“Эрлийз” шатахуун “Петрочайна Дачин Тамсаг”-ийг эрхлүүлэх шалтаг болохгүй
2013/05/28
“Монгол-93” гэдэг шатахуун Монголын зах зээлд урилгагүйгээр зочлон ирж цочирдсон олон гайхасхийгээд хальт баярлаад өнгөрөв. Автомашиныг ундаалж л чадаж байвал аль нь ч яах вэ гэсэн олны итгэл дээр дөрөөлсөн “Монгол” овогт шинэ шатахуун одоо ч гайхашруулсан хэвээр байна.
Саяхнаас нийслэлийн зарим гудамжинд “Монгол 93 -Бидний шатахуун” гэсэн уриа харагдах болж. Үүнээс үүдэн “Монгол-93” биднийх үү, тэднийх үү гэдэгт бүр ч эргэлзэх шиг. Өөрөөр хэлбэл тархинд хүчээр суулгах гээд байгаа мэдээлэл бүхнийг төнхмөөр санагдах аж. Хэрэглэгчид ч мөн адил Мэргэжлийн хяналтын газрынхны дүгнэлтийг анхааралтай ажиглаж байна.
Хэрэв уг шатахуун үнэхээр УИХ-ын сонгуулийн өмнө буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулсан гэрээний дагуу стандарт нь зөвшөөрөгдөөгүй байхад “хүрээд ирсэн” нь үнэн бол болгоомжлох нь зүйн хэрэг. Эхний ээлжинд 10 мянган тонноор ирж нийлүүлэлтэд нөлөөлөх замаар шатахууны үнийг бууруулах зорилго нь таатай.
Харин үүсэл гарлын хувьд гоё нэр өгөх гээд “Монгол-93” гэсэн үү. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээр сэтгэл шулуудсан дээр нь тоглолт хийх хятад ах нарын ухаан уу гэдэг сэжигтэй. Тэр тусмаа Сингапурын хөрөнгийн бирж дээр “Дачин-33” нэрээр үнэлэгддэг болохоор нь “Монгол-93” гэсэн шошго зүүсэн гэсэн тайлбар одоогоор олдож байгаа. Ингээд бодохоор “Бидний шатахуун” урианд үл нийцэж “Тэдний шатахуун” болж таарах гээд байгаа юм. Хэвлэлүүдэд бичиж байгаачлан Дорнодоос газрын тосыг нь олборлож БНХАУ-ын Хөх хотод боловсруулсан гэх энэ шатахуун яах аргагүй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин тамсаг”, “Доншен газрын тос” компаниудтай холбогдож таараад байгаа юм. Тэгэхээр үнэн хэрэгтээ “Монгол-93”, “Дачин-33”-ын дундаас “Эрлийз”- 93 төрсөн болж таарах гээд байгаа биз.
Шатахууны нийлүүлэлтэд нөлөөлж үнийг тогтворжуулж л байвал үүсэл гарал нь ямар хамаа байна гэж зарим уншигч загнаад буй. Үүнд жижиг тайлбар хэлэхэд “Петрочайна Дачин Тамсаг” компани Монголд үйл ажиллагаа явуулах хугацаандаа олон монгол хүнийг гомдоосон. Тэр ч байтугай олон монгол малыг гомдоосон гэхэд хилсдэхгүй. Учир нь нутгийн ард иргэдийн мал тус байгууллагын эзэмшил газар дээр “ухамсаргүйгээр хөл тавьсан” тохиолдолд эзэн малчинд өндөр торгууль хүлээлгэдэг. Тус компанид ажилладаг монгол ажилчид морь, нохой мэт хөдөлмөрлөвч өчүүхэн бага хэмжээний цалин авч байгаа. Энэхүү нөхцөл байдал хуульд үл нийцэж байгааг сануулж, эсэргүүцэж удаа дараа өлсгөлөн зарласан боловч “Петрочайна Дачин тамсаг”-ийнхан дөжирчээ.
Тус компанийн монгол ажилчид ажил хаялтаа түр зогсоож өчигдөр удирдлагуудтайгаа хамт хэлэлцээрийн ширээний ард суухаар болсон. Гэвч үүний үр дүнд цалинг нэмнэ, ажлын хоногийг нь багасгаж, Монгол Улсад үйлчилж буй хууль тогтоомжид захирагдана гэх итгэл төрөхгүй байна.
Нэг жишээ дурьдъя. Энэ сарын эхээр УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй гишүүд зүүн бүсийн аймгуудад ажиллах үеэр тус орон нутаг дахь иргэний нийгмийн байгууллага болон иргэдийн төлөөлөл “Петрочайна Дачин Тамсаг” компаниас байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсний нөхөн төлбөрт 1.3 тэрбум төгрөг нэхэмжилснээ дуулгаж байсан. Тус компанийнхан гавьяа байгуулсан мэт өнгөрсөн гурван жилд гурван шатны шүүхэд давж заалдсаны эцэст дээрх төлбөрийг орон нутгийн төсөвт оруулахаар шүүхийн шийдвэр гарсныг одоо хүртэл биелүүлээгүй гэдгийг нутгийн иргэд УИХ-ын даргад “ховлосон” юм.
Үүний дараа ч мөнөөх л монгол ажилчдыг гомдоосон, өлсгөлөн зарлуулсан хэвээрээ байна. Манай улстөрчид ч “Петрочайна Дачин Тамсаг” компанид очиж ажиллахдаа төрийн сүр хүчийг үзүүлж чадахгүй амаа “үдүүлж” ирдэгээ болих хэрэгтэй. Хэрэв Монгол төрийн дархлааг “Эрлийз” шатахуун халхавчлах үүрэгтэй бол бид шинэ шатахуунд тэгтлээ талархаад байх учиргүй. Яагаад гэвэл “Монголын хөрснөөс гаргаж авсан” гэх хуурамч багны цаана нуугдсан Хятадын компанийн ашиг орлогыг арвижуулах нь ч бидний “ариун үүрэг” биш билээ.
У.Оргилмаа
best social boo · 2013/06/10
Vqctzs wow, awesome article post.Much thanks again. Will read on... http://crk.com/
Зочин · 2013/06/06
чанар ****** үнэ адил бол **********ын компанийг дэмжих хэрэг байна уу. Энэ компани их эрх мэдэлтэй газар шүү. Манай засаг ямар ч арга хэмжээ авч чадахгүй юм даа. монгол ажилчидыг жагсах дээр нутгаасаа ажиллах хүч гээд оруулах зөвшөөрөл авчихсан байдаг л газар даа хэн дэмжээд байна вэ
social bookmark · 2013/06/05
JwzbWv Thanks f the blog.
magasin jdan · 2013/06/04
Simply desire to say your article is as surprising. The clarity in your post is simply cool and i can ***ume youre an expert on this subject. Fine with your permission let me to grab your feed to keep u***ted with fthcoming post. Thanks a million and please carry on the gratifying wk. magasin jdan
Зочин · 2013/06/02
muu binzen bna lee huchtei haazalhaar tsagaan gol dugaraad bh yum os *2 hiiheer zugeer l bh yum teheer *3 aktavdaa hurch bgaa yum uu uul ni adilhan uneer zarj bj chanar ni adilhan bh yostoi biz dee ***iin yum bolgon oo mongol nereer nerlej bh yum ***** *3 geed nerelj boloogui yum bh daa
Зочин · 2013/05/30
бид заавал **********ын эрхшээлд орж дарамтлуулж байх гэжүү? яагаад төр засаг ерөнхийлөгч таг ************ байдаг юмбэ? одоо **********уудын энэ мэт олон үйлдлийг мэдсэн мөртлөө мэдээгүй юм шиг байдаг тэгсэн мөртлөө хоорондоо бие биенээ ******лж гэдсэндээ хөлөө жийлцээд албан үүргээ умартан байгаа энэ дээдсийг яах вэ? сандал ширээний хэнээтнүүдээс эхлээд бид салж нийгмээ цэвэршүүлэх хэрэгтэй байна
Зочин · 2013/05/30
гэхдээ бүтээгдэхүүн импортоор орж байна гэдэг нэг бодлын давуу талтай, тэртэй тэргүй **********аас импортоор авч л байгаа юм чинь, хаанаас орж ирж байгаа нь гол биш чанартай их хэмжээтэй орж ирээд дотоодын зах зээл дээрх үнийг тогтворжуулах, улмаар хямдруулах нь ард түмэнд л ашигтай, орж ирж байгаа бүтээгдэхүүний чанар нь монгол улсын стандартад нийцэж байгаа эсэхийг шалгадаг газар нь шалгаад оруулж байвал тэгээд л болно
Зочин · 2013/05/29
Ene arai bishee zugeer l hayddaas binzen uulj irj zarj bgaa yum bishuu
Зочин · 2013/05/29
“Монголын хөрснөөс гаргаж авсан” гэх хуурамч багны цаана нуугдсан Хятадын компанийн ашиг орлогыг арвижуулах нь ч бидний “ариун үүрэг” биш билээ.
Зочин · 2013/05/28
Tiim shu