллах ажил, энд АН бас буруу бугд зутгэж херенге менге олж байж босно. Аль засгийн уед ББ ажил дэмжигдэхгуй байгаа
Зочин · 2014/09/18
35 тэрбум
Зочин · 2014/09/17
Энд ийм 35 монгол компани хохирсон гэсэн. Хохирол нь хэд юм бэ?
Сонин байна · 2014/09/17
Ийм их ажлыг тэгээд зугээр л хийгээд огсон юм уу??? Ядаж гэрээ энэ тэр байгуулсан байлгуй, тэгээд шуухэд хандаад асуудлаа шийдэх хэрэгтэй штээ
Зочин · 2014/09/16
Jenkogiin zuursan bantand jiwjdee ! Huwiasaa ****an USD gargasan bltoi yum yaridag terneesee ogooguimuu
Зочин · 2014/09/16
Энэ нь жэнко Баттулга, Батзаяа, Гансүх нарын **********сан бантан. Төмөр замын далан биш, зүгээр л хөрс хуулаад овоолсон шороо гэж ТЗ -ын инженерүүд ярьдаг. Үүнд нэг ч ТЗ -ын инжэнэр оролцоогүй гэсэн. Оросуудад тал засаж, нэр нүүр олох гэсэн хөгийн оролдлого.
Зочин · 2014/09/15
Mongoliin tumur zam kompanii balag