Р.Бурмаа: Гишүүнээс татгалзах хүсэлт хүлээлтийн байдалтай байна
2015/01/05
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагаас цөөн асуултад хариулт авлаа.
-Таныг УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлт гаргасан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашихыг эсэргүүцсэн байр сууриндаа хэвээрээ байгаа. “Давхар дээл” тайлах тухай хуулийн төсөл эцсийн мөчид чуулганы хуралдааны үеэр унасан. Хэдийгээр энэ хуулийн төсөл олонхийн санал аваагүй ч үзэл баримтлалыг нь дэмжиж байгаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын гишүүдийнхээ нэрийг оруулж ирэхдээ 50 хувийг нь парламентын гаднаас байхаар оруулж ирсэн. “Давхар дээл” тайлах тухай хууль батлагдаагүй ч гэсэн үзэл санаа нь явж байна гэсэн үг. Тиймээс би бүлгийн хурал дээрээ энэ тухай ярьсан. Өөрийн санаа оноо гоо л хэлсэн. Гишүүнээсээ тат галзаад сайдаараа ажил лах хү сэлтээ гаргасан. Жагсаалтаар миний дараа орох хүн бол Худалдаа хөгжлийн банкны захирал Б.Мэдрээ байсан. Түүний хувьд “Жил хагасын хугацаанд хоёрын хооронд гишүүн болоод яах вэ. Нэгэнт эхлүүлсэн ажлаа намайг дуусга” гэсэн санал гарга сан. УИХ дахь эмэгтэй ги шүүд “Хэрвээ та гишүүнээсээ татгалз вал оронд нь эрэгтэй хүн ирэх юм байна. УИХ-д 11 эмэгтэй гишүүнтэй болсон нь өмнө нь байгаагүй амжилт. Тиймээс энэ үзүүлэлтийг бууруулж болохгүй. Гишүүнээс татгалзах шийдвэрийг ганцаараа гаргаж болохгүй” гэдгийг хэлсэн. Эмэгтэй гишүүдийн саналыг би хүндэтгэн үзэж байна. Намын зарим гишүүнээс Сонгуулийн нэгдсэн хуу лийн төс лийг боловсруулах ажлын хэсгийг ахалж байгаа учраас нэгэнт эхэлсэн ажлаа дутуу орхиж болохгүй гэдгийг сануулж байна. Нэг мэдэхэд л дараагийн сонгуулийн хугацаа тулчихна. “Тиймээс хагас жилийн хугацаанд Сонгуулийн нэгдсэн хуулиа амжиж батлуулах нь өнгөр сөн хоёр жилийн хугацаанд хийсэн том ажлын нэг байх болно. Ажлын хэсгийн ахлагчаар өөр хүн томилохгүй. Эхэлсэн ажлаа дутуу орхиж болохгүй” гэдгийг АН, МАН-ын гишүүдийн аль аль нь илэрхийлж байна. УИХ-ын гишүүн сайд болсноор парламентын үйл ажил- лагаанд сөргөөр нөлөөлж байна гэдэг бодолтой байсан учраас гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Дээр дурдсан шалтгаануудаас болоод хүлээлтийн байдалтай байна. Ухаалаг төрийн хүрээнд Ерөнхийлөгчөөс энэ хуулийн төс лийг дахин өргөн барина гэх мэдээлэл байна. Хэрвээ “Давхар дээл” тай лах тухай хуулийн төсөл дахин орж ирвэл хамгийн түрүүнд дэмжинэ.
-Энэ оны төсвийн тодотголд малчдаас малын хөлийн татвар авах тухай заалт оруулжээ. Салбар хариуцсан сайдын хувьд та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Сангийн яам Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас санал авахгүйгээр малчдаас малын хөлийн татвар авах тухай заалт оруулж ирсэн байна Энэ асуудлыг УИХ дахь бүлэг байнгын хорооны хуралдаанаар ярилцана. Хувь гишүү нийхээ зүгээс малын хөлийн татварыг орон нутагт төв лө рүүлж зарцуулахдаа заавал малч даас санал авах хэрэгтэй Түүнээс биш аймаг сумын засаг захиргаанд нь үлдээгээд нэг бөхийн начны найр эсвэл сумын ойнд зарцуулаад байж болохгүй Энэ мөнгийг захиран зар цуулахдаа тухайн орон нутгийн иргэдийн төлөөгчдийн ху рал тодорхой үүрэг оролцоотой байх хэрэгтэй. Дээр нь малын хөлийн татварыг юунд зарцуулах вэ гэдгийг мал чид шийддэг, хяналт тавьдаг байх ёстой. Улсын төсвөөс худаг гаргахаар зарим нэг хүн өмчлөөд ав чих даг. Тиймээс энэ жилийн төсөвт худаг гаргах мөнгө тавиагүй байгаа. Тэгэхээр ний тийн эзэмшлийн ху даг гаргах өлийн цагаан оготонотой тэмцэх мөнгийг малын хө лийн татвараас гаргаж болно. Дээр нь ма лын хулгайн асуудал сүүлийн үед газар авч байна. Хол богдох хуульдаа гэрээт харуул гаргахаар заасан байдаг ч орон нутгийн төсөвт мөнгө нь суугаагүй байдаг. Малын хулгайтай тэм цэх гэрээт харуулаа мал чид дундаасаа сонгоод тухайн хүнээ цалинжуулж, холбоо харилцаа, аюулгүй байдлын тоног төхөөрөмжөөр хангаж өгсөн ч болно. Малчид бэлчээрийн газраас болоод уул уурхайн компа ниудтай таарамж муутай байдаг. Манай Өргөдлийн байнгын хо роонд энэ тухай олон гомдол ирж байсан. Эдийн засгийн талаасаа лиценз олгож орлого олох шаард лага байна. Нөгөө талаараа ма най уламж лалт мал аж ахуй бэлчээр газар тариалангийн бүс ну таг өртөөд байгаа. Соёлын өвийн тухай хуульд маш чухал заалт байдаг. Тухайн орон нутгийн соё лын өвүүд байдаг газарт малчид соёлын өвийг хамгаалагч болох бо ломжтой. Гэтэл өнөөдөр энэ хуу лийн заалтыг мэдэхгүй хэрэг жүүлэхгүй байна. Орон нутгийн соё лыг өвийг хамгаалах гэхээр хөрөнгө мөнгө хангалтгүй байдаг. Тий мээс юунд зарцуулах вэ гэдэг зориулалт дээр нь анхаарал хан дуулах ёстой. Манай яамнаас хөрөнгө мөнгийг малчид өөрсдөө захиран зарцуулах эрхтэй байхаар оруу лах нь зүйтэй гэсэн саналтай байгаа
ard tvmen · 2015/01/06
Zov shde dawxar deel omsoxgvi gd bsan yasan xelsen vgendee ezen bolj chadadgvi Uls Tor iim l chanargvi xog!!!