Эрх баригчид тансаг хангамжаа бууруулж чадахгүй байж хүүхдийн мөнгө, эхчүүдийн мөнгийг хасах нь шударга явдал уу?
2015/01/05
Ч.Сайханбилэг амласан ёсоороо төсвийн тодотголоо УИХ-д оруулж ирсэн. Өчигдөр намын бүлгүүд 2015 оны төсвийн тодотголыг тойрч маргалдаад бухимдуу байв. Учир нь 2015 оны төсөв ард түмэн бүсээ тасартал чангалахаас өөр юмгүйг сануулав. Цалин, тэтгэвэрийг нэмэхгүй.
Хасна, танана, бууруулна гэсэн хэдэн үгэнд 2015 оны төсөв багтахаар болов. Тэгсэн мөртлөө асар их хэмжээний өр зээл авч өрийн таазыг ДНБ-ний 70 хувьд хүргэхээр чармайж эхлэв. Бас авах өр зээлээ юунд зарцуулах нь ч тодорхой бус байна. Иймэрхүү төсөв хоёр намын бүлгийг талцуулав.
Эрх баригчид 2015 онд өөрсдийн тансаг хэрэглээнээсээ татгалзсангүй. Тэгсэн мөртлөө хүүхдийн 20.000 төгрөгийг хасч танах хуулийн төсөл боловсруулсан байна. Ингээд орлого багатай айлын хүүхдүүдэд л 20.000 төгрөгийг өгөх аж. Засгийн газрын хийсэн судалгаагаар Монголын нийт өрхөөс ядуугаас дундаж гэсэн ангилалд 421.8 мянган айл хамрагджээ. Эдгээр өрхөд 629.5 мянган хүүхэд байгаа аж. Энэ нь Монголын нийт хүүхдийн 60 гаруй хувь гэнэ. Монголын нийт хүүхдийн бусад 40 орчим хувь нь дундажаас дээгүүр амьдралтай гэсэн шалтгаанаар хасагдаж байна. Ийнхүү Ч.Сайханбилэгийн Засгийн газар ард түмний хүүхдийг баян, ядуу гэсэн хоёр ангилалд хуваалаа. Хүүхдүүдэд алаг үзсэн байдлаар хандахаар боллоо.
Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гараа дүрж, танаж байгаа дараагийн зардал “Алдарт эх”-ийн одонгийн мөнгө. Өнөөг хүртэл “Алдарт эх”-ийн нэгдүгээр одонтой эхчүүдэд жил бүр 200 мянган төгрөг, хоёрдугаар одонтой эхчүүдэд 100 мянган төгрөг олгож ирсэн. Тэгээд 2015 онд нийт 211 мянган одонтой эхэд 29.9 тэрбум төгрөгийн мөнгөн тэтгэмж олгохоор өмнөх хуулинд тусгасан байсан. Харин шийдлийн Засгийн газар ийм мөнгө хувиарлахгүй гэдгээ зарлав. Тэгээд “Алдарт эх”-ийн одонгийн мөнгийг хамгийн бага хүүхэд нь 18 нас хүртэлх хугацаанд олгоно. Түүнээс цааш олгохгүй гэж шийдэв. Энэ шалгуураар одонгийн мөнгө авах эхчүүдийн тал нь хасагдаж 19.5 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэж үзлээ.
Ингэхэд ээжүүдийн мөнгийг хасч, алаг үрсээ баян ядуугаар хар багаас нь ялгахаас өөр арга зам байгаагүй гэж үү?
Эрх баригчид өөрсдөө эхлээд тансаг хэрэглээнээсээ яагаад татгалзаж чадахгүй байна. “Ард түмний мөнгийг хэмнэе” гэж гарч ирсэн АН-ынхан биз дээ? МАН-ыг Засаг барьж байхад тансаг автомашинаасаа татгалзья гэж хэн уриалж байлаа. АН-ынхан уриалж байсан. Одоо өөрсдөө засаг барьж байгаа учраас нөгөө тансаг машинаасаа яагаад татгалзаж чадахгүй байна вэ? Гадаад айлчлал, томилолтын зардлаа яагаад танахгүй байна вэ? Тэгсэн мөртлөө хүүхдийн мөнгө, эхчүүдийн одонгийн мөнгөнд гараа шургуулах шударга явдал уу? Ядаж л Засгийн газар төсөв хэмнэх гэж байгаа бол баян сайд нар нь цалингаасаа эхлээд танах ёстой. Өнгөрсөн жил АН-аас томилогдсон машин унах эрхгүй 222 хурган дарга нар төсвөөс машин унаж тансагласан. Тэднээр уг мөнгийг нь төлүүлэх хэрэгтэй. Хэмнэлтийг ийм зүйлээс эхлэх нь шударга. Харин хүүхдийн мөнгө, ээжүүдийн мөнгөнөөс төсвийн хэмнэлтийг эхлэх гэж байгаа нь арай л харгис байна хэмээн ард түмэн бухимдаж эхэллээ.
[[[ · 2015/01/08
Өөрийнхөө төсвийг танаач
Зочин · 2015/01/07
Сайханбэлэг гуай минь эхчүүдийн мөнгийг монгол улсын хүн амыг нэмэгдүүлсэн ач гавъяаг нь та нараас өмнөх засаг төр шударгаар үнэлж насан туршид нь олгож байсан мөнгийг чи эхээс төрөөгүй юм шиг загнаж засах нь юу вэ? Өөрийнхөө тансаг хэрэглээгээ танаач, өөрсдийн найз нөхдийнхөө тансаг хэрэглээг танаач чадахгүй бол монголоос зайлаач
Зочин · 2015/01/06
76 гишүүнийхээ талыг нь халчихад овоо мөнгө хэмнэндээ
MONGOLCHUUD · 2015/01/06
Uls toriinxon iim xvn chanargvi MGL-n vnergvi *****nuud irex songuulid unax boloxor giyls ix Mongo gargaj idex gej bgan shde Kkk. udaxgvi Eronxiilo****in zasaglaltai bolod shiitgenee!!!
eej · 2015/01/06
saihanbulgee chamaig olon eej haraag muu huu bna eej huuhduudde hairgui bol amid yavsan ch har nugel edlene dee
Зочин · 2015/01/06
Сайханбилэгээ та үнэхээр төсвөө танаж, хэмнэлтийн горимд ажиллах гэж байгаа юм бол шүүгч нар гэж мөнхийн авилга авч байдаг бүлэг хүмүүсийн цалинг тодорхой хэмжээнд хүртэл бууруулаач. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нарын улирал ту****** авч байгаа 10.0 сая төгрөгийг хасаач. Нийслэл, аймаг, дүүргийн ЗД-ын орлогч нарын тоог цөөлөх тухай гаргасан шийдвэрээ хэрэгжүүлээч, нийслэл 6 орлогчтойгоо ажиллана, тэд нь цалин авахгүй гэж худлаа алиалж байна.