Хариуцлагын жилээр иргэдээс хариуцлага тооцох гээд байна уу? Л.Эрдэнэчимэг гишүүн ээ!!!
2015/01/28
Өө хөөрхий иргэдийн амьдрал ч ёстой л өнөө шар тэнгисийн тарчлаан шиг болж гүйцэхнэ дээ. Ингэж бодох болов. Төрдөө үнэнч, эх орон ард түмнийхээ өмнө хариуцлагатай байгаарай хэмээн ард түмэн тэдэнд итгэж толгойгоо хийсэн нь тийм ч сайны ёр байсангүй.
Чухамдаа бол төрийн тэргүүнд тэнэг мунхагаар нь дуудчихмаар хүмүүс элбэгшиж, зөвхөн өөрийн карьер гээч хий хоосон нэр төрийн төлөө тэмүүлэгчид сандал зайдагнаж суучихсан байхад ард түмний амьдрал яаж дээшлэх вэ дээ.
2015 оны хувьд Шийдлийн засгийн газартай, хариуцлагын жил болгоно гээд зарлачихсан байгаа. Гэхдээ гайхалтай нь
хэнээс хариуцлага тооцох гээд энэ мэт уриа лоозон дэвшүүлэв. Лав ард түмэн эдийн засгийн хямрал гээчид тийм ч их буруутан болохгүй байхаа. Зайлуул тэд өөрийнхөөрөө л амьдралаа өөд нь татчих гээд эрвийх дэрвийхээрээ зүтгэж яваа. Гэтэл өчигдөрхөн ард иргэдийн амжиргаагаа өөд нь татдаг нэг бизнес болчихсон найман нэрийн дэлгүүрт хориг саад тавихаар УИХ-ын гишүүн хадагтай Л.Эрдэнэчимэгийн өргөн барьсан "Согтууруулах ундааны хяналтын тухай хууль" гээч нь ёстой л нүдээ олоогүй хууль гэхэд болно.
Уг нь манайд бол хэрэгтэй хууль л даа. Гэхдээ нэг хууль бичихээрээ л иргэдийнхээ гар хөлийг хүлэх хүлээсээ нэмээд байвал ард иргэд нь юу хийж, амжиргаагаа өсгөх юм бол доо гэж гайхмаар хуулийн төсөл болчих шиг.
"Согтууруулах ундааны хяналтын тухай хууль" гэгч хууль нь иргэдийн найман нэрийн дэлгүүрт л үйлчилдэг байхаар тусгачих юм. Тус хуулийн төсөлд зааснаар "сул агууламжтай согтууруулах ундаа нийслэлд худалдаалах бол хорин сая, аймгийн төвд 15 сая, суманд таван сая, өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах бол нийслэлд тавин сая, аймгийн төвд 25 сая, суманд таван сая төгрөгөөр тэмдэгтийн хураамжийг авахаар тогтоосон" байна.
Энгийн л бодолт. Согтууруулах ундаанд хяналт тавьж байгаа нь зөв ч иргэдээ боомилох биш тэр үйлдвэрлээд байгаа үйлдвэрлэгчид, экспортлоод байгаа экспортлогчиддоо хариуцлага тооцвол ариа л үнэнд нийцэхээр санагдана. Амжиргаагаа дээшлүүлэх гэж тэмцсэн биш улсын унасан эдийн засгийг дээшлүүлэх хүндхэн үүргийг нуруундаа үүрчих юм уу даа гэсэн хардлага ч иргэдийн дунд мэр сэр дуулдах нь 2015 он хариуцлагын жил гэсэн нь улстөрчдөөс биш иргэдээс хариуцлага нэхэх гэсэн далд санаа байсан юм болов уу.
Зочин · 2015/01/31
oorsdoo bolson boloogvi zowshoorol ogch ****an arhinii vildwertei bolchihood odoo achaagn bayn vidweriin ezed bish dongoj amjirgagaa zalguulj bga heden delgvvrn vvreh ym bnalda ulsiin tatwarn arhinii vildwerees bvrddeg bolohoor baychuudtaigaa temtseh heregteishdee
Зочин · 2015/01/30
Хэрэгтэй хууль. Одоо нөгөө архины дэлгүүр, архины үйлдвэрийн эзэдийн нохойнууд дайралт хийж эхэллээ. Монгол шиг архинаас бага татвар авдаг орон байхгүй. Архи зардаг 8000 дэлгүүрийн эзэдийг хамга********ын оронд ард түмнээ, эх орноо бодох цаг болсон шүү
Зочин · 2015/01/29
ENE ARXI.EM 2g ZAMBARAATAI XEREGLVVLEX XEREGTEIN VNEN.GEXDEE EXELEED ENE OLON EMIIN SAN MEDLEGGVI EMZVICHID SAIN DURAARAA EMIIG TALX SHIG AWCH IDDEG IRGEDED ANXAARALAA XANDUULAX TSAGN BOLJ.SHALGALT TATAN BUULGALTIIG MONOSOOS EXELWEL YAMARUU?XVMVVSEE DEMJIXVV
Зочин · 2015/01/29
Гуя хасаа гялалзуулаад ************ сууж байсан авгай мөн биздээ.өөрийг нь эхлээд хөөж гаргах хэрэгтэй засаг төрийн ордонг баар саунтай андуурсан тэнэг хүүхэн
Зочин · 2015/01/29
Ene ***** avgai dandaa yl byteh huuli sanaachlaad,neg ih uhaantai hyn bolj haragdah geed l.
Зочин · 2015/01/29
Наад ********** авгай чинь дараагийн сонгуулиар архи ******хины хууль санаачилсан лут амитан болох гээ юм болов уу даа
Зочин · 2015/01/29
Наад ********** авгай чинь дараагийн сонгуулиар архи ******хины хууль санаачилсан лут амитан болох гээ юм болов уу даа
Зочин · 2015/01/29
eruu avgai ehleed uuriihuu emiin sang tatan buulga za
эрдэнэчимэгт · 2015/01/29
хиих юм чинь олдохгүй бол мөнгө өсгөх газар чинь их хурал биш
Зочин · 2015/01/29
iiim humuusiig hen songodog bnaaa zugeer buzzines hiiged yvahgui holion hiigedbhiimaa