Эдийн засгийн өршөөлийн тухай
2015/01/13
Монгол улсын Засгийн газраас Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг боловсоруулан УИХ-ын даргад өргөн барьлаа. Гэхдээ энэ хуулийг дангаар нь өргөн бариагүй, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслөөр бамбай хийж өргөн барьсан.
Улсын Их Хурлын 2014 оны 34 дүгээр тогтоолоор бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих ажлын хүрээнд “Иргэн аж ахуйн нэгж, байгууллагын татварын ачааллыг бууруулж, тайлагнах журмыг хөнгөвчлөх, ил тод, нээлттэй болгох, зарим татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр татварын холбогдох хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт үүрэг болгосны дагуу Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлтэй уялдуулан Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хууль гаргах шаардлага бий болсон. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлд иргэн, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр татвар төлөгчөөр бүртгүүлсэн буюу албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ, үйл ажиллагаа, үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх хөрөнгөө мэдүүлсэн, аж ахуйн нэгжээ улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүүгийн болон татварын тайлангаа үнэн зөв тайлагнасан тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм байна.
Тодруулбал хуулийн төсөл батлагдах өдрөөс өмнө Эрүүгийн хуулийн 158, 158-ийн 1, 159, 161, 166, 168 дугаар зүйл, 175 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасан зөрчил гаргасан этгээдэд энэ хууль хамаарна. Хуулийн төсөлд ял, шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх, зарим хугацааг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг, захиргааны зөрчлийг хэрэгсэхгүй болгох болон зарим этгээдийг өршөөлд үл хамруулахыг тус тус тусгасан байна.
Эдийн засгийн өршөөлд хамрагдах хуулийн зүйл ангиудыг дэлгэрүүлбэл
- Эрүүгийн хуулийн 158 дугаар зүйл. Үнэт цаасны тухай хууль тогтоомж зөрчих
- Эрүүгийн хуулийн 1581 дүгээр зүйл. Даатгалын тухай хууль тогтоомж зөрчих
- Эрүүгийн хуулийн 159 дүгээр зүйл. Аудитын тухай хууль тогтоомж зөрчих
- Эрүүгийн хуулийн 161 дүгээр зүйл. Хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх
- Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйл. Татвар төлөхөөс зайлсхийх
- Эрүүгийн хуулийн 168 дугаар зүйл. Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар ашиглах
- Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42 дугаар зүйл. Худалдаа, үйлчилгээний журам зөрчих
- Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4З дугаар зүйл. Тайлан, мэдээ, тооллого, бүртгэлийн журам зөрчих
Энэ удаагийн Эдийн засгийн өршөөлийн хуулиар цөөнгүй хүн шоронгоос суллагдаж, татварын газарт өртэй байсан байгууллагын тоо буурах нь тодорхой. Харин энэ хуулийн төслийг эдийн засаг хямарсан үед өргөн барих нь хэр зохимжтой юм бол? Хэний далд санаа яваад байгаа бол гэсэн хардлага иргдэд төрсөөр байна. Тиймээс эдийн засгийн өршөөлд хэн хэн ямар хуулийн заалтын хэдийн хэдийг үндэслэн өршөөгдөж байгаа талаар олон нийтэд мэдээлж хэн хэндээ хар сэжиг төрүүлэхгүй байхыг олон нийт хүсэж байгаа бизээ
А.Баярмаа
Зочин · 2015/01/16
ЭНЭ АРАЙ ХЭТЭРЧ БАЙНАА. УЛААН ЦАГААНДАА ГАРНА ГЭЖ ЭНЭ. ТАТВАРЫН ӨРШӨӨЛИЙН ХУУЛИАР АВСАН АВЛИГАА АРГАЛАХ ГЭЖ БАЙНА. ЗАЛУУСАА МОНГОЛЧУУДАА ХЭДИЙ ХҮЙТЭНЧ ТЭМЦЭЕ. ЭНЭ ХУУЛИЙГ БАТЛУУЛЖ БОЛОХГҮЙ ШҮҮ.
Зочин · 2015/01/14
чингис бондоос ********ан мөнгө идээд өршөөгдөж байгаа юм байна л даа сайханбилэг ээ тэр өршшөгдөж байгаа мөнгшөнөөс татвар бага болтугай авах хэрэгтэй хэн нь өршөөгдөж хэн та нарт ядарсан ард түмнээс татвараар дарамтлах эрх эрх баригч ан нам байхгүй шүү ард түмэний дургүйг хүогээд байвал шүдээ зуусан олон түмэн босвол хэцүү шүү