Өвөрмонгол малчид Хятадуудаас амьдрaх газраа “гуйж” байна
2015/01/20
1990-д оны сүүл үеэс Хятадын засгийн газраас Өвөрмонгол малчдад газар заан өгч малыг хашаалан бэлчээрлүүлэх болсон. Өөрөөр хэлбэл мал эзнийхээ хашаанд л бэлчих учиртай бөгөөд өөр газар бэлчсэн тохиолдолд эзнийг нь торгоно, хорино, цагдана. Тэгвэл Монголын уламжлалт мал аж ахуйг сүйтгэж байгаа энэ үйлдлээ Хятадын засгийн газраас бэлчээр, нутаг ус сүйдэж элсжин цөлжиж байгаа шалтгаан нь малын тоо дэндүү нэмэгдсэнээс боллоо. Тиймээс малчдад газрыг өмчлүүлж, малыг нь хашаанд бэлчээрлүүлэх болсон байна. Ингэхдээ мал бэлчээрлүүлэх цагийг хүртэл зааж өгөх болжээ. Өнөөдөр энэ бодлого хэрэгжиж байгаа бөгөөд газрын хөрсөн дээр малчид малаа маллаж байхад доогуур нь уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг байна. Үүний улмаас хүн, мал хордож амьд явах аргагүй болсон байдаг.
Тэгвэл малчдыг Хятадын төрөөс зааж өгсөн газраас нь хөөж туух болсон байна. Тодруулбал Хятадын засгийн газраас нутаг, бэлчээрийн даац, нөхцөл муудсан нэрийдлээр нутаг уснаас нь хүчээр шилжүүлэн суурьшуулсан байна. Ингэж суурьшуулахдаа амьжиргааны баталгаа гаргаж өгөхийн дээр мөнгөн тэтгэмж олгоно гэж байсан ажээ. Харамсалтай нь энэ бүхэн худал болж, тэтгэмжийн мөнгийг өгөх нь битгий хэл ямар ч ажиллах, амьдрах боломжгүй болгож орхижээ. Өнөөдөр малчдын газрыг зөвхөн уул уурхайн зориулалтаар ашиглаж байгаа юм. Тэгвэл энэ байдлыг эсэргүүцэн Шилийн гол аймгийн Шүнэд баруун хошууны малчид “Нутаг усандаа буцаж амьдармаар байна”, “нутгийг минь буцаан өг”, “амьдрах эрх өг” гэсэн уриан доор эсэргүүцлээ илэрхийлэн өчигдөр жагсаал хийжээ.
Малчдыг газраасаа явахгүй гэсэн тохиолдолд хүч хэрэглэдэг бөгөөд үүний улмаас гарсан хохирлыг тухайн малчин өөрө хариуцдаг байна. Хүнд, хөнгөн шархдсан, эд малын гарлагатай байсан ч хамаагүй малчдын газар хэн нэгэнд таалагдсан л бол шууд булаан авдаг бичигдээгүй хууль үйлчилдэг байна.
Өнөөдөр бэлчээрийг хашиж, хязгаарласнаар мал хангалттай тарга тэвээрэг авахгүйн дээр тоо толгой нь хангалттай хэмжээнд өсөх боломжгүй болох юм. Мөн бэлчээрийн газар талхлагдаж эргээд сэргэхдээ удаан болно. Нэгэнт талхлагдсан газарт олон төрлийн шим тэжээлтэй ургамал ургахгүй гэдгийг судлаачид тогтоосон.
ӨМӨЗО-ны иргэд, малчид бэлчээр нутгаа хамгаалах хөдөлгөөн гэгчийг байгуулан сүүлийн дөрвөн жилийн турш тэмцэж байгаа ч ямар ч үр дүнд хүрээгүй ажээ. Тиймдээ ч асар ихээр хохирсоор байгаа юм.
1945 оныг хүртэл Монголчууд бидний нэг хэсэг гэж явж байсан Өвөрмонголчууд өнөөдөр Хятадын нэг хэсэг болсон бөгөөд амьдрах газраа тэднээс гуйж байгааг хэрхэн ойлгох уу?
Зочин · 2015/01/21
Монголын ирээдүй ч ийм д байгаа шүү дээ. МАНАН-г сонговол үхэл рүүгээ гэрлийн хурдаар дө****** нь тодорхой
Зочин · 2015/01/21
zurgiig harsan chin yasan tsuuhun yumbee yanadaa
Зочин · 2015/01/21
16 онд Ардчилсан Намынханг сонговол бид яг эдний/ өвөр монголчуудын / араас орно шүү
**** ymsan · 2015/01/21
hamaatai hamgiin ih hamaatai ene asuudaliig haa bs uvur mongoloos haih hereggui tsaana chin bogd uuliin amiig hujaa nar ail hediin avchihsan mongolchuudiig orj garhaar mongo huraagaad suuj bn arai ch dee
Зочин · 2015/01/21
Сургамж ав гэж ийм мэдээ нийтэлж байгаа юм бишүү.
Зочин · 2015/01/21
хамаатай шүү дээ.
Зочин · 2015/01/21
Тийм учраас монголд хятадуудыг оруулахдаа зөвхөн ажиллах гэрээний хугацаатай заасан газар хүрээтэй тэр заасан газраас гадагш гарахыг хориглосон хэрвээ зөрчвөл маш өндөр торгуультай байх мөн амьдрах монгол хүнтэй сууж гэрлэхийг хатуу хориглосон хууль гаргаж хэрвээ монгол хүнтэй суувал монгол улсад нэг тэрбум төгрөгний татвар монголд төлөх гэсэн заалттай хууль гаргая
Зочин · 2015/01/21
Бидэнд ямар хамаатай юм Яаж ч чадахгүй байж