Эдийн засгийн хямрал “Баячуудад биш борчуудад” хүндхэн ачаа болж байна
2014/09/20
Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа. Нийгэмд банкны зээл аваагүй хүн гэж бараг байхгүй байна. Цалингаас цалингийн хооронд амьдарч буй иргэдийн амжиргааны түвшин өдөр ирэх тусам доошилсоор байгаа нь ядуурлын тоо нэмэгдэхэд хүрчээ. Төр засаг иргэдийнхээ амжиргааны түвшинг дээшлүүлэх арга хэмжээ авч чадахгүй байна. Иргэдийг шулж гэдэс цатгалан байгаа тэд өнөөдрийн энэхүү эдийн засгийн хямралыг огт тоохгүй байгаа юм.
Ард түмнийг шулах арга нь ч нарийссар буй. Татварын хэмжээ нэмэгдэж, үнийн ханшийн өсөлт үргэлжилсээр байгаа энэ үед хэн ч хэрэглээнээсээ илүү гарч чадахгүй байгаа юм. Үнэндээ бол эрх мэдэлтнүүд татварын хэмжээг нэмж буй нь өөрсдийнхөө халаасыг түнтийлгэх гэсэн арга юм. Тэд өнөөдөр ард түмний хөлс хөдөлмөр, татварын мөнгөөр гэдэс цатгалан явж буй. Нийгэм замбараагүй байдалд ороод байхад хэн ч үүнд арга хэмжээ авахгүй байсаар ийн ядуурлын тоо ихэсхэд хүрчээ.
Үнийн хөөрөгдөл хяналтнаас гарч, дуртай үедээ, дуртай болгон нь дур мэдлэн үнэ ханшийг нэмж үнийн хөөрөгдөл бий болгоод байгаа юм. Сарынхаа цалинг хэрэглээндээ хүргэх гэж зүдэрч буй ард түмнээ бодох цаг болоогүй юу. Ард түмэн сарын цалингаараа банзныхаа зээлийг төлнө үлдсэн хэдэн төгрөгөөр нь үр хүүхэддээ хувцас, идэж уух хоол хүнсээ хангалтта бэлдэж ч хүрэлцэхгүй байгаа юм. Мөн банкууд болон ченжүүд ам.долларын ханшийг хөөрөгдүүлсээр буй.
Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдлаа анхааралдаа авч эдийн засгийн дархлааг сайжруулах хэрэгтэй. Манай улсын бүхий л салбар уналтад ороод байгаа. Уул уурхайн баялагаасаа ашгаа бүрэн авч чадахгүй гадныханд үнэгүй өгч байгаа нь хэний бодлого вэ? Асар их нөөц баялагтай гэдгээрээ дэлхийн анхаарлыг татаад байгаа хэдий ч түүнийгээ ашиглаж, ашгаа бүрэн авч чадахгүй байгаа нь ийн эдийн засагт сөргөөр нөлөөлж буй, манай улсын эдийн засаг тус салбараас хараат.
Ганц салбараас хараат эдийн засагтай байна гэдэг эрсдэлтэй. Бид ашигтайгаар зөв бодлогоор ажиллах хэрэгтэй тэгэж байж эдийн засаг сэргэх учиртай. Үүнээс гадна наймдугаар сарын эцсийн байдлаар Монгол Улсын арилжааны 13 банк энэ оны эхнээс 320.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Банкуудын ашгийн үзүүлэлт 2013 оны мөн үетэй харьцуулахад 4.4 дахин өсчээ. Банкуудын өөрийн хөрөнгийн хэмжээ буурахтай зэрэгцээд актив хөрөнгө ч багассан дүнтэй гарсан байна.
Тухайлбал арилжааны банкуудын нийт актив хөрөнгө 20.7 их наяд төгрөг болж өмнөх сараас буурсан талаар Төв банк мэдээллээ. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны 13 банкны актив хөрөнгийн өсөлтийн хурд сүүлийн хоёр сар дараалан буурч байгаа юм. Өнгөрсөн зургадугаар сард 21.4 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан актив хөрөнгө долдугаар сард 2.2 хувиар буурсан бол наймдугаар сард дахин 1.1 хувиар буурлаа. Хэдийгээр дахин буурсан ч хурд нь саарсан байдалтай байгааг харж болох юм.
Актив хөрөнгийн гол үзүүлэлтийн нэг зээл, гадаад актив, Төв банкны үнэт цаас өссөн боловч банкны нөөц нэг сарын хугацаанд 10.5 хувиар буурсан нь нийт өсөлтөд нөлөөлжээ. Үүний зэрэгцээ банкууд дахь харилцах дансны үлдэгдэл өссөн боловч аж ахуйн нэгж иргэдийн хадгаламж өмнөх сараас 2.2 хувиар буурлаа.
Энэ нь валютын хадгаламж буурсанаар тайлбарлагдаж байгаа юм. Энэ мэтчилэн хаа сайгү хямралтай байна. Эрх мэдэлтнүүд идэж уухаа түр азнаж эдийн засгийн дархлааг сайжруулахад анхаарал хандуулвал яасан юм бэ? Эдийн засгийн хямрал мэдээж төрийн түшээдэд биш иргэдэд л хүндхэн ачаа болж байгаа нь ойлгомжтой. Хоёрхон жилийн хугацаанд манай улсын эдийн засаг элгээрээ мөлхсөн гэж хэлж болно. Эрх мэдэлтнүүд харин Монгол улс хөгжиж байна, эдийн засаг сэргэж байна хэмээн хэлнэ. Харин бодит байдал дээр хямрал сүйрэл болж байгаа юм.
Зочин · 2014/09/21
Ee burhan mini ee ! Gereltuya mini deedsiig oroldoj baij temuujinduulvee?!
Зочин · 2014/09/21
Altanhuyaga, Zoljargal 2-iin dund ard tumen gambir met havtgai ch baina. Ene 2 hund oc****** ch bolov hunii setgel baina uu? ard tumnii tsoroi ni nuruundaa naaldlaa naaldlaa