Таг дуугүй л амь амиа бодохоос...
2014/09/15
Машинаа тавих зогсоол олоодоогүйн улмаас цэцгийн мандлыг сүйтгэсэн этгээдийн жолоо барих эрхийг нь хоёр жилээр хассан шийтгэл оногдуулсан.
Хүний хөдөлмөрийг сүйтгэсэн этгээдэд тохирсон арга хэмжээ болжээ. Тэгвэл хотын төвөөр ажил хөөцөлдөж унаатай явъя гэхээр манайд зогсоол хэр байдаг билээ.
Уг нь хотын удирдлагууд төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр зорчихыг уриалсан боловч тийм ч нүдээ олсон ажил болж чадахгүй л байна. Яагаад гэхээр дүүргүүдийн гаднах багахан зогсоол албан хаагчдынхаа унаагаар пиг дүүрэн. Тэд өдөржин нэг зогсоол түгжээд зогсчихно.
Түүнээс гадна орон сууцны хороолол хүртэл машин нь багталцахгүй боллоо. Уг нь хуулиараа оршин суугчдын 50 илүү хувь машинаа зогсоох зай талбайг тухайн барилга шийдсэн байх ёстой. Гэтэл манайд бүр эсрэгээрээ байна. Үүнийг хянадаг газар ч гэж алга.
Тухайлбал, Хуучнаар Ардын эрхийн буудпын хажууд 12 давхар үйлчилгээ, орон сууцны барилга сүндэрлэж байна. Энд машины зогсоол бүү хэл барилга хоорондын зай нь таван алхам хүрэхгүй. Барилгын хөдөлмөр хамгаалалт ёстой нойл.
Өдөржин, шөнөжин төмөр нүдээд хаалт, хамгаалалт гэж ч алга. Энэ хавийн зам нь гэж хоёр хүн зөрөх төдийн нарийхан. Ийм л нөхцөл байдалд зарим том толгойтнууд барилга сүндэрлүүлж байна.
Гэвч үүнийг хянадаг, шалгадаг газар гэж алга. Ойр хавийнх нь хүмүүс гомдол мэдүүлэхгүй бол хууль зөрчиж байсан ч таг дуугүй байх юм гэнэ. Ёстой нөгөө ниргэсэн хойно нь хашгирдаг хяналт, шалгалтаар ч яах юм билээ. Таг дуугүй л амь амиа бодохоос...
О.Ууган
Зочин · 2014/09/17
Huuliin tusul bolovsruullaa l gene Ali neg orni huuliig orchuulaad l bolloo. Trr orchuulga ni undsen huuli Bolton busad huuliudtaigaa zurchilduud l... neg IH gadaad hell gadniihnig s****en tur zasag. Mergeshsen mergejiltnuud ni ajlaa hiigeed heltei ustai ni orchuulgaa hiivel barav biz
Зочин · 2014/09/16
avtuusaar yavaacheeeee
Зочин · 2014/09/16
Americ bolon baruun evropiin bas ender xegjiltei ornuudiin xuuli durmiig shuud xuulbarlaj bgaa erx medeltnuudiin buruu bas ***** uildel um Yamar yalgaatai bgaa bilee Bodlogo xudlaa yalan guya Elbeg dorj