ОХУ-ын шинжээч, С.Балмасовын нийтлэл
2013/05/31
Монгол тун удахгүй Хятадын бас нэг муж болно гэж мөрийцье. Эдийн засгийн нөхцлүүд хэдийн бий болчихсон, одоо улстөрчид л ажлаа хийх үлдлээ. Бээжинд одоогийн байдал тун тааламжтай.
Яагаад гэвэл гаднаа туурга тусгаар мэт Монгол улс хүсээгүй хэрнээ улам бүр Хятадыг даган самбаганах боллоо.
АНУ, Их Британийн шинжээчид түгшүүр зарлаж байна. “Financial Times” сонин Монголчуудын талаар “Далайд гарцгүй Монгол улс нь ОХУ, Хятадаас өмнөхөөсөө ч илүү ноцтой хамааралтай болж болзошгүй. ОХУ-ын боомтуудтай холбогдох төмөр зам барихыг Монголчууд сайшаажээ” гэж бичжээ.
Монголчууд дээрх үйл явдлын ачаар Хятадын эдийн засгаас хамааралтай байдлаа багасгана гэж найдаж байгаа юм. Одоо Монголын экспортын 70 хувь нь Хятад руу чиглэсэн. Энэ тал дээр хятадууд Оросыг ардаа хол хаячихлаа. Бид Алс Дорнодын хязгаараа үл тоомсорлож байх хооронд Бээжин Монголтой хиллэдэг газар нутгаа эрчимтэй хөгжүүлж, хот тосгод, харилцаа холбоо барьж босгосоор л. ОХУ хэдийгээр Монголын төмөр замын хувьцааны 50 хувийг эзэмшдэг ч энэ нь Хятад тэндээс биднийг шахан зайлуулахгүй гэсэн баталгаа биш. Дэлхийн Сэргээн босголт, хөгжлийн банк Моншолын төлөвлөгөөг шүүмжилж, “Оросын илүү урт, тав тухгүй маршрутаар тээвэрлэхэд Хятадын хойд боомтууд руу ачихаас гурав дахин үнэтэй тусна” гэж анхааруулжээ.
Монголыг геополитикийн гол чухал объектуудын нэг хэмээн анхааралдаа авах хэрэгтэй. Энэ улс газарзүйн байрлалын улмаас Орос, Хятадаас бүрэн хамааралтай байсан. Одоо ч эдгээр орон чухал үүрэгтэй хэвээр. Яагаад гэвэл Монгол улс олборлосон байгалийн баялгаа гадагш гаргахын тулд Москва, Бээжинтэй тохиролцох ёстой.
Европын бараг талтай тэнцэх газар нутагтай, асар уудам энэ улс маш цөөн хүн амтай, ердөө л 2,7 саяулаа. Өөрөөр хэлбэл нэг монгол хүнд 520 хятад оногддог. Иймээс нэгэн сайхан өдөр хятад луу Монголыг зүгээр л “идчихнэ” гэж Улаанбаатар эмээж байна. Энэ айдас бас ч гэж үндэслэлтэй. Бээжин өмнө нь Оросын газар нутаг руу илүүдэл ажиллах хүчээ экспортолж байсан бол өнөөдөр энэ бодлогоо Монголд хэрэгжүүлж байна. Түүнээс гадна Монголын томоохон байгууллага, компаниудыг ОХУ-ын хяналтад байдаг гэж хардаж байсан бол одоо эндхийн дунд, ялангуяа жижиг бизнесийг хятадууд бараг бүхэлд нь атгачихлаа. Хятадууд одоо бүр том бизнест хөл тавьж байгаа. Иймээс Хятадын эсрэг үзэл Монголчуудын дунд их тархах болжээ. Нутгийн үндсэрхэг үзэлтнүүд Хятадын ажилчид руу халдах нь улам олширсоор.
Хятад үнэхээр Монголын хувьд амбицалдаг. Тэд “Энэ улс бол үнэндээ биднээс шударга бусаар булаан авсан газар нутгуудын нэг” гэж үздэг. Түүх сөхөхөд Орос улс 1911 онд Хятадад гарсан самууныг ашиглан, Монголын үндэсний чөлөөлөх хөдөлгөөнийг дэмжсэнээр монголчууд тусгаар тогтносон билээ. Дараа нь энэ улс хэсэг хугацаанд Оросын хараат байдалд байсан. Гэвч 1917 онд Оросод хувьсгал эхлэхэд Хятад үүнийг ашиглан байр сууриа Монголд бэхжүүлэхийг оролдох болсон билээ. Харин генерал барон Унгер фон Штернбергийн удирдлаган дор цагаан оросууд 1921 онд Хятадын засгийг түлхэн унагасан юм. Гэвч тэдний ялалтыг коммунистууд ашиглаж, цөөн тооны цагаан оросуудыг бут цохин, Улаанбаатарт өөрийн коммунист дэглэмийг байгуулж чадсан. Энэ улс хэдийгээр албан ёсоор бие даасан гэгдэж байсан ч 1991 он хүртэл чухамдаа Москвагийн бүхий л зааврыг чанд дагаж мөрдөн, түүний үнэнч холбоотон байсаар ирсэн юм. Монголчууд өнөөдөр тэр үеийн үйл явдлуудын талаар эсрэг, тэсрэг байр суурьтай байна. Нэг талаас тэд “улаан хүчирхийлэгчид”-ийг харааж зүхдэг ч нөгөө талаас Бээжингийн эрхшээлд орсон Өвөр Монголыг жишээ татан “Хятадын геноцидоос аварсан”-ы төлөө коммунистуудад талархаж байдаг. Монголын сэхээтнүүд “Манай хүн ам геноцидод өртсөн. Соёлыг маань устгаж, хэт даврагчдаас сэргийлэн хядадуудыг манай газар нутагт нүүлгэн суурьшуулсан” гэдэг.
ЗХУ бутран унасны дараа Монголд Хятадын нөлөө улам ихэссэн. 1990-ээд онд Хятадын капитал мянга, мянган цагаачдын хамт ийшээ урсан орж ирсэн юм. Одоо харин монголчууд Хятадад залгигдах аюул байгааг ухаарч, Өвөр Монголын хувь тавиланг давтахгүйн тулд ОХУ-аас зууран авчээ. Монголчууд аварга том, хоёр гүрний хооронд тэнцвэртэй байдлыг хадгалах гэж оролдон, эрчим хүч, эрдэс баялгийг олборлох болон төмөр замынхаа сүлжээг сайжруулах чухал гэрээ, хэлэлцээрийг олон улс оронтой байгуулах боллоо. Одоо Монголын баялгийн төлөө дэлхийн олон орон хоорондоо маш хүчтэй өрсөлдөж байна.
Монгол Улс удаан хугацааны турш байгалийн сайхнаас өөр юмгүй, хөдөө аж ахуйн ядуу орон гэж тооцогдож ирсэн. Харин геологчид энэ улсаас вольфрам, цайр, молибден, хар тугалга, зэс, алт, байгалийн хйи, нефтийн баялаг орд газруудыг илрүүлснээр байдал өөрчлөгдөв. Хамгийн гол нь энд ураны асар их буюу 1,3 сая тонн нөөц бий. Эдгээр түүхий эд ОХУ-ын сонирхлыг их татдаг. Мөн эрчтэй хөгжиж буй Хятадын ч гэсэн. Түүнээс гадна Хятадын ган хайлуулах үйлдвэрлэл маш хүчтэй томорч байгаа учраас Монголын үлэмж хэмжээний коксжих нүүрс Бээжинд хэрэгтэй.
Нөхцөл байдал хүндрэлтэй байгаа. Яагаад гэвэл Монгол хуучин алдаагаа давтаж, зөвхөн Хятад ба ОХУ-аас хамааралтай байхыг хүсэхгүй байна. Иймээс монголчууд өрнөдийн орнууд болон Япон руу гараа сунгаж байна. Өрнөд ч манай гарагийн ураны гол нөөцийг эзэмшдэг тус улсын стратегийн ач холбогдлыг ухаарч, бусад улс гүрнүүдийн эсрэг тэсрэг байдал дээр тоглохыг оролдох болов.
Монголын олон нийтийн дунд санал асуулга явуулахад хамгийн шилдэг түншээр ОХУ-ыг нэрлэжээ. Түүнээс бараг хоёр дахин бага саналыг АНУ авсан бол гуравт Япон, дөрөв Хятад орсон байна. Гэвч Хятад аажмаар төмөр саврын атгалтаа чангаруулсаар, бараг л ялалт байгуулж явна. Үүний шалтгаан нь монголчуудын өөрсдийн нь авир төрх, мөн шунахай эрх баригчид юм. Гадаадын, түүний дотор ОХУ-ын компаниуд “Монголд бидний ашиг сонирхол, мөн өмнө нь оруулсан хөрөнгө оруулалт маань огт хамгаалалтгүй байдаг” гэж гомдоллодог. Учир нь монголчууд нэг хэсэг хүнээс мөнгө авчихаад орд газраа өөр бусдад шилжүүлэн өгөх нь цөөнгүй. Иймээс тэнд ажиллахад маш хүнд.
Хятадын хувьд иймэрхүү ажиллагаа явуулах нь монголчуудад амаргүй. Тэд Дундад иргэн улсын даяаршсан ашиг сонирхлыг аль болох хөндөхгүйг хичээдэг. Яг одоо Монголд хамгийн бат бөх суурьтай нь Хятад улс. Хятадууд өнгөт металл, нефть олборлолт, тэрчлэн авто зам тавих гээд Монголд хаа сайгүй л хяналтыг гартаа авсаар. Нөгөө талаар Монгол улс Хятадаас улам их хамааралтай болж байгаа өөр нэг шалтгаан бо ашигтай нөхцлөөр авсан асар их хэмжээний том зээлүүд. Чухам ийм учраас Хятад өнөөдөр Монголын худалдааны гол түнш болжээ.
“Хаан” банкны гүйцэтгэх захирал асан Питер Морроу “Хятадууд бүх фронтоор давшиж байна. Энд Хятадын зам, тэнд гүүр, бас тэгээд уурхай. Монгол Улс нүдэн дээр л Хятадын түүхий эдийн бааз болж байна. Яг л Канад улс АНУ-ын түүхий эдийн бааз байсан шиг” хэмээн өгүүлж байна. Одоо Монголд Хятадын 1100 компани бий, гэтэл Оросынх харьцангуй цөөн. Монголын нийтийн хоолны салбар тэр чигээрээ Хятадын гарт орчихсон. Бас нэхмэлийн үйлдвэрийн тал, түүнчлэн ноолуурын үйлдвэр бүхэлдээ. Арьс шир боловсруулах үйлдвэрлэлд ч хятадууд давамгайлан, геологи хайгуулд бүр ноёрхлоо тогтоож байна. Монголын Ашигт малтмалын агентлагийн төлөөлөгч Д.Ярдалсалихан “Манайд өдөр бүр Хятадын компани шинээр байгуулагддаг. Хятадын зах зээл бол зэс, төмөр, цайр гээд бүгдийг залгидаг хар нүх л гэсэн үг” гэжээ. Тэрбээр өөрийнх нь улс орон Хятадыг баримжаалан, тийшээ “хандарч” байгааг нуусангүй. Учир нь зөвхөн сүүлийн жилүүдэд л гэхэд энд хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 30 гаруй сургууль нээгджээ. Ингэснээр орос хэлийг бидний нүдэн дээр шахан зайлуулж байна. Гэхдээ Бээжин өөрийн имиджийг сайжруулах, түүний дотор соёлоо сурталчлахын тулд Монголын нийслэлийг өөрчлөн шинэчлэхэд хөрөнгө хаяж байгаа. Чухам хятадууд л энд бизнес төв, шинэ барилгуудыг барьсаар. Түүнээс гадна Хятад улс олон зуун оюутанд тэтгэмж өгөх зэргээр аажим аажмаар Монголын сэхээтнүүдийг аргандаа оруулж байна. Ингэснээр Дундад иргэн улс маргааш Монголд өөрийг нь дэмжих эрх баригчидтай болох юм. ОХУ Монголд байр сууриа алдсаны бас нэг баталгаа бол Монголчууд манай х руу явахаа болиод өмнө зүг рүү чиглэх болсон. Яагаад гэвэл ОХУ-ын “визийн систем их хэцүү”.
Тэгэхээр Монгол тун удахгүй Хятадын бас нэг муж болно гэсэн бооцоог өнөөдөр тавьж болно. Үүний эдийн засгийн нөхцлүүд хэдийн үүсчихсэн, одоо улс төрчид л ажлаа хйих үлдлээ. Гэхдээ Бээжинд одоогийн нөхцөл байдал таалагдаж байгаа. Яагаад гэвэл гадна талдаа туурга тусгаар мэт харагдах Монгол улс өөрөө хүсээгүй ч үнэндээ Хятадын аясаар улам бүр “бүжих” боллоо.
Зочин · 2013/06/08
uu p..da bi chaddag bol bvh *****g delhiiges zluulmar bn
Зочин · 2013/06/08
Үнэхээр үнэш штэ, Авилгал авахаа болимоор байна ********** нараас
Зочин · 2013/06/06
БИД ЭНЭ ХЭЦҮҮ БАЙДЛААС ГАРАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГТАЙ ХӨХ МОНГОЛ. ДАЯАР МОНГОЛ ХӨДӨЛГӨӨН ХААЧВАА ТА НАРЫГ ДЭМЖИХ ЗАЛУУС МАШ ИХ БАЙГАА ЭХ ОРНОО ЗӨВХӨН ӨӨРСДИЙНХӨӨРӨӨ ХӨГЖҮҮЛЬЕ
Зочин · 2013/06/06
HAR HAIRZAGNII BODLOGO HAANA YAVNAA DEEDSYYD EE
jdan sneakers · 2013/06/04
I like the helpful infmation you provide in your articles. I will bookmark your weblog and c**** again here regularly. I am quite sure I will learn lots of new stuff right here! Best of luck f the next! [url=http://air-jdan-5.webnode.fr/]jdan sneakers[/url] jdan sneakers
Зочин · 2013/06/04
ariachdee neeren denduu yum uls turchid gej yostoi ** yumnuud bdag l bol *****iin negen muj boloh bii dee
Зочин · 2013/06/04
Үнэхээр үнэн бичжээ.Бид үүнийг зөв талаас нь харж ухаарах ёстой. Битгий өнгөц хараад бусдыг хараагаад бай бид яг энэ араншингаасаа болж бу******д идүүлнэ шүү Залуусаа!!!!!!!