Мам уу?, Нам уу?!
2014/12/30
Мам уу?, Нам уу?! Намынхан намаа нам л гэх. Намынхан бусдыгаа мам л гэх. Намгүй нь бүгдийг мам л гэх. Тэгвэл мам гэж юусан билээ? Толь бичиг сөхлөө.
Гэтэл мам гэдэг нь шулам гэсэн үг байв гээч. Шашны номын утгааар тэгж нэрлэдэг юм байна. Гэхдээ энд би бээр аливаа намыг үзэн яддаг, өөрийнхөөс бусад намыг үгүйгэдэг үзэлтнийг л л “мам” гэдэг үгээр төлөөлүүллээ.
Нам гэдэг нь ямар ч атугай чөтгөр шулмын байгууллага биш төдийгүй улс төрийн “хаан” байгууллага мөн байна. Яагаад вэ? гэвэл хаангүй улс орны хаан нь болдог хэсэг бүлэг манлайлагч хүмүүсийн эв санааны нэгдлийн байгууллага учраас хаан байгууллага гэмээр юм байна. Тэр талаас нь харвал нам бол ард түмний хэвлийнээс төрдөг ханхүү хэмээн хялбарчилж болно.
Ханхүү буюу хун тайж юм чинь нэгэн цагт хаан ширээнд заларч таарна. Нам нь хаан болох зорилготой учраас намын гишүүд нь хан хүүгийн хэмжээний ёс зүйтэй байх учиртай. Ухаалаг, үнэнч шудрага, хүн сайтай, даруу төлөв, даруулгатай хүн байна гэсэн үг ээ. Намын гишүүн байхад аль намын гишүүн байхаас үл хамааран тавьдаг нийтлэг шаардлага нь энэ хэдэн зүйл.
Яагаад хүний эрдэм боловсрол, мэргэжил, чадварыг бус харин хүн чанарыг ингэж гол болгодог нь намын хүн хаан сэнтийд суух тавилантай байдаг учраас хүний чанарыг онцолдог байна. Харгис хэрцгий, санаа муутай, ховдог шунахай, онгироо сагсуу хүн намын толгойд гараад тэр нам нь засгийн эрх авах юм бол ард нийтээрээ зовж л таарна.
Нам ба намын гишүүний шаардлага ийм өндөр байх учиртай тул дээр үед ардын намын гишүүнд элсэхэд ямар нэг шалгуурын / орлогчийн/ хугацаа дамжуулж бас батлан даагчийн хяналттай элсүүлдэг байсан түүхтэй. Гэтэл сүүлийн үед аль ч намд тохиолдлын хүмүүс олноор орж ирсэн, намаар шалтаглан албан тушаалын зүй зохисгүй хуваарилалт байнга гарч байгаа, бас сөрөг намууд нэгнийгээ хэт муучилдаг болсноос намуудын ерөнхий нэр хүнд шалдаа унах явдал байна.
Уг нь тэгмээргүй, тал талдаа хүндэтгэлтэй, улс төрийн соёлтой харилцаж сурах нь зүйтэй байгаа юмсан. Намгүй улс гурэн байх боломж байхгүй учраас бүх байгууллагын хаан байгууллага болсон намаа хүндэтгэхийн хамт намуудад өндөр ёсзүй хэрэгтэй байна. Нам ба намын гишүүд өөрсдийгөө зөв үнэлж, хатуу хяналттай, шүүмжлэлтэй ханддагболмоорбайна. Өнөөдрийн шүүмжлэлийн нэг баримт дурдъя.
“Тэр цагаас би байр сууриа улам улам тавьж өгсөөр байна.Харин яагаад ийм болж байна вэ? Шалтгаан нь хаана байна? Энэ талаар би их бодсон юмаа.Харин миний хүрсэн дүгнэлт бол зөрчилтэй юм.Гэлээ ч гэсэн уг шалтгаануудыг гаргахыг оролъё.
1 .Би ажлаасаа жаахан хөндийрч, өөрөө холдсон байна.??(3арим нөхөд ч үүнд нөлөөлж)
2.Өөрийгөө олигтой ажиглаж, хянаж байсангүй.
З.Олон зүйлийг хараанаасаа алдаж, жолоогоо сул тавьчихаж.
4.Нөгөө талаар өдөр тутмын аар саар ажил намайг идэж байна.Хэтийн төлвийг алдаж байна.Заримдаа (явцуу практикаар хөөцөлдөж байна).
5.Олон зууны дадал заншлын намаг намайг сорж эхэлсэн нь ч гарцаагүй. Зоригтэвчээр хангалтгүй гаргаж байж.
6.Магадгүй, биеэ тоочихов уу? Үгүй.Энэ бол миний төрөлх чанар биш.Би хичнээн ч муу тал руугаа хэлбийлээ гэсэн биеэ тоохын хүлцэшгүй дайсан хэвээр үлдсэн. Би энэ бүхнийг цаасан дээр буулгая даа гэж аль хэдийн бодсон юм. Эцэст нь, хоёрдугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө үүнийг бичлээ” гэжээ. Энэ үгийг ардын намын ухаант хашир ахмадууд таньж байгаа. Ю.Цэдэнбалын үг.
Монголын нийгэм улстөрийн нэрт зкүтгэлтэн, эрдэмтэн судпаач Будын Сумъяагийн эмхтгэж хэвлүүлсэн “Гэрэл сүүдэр” номонд байдаг үг. “хоёрдугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө" гэдгийн он нь1943он юм.Энэ үгийг уншихтай зэрэг зарим хүний дотор МНТ-ны 281 дүгээр зүйл зурсхийж байгаа байх. Тэнд дараах үг байдаг.
“281. Өгөдэй хаан өгүүлрүүн: “Хаан эцгийнхээ их сууринд сууж, улс иргэдээ би дээрээ тээж явж бөгөөтөл бор дарсанд дийлэгдсэн минь буруу болов. Нэг буруу минь энэ болов 00. Нөгөө буруу нь ёсгүй эм хүний үгэнд орж, Отчигин авгын улсаас охид авчруулж, алжаас (гэм буруу) болов оо. Улсын эзэн хаан бөгөөтөл ёсгүй алжаас үйлд хазайсан миний нэгэн буруу энэ болов оо. Бас Доголхуг хилсдүүлсэн нэгэн буруу. Хэрхэн буруу болов гэвээс, Хан эцгийн минь өмнө тус юугаан өргөж явсан Доголхуг хилсдүүлсэн буруу алжаас болов. Эдүгээ миний өмнө хэн тэгж хүчээ өгч өрсөлдөнө? Хаан эцгийн минь бүхний өмнө ёс төр хичээх хүнийг үл ухааран, өшөөлдсөнийгөө өөрөө буруушаана, би. Бас тэнгэр газраас заяат төрсөн гөрөөсийг ах дүүсийн зүг одуузай хэмээн харамлаж, хороо хэрэм нүдүүлж, хориг саад болгон, ах дүүгээс гомдлын үг сонсов, би.
Энэ бас нэг буруу болов. Хаан эцгээсээ хойш дөрвөн үйлс нэмэв, би. Дөрвөн үйлс буруу болжухуй! хэмээв” гэсэн бичлэг байдаг. Өгөөдэй хааны энэхүү дурсамжинд өгүүлснээр бол хаан хүн улс ба ард түмнийг “өөр дээрээ тээж явах” үүрэгтэй бөгөөтлөө би тийм байж чадсангүй хэмээн өөрийгөө буруутган зэмлэжээ.
Хаан хүн эсхүл хаангүй орны хаан төрийг орлон засгийн эрх барьж байгаа улс төрийн намуудын хувьд орой дээрээ залж явах учиртай, дээд тэнгэр нь ард түмэн мөн гэсэн хоёргүй утгаар энэ үгийг ухаарах нь зөв гэж бодож байна. Өгөөдэй хаан цааш нь өөрийн гэм бурууг илэрхийлэн гэмших байдлаар хаан хүний цээрлэж явах ёстой дөрвөн гэмийг чухалчлан сануулсан байх агаад тэр нь нэгд, архидан согтуурах ёсгүй, хоёрт шалиглаж завхайрах ёсгүй, гуравт, ахмадыг хэлмэгдүүлж болохгүй дөрөвт, ховдоглон шуналдах ёсгүй гэсэн байна.
Хаангүй улс гүрний хаан нь болж засгийн эрх барьж байгаа нам болон түүний амьд эд эс болсон гишүүд нь басхүү согтуурахгүй, самуурахгүй, ховдоглохгүй, хэнлмэгдүүлэхгүй байх ёстой болж таарна. Түүнээс гадна Өгөөдэй хаан Чингис хааны бусад хөвгүүдээс илүү ухаантай бас өр нимгэн сэтгэлтэй хэмээн шилэгдэж хаан сууринд суусан гэж МНТ-нд өгүүлсэн байдаг.
Тэр хүн тэгэхлээр монголын зөвхөн тэр үеийн төдийгүй хойш хойших үеийг, тухайлан бидний үеийг ч өрөвдөн нигүүлсэх хэмжээний өр зөөлөн сэтгэлтэй их хаан байсанд эргэлзэхгүй байна. Энэ өр нимгэн сэтгэл гэдэг бол хаан хүн төдийгүй хаангүй орны хааныг тодорхой хугацаанд орлодог намын удирдагчдад заавал байж байх ёстой чухал чанар мөн биз.
Энд нэгэн адилтган ухаармаар жишээ хэлье. “Би дөнгөж 27-той гэтэл өтөлж эхэлхсбайдаг. Ийм байдлаар цааш явна гэдэг тэсшгүй сөнөлөө л гэсэн үг. Юуны урьд намаас надад итгэж найдсан үйл хэргийг сөнөөнө гэсэн үг.
Бид бол хүмүүс /удирдагчид/. Юуны урьд намд дайчлагдсан хүмүүс, дайчид юм.
Хувьсгалын үйл хэргийн төлөө өөрсдөөрөө дэнчин тавихаар дайчлагдсан хүмүүс юм. Бидэнд улс орон ард түмний хувь заяаг итгэж найдсан юм. Тэмцэх, тэмцэх, улам бүр тэмцэх!" Ийм эрс шулуухан үг байна.
Энэ бол басхүү мөнөөх Ю.Цэдэнбал даргын үг. “Хувьсгалын үйл хэргийн төлөө өөрсдөөрөө дэнчин тавьсан” хүмүүс гэж намынхнаа хэлсэн байна. “Өөрсдөөрөө дэнчин тавьсан” гэж лут даацтай хэлжээ. Бас намын гишүүн би хэрэв сөнөвөл нам сөнөх учраас надад ухрах эрх байхгүй гэж баттай итгэсэн байгааг нь харахгүй юу. 27-хон настай залуу хүү гэхэд намдаа биширмээр үнэнч улстөрч байсан байжээ.
Тэр хүн өөрөө бол өр зөөлөн сэтгэлтэй, журмын нөхөддөө халамжтай, хүнд тусламтхай, итгэмтгий цайлган хүн байсан гэж олон жил хамт ажилласан журмын нөхөд нь дурсан ярих дуртай байдаг. Сэтгүүлчийн хувьд саваагүй харьцуулалт хийх тохиолдол байдаг. Тийн бодвоос хэрэвхүйеэ Өгөөдэй хаан маань долоон зуун жилийн дараа төрсөн бол Цэдэнбал даргатай их адилхан чанарын хүн болж төрөх байсан ч юм шиг.
Нөгөө талаас нь бодвоос Цэдэнбал дарга маань долоон зууны тэртээ төрсөн бол их хаан Өгөөдэйтэй төстэй хүн төрөх байсан ч юм шиг сэтгэгдэл төрж байна. Ингэж хэлэхээр зарим атаархуу хүний уушиг зүрх багтарч байгаа байх. Гэхдээ энэ үгийг хэлье гэж надад бодогдсон нь Ю.Цэдэнбал даргыг хэт сүжирсэн долдой үг гэж огтхон ч бодохгүй л байна.
Ю.Цэдэнбал хэмээх тэр хүн бол маршал Х.Чойбалсангийн дараа гучин хэдэн жил монгол улсыг тэргүүлэн удирдахдаа буруу хэрэг хийгээгүй учраас л гүтгэгдэж, адлагдахын муухайгаар адпагдаж, гашуун бүхнээс гашуун харуусал зүрхэндээ тээсээр амьдын хорвоог орхисон болов уу даа. Ер нь аль сайныгаа ад үзэж цааш нь харуулдаг тийм бузар муухай араншин хүн төрөлхтөнд бий. Зөвхөн АНУ-д гэхэд ухаант мэргэн ерөнхийлөгч байсан учраас Линкольн, Кеннеди, Рузвельт, Рейген зэрэг найман ерөнхийлөгчөө буудсан бөгөөд сүүлчийн хоёр нь л азаар амь гарсан гэдэг.
Манайд бол хорьдугаар зуунд нам төр тэргүүлж байсан хүмүүсийн ерэн хэдэн хувь нь амь насаа алдаж, адаг сүүлд нь хуучин нэрээр МАХН-ын ТХ, УТТ-ны гишүүд ба бусад хэдэн дарга нарыг хилсээр огцруулан шүүхэд шилжүүлж байсан боловч буруу нь хараахан тогтоогдоогүй хэлтэрсэн байдаг. Ардчилсан хөдөлгөөний удирдагч С.Зориг бээр ерөнхий сайдаар томилогдохынхоо өмнөхөн бас хорсолтой байдлаар алагдсан байдаг.
Ингээд бодохоор улстөрийн хорвоог цус нулимстай мамын ертөнц болгодог энэ их атаархал монголыг хэзээ, юунд л хүргэх гээд байгаа бол гэхээс яс хавталзмаар байх юм. Ай халаг, яалтай билээ. “Намаа нааш нь, мамаа цааш нь” гэхээс өөр олигтой үг олохгүй байна.
Эх орон, эрх чөлөө хоёрыг минь хэн нэгэн арга зальтай нөхөр биш харин тууштай, тулхтай, туршлагатай, төлөвшилтэй нам л авч үлдэнэ гэдгийг ухааныхаа мухарт хийгээд авмаар байна санжээ.
Соёлын Гавьяат Зүтгэлтэн Хорлоогийн Цэвлээ